Эр хүнийг хайрлаж суръя

1316397758814_1Бүсгүй минь, хайртай хүнээ гомдоочихоод эсвэл хоорондоо хэрэлдсэнийхээ дараа ганц удаа буулт хийхэд чамаас юу ч унахгүй шүү дээ. Үнэхээр түүнийг уучлах хүсэлгүй бол өөр охиныг хөтлөөд жаргалтай алхахад нь хажуугаараа зөрүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа биз?

Эр хүний яаж явах нь эмэгтэй хүнтэй шууд хамааралтай. Хааяахан халамцуу ирэхэд нь уурлаж загналгүй халуун хоолыг нь идүүлээд дулаан хөнжлөөр хучаад унтуулаарай. Ажил нь бүтэхгүй цухалдаа байхад нь “Яасан юм, миний хайр” гээд гарнаас нь чанга атгаарай. Амьдралдаа ганц бүдрээд босох гэж тэмцэж байхад нь уурлаж хэрэлдэхийн оронд босох “Ганц алдах зүгээрээ алдаж байж онодог юм” гээд урмын үгээр тэтгээрэй.

Бид л мэддэггүй болохоос цагаа тулвал эрчүүд биднээс илүү эмзэгхэн хүмүүс. Залуу насанд наргиж цэнгэх үе байлгүй л яахав. Тэр болгонд уурлаж бухимдах хэрэггүй. Хэнэггүй үг хэлж чамайг гомдоож магадгүй. Эмэгтэй минь чамд түүнийг уучлах ухаан байгаа. Ганц удаа уучил, харин уучилсныхаа дараа тэр залуу яагаад чамайг гомдоож болохгүй вэ гэдгийг мэдрүүл. Яаж вэ гэж үү? Тэрний хувьд чи өөрийгөө хэн болохыг тэрний хажууд заавал чи байх ёстой гэдгийг ойлгуул.

Тэгэхгүй бол тэд чинь хэнэггүй болохоор алдаагаа дахин давтаж чамайг гомдоож мэднэ. Муудалцаад түүнийг уучлалт гуйхыг хүлээж суугаа эмэгтэй та тэр залуугаа өөрөөсөө түлхэж байгаагаа ухаараарай. Тэд чинь дандаа гуйгаад явах ёсгүй шүү дээ. Эр хүн тийм ч олон удаа уучлалт гуйдаггүй юм. Бүсгүй минь, хайртай хүнээ гомдоочихоод эсвэл хоорондоо хэрэлдсэнийхээ дараа ганц удаа буулт хийхэд чамаас юу ч унахгүй шүү дээ. Үнэхээр түүнийг уучлах хүсэлгүй бол өөр охиныг хөтлөөд жаргалтай алхахад нь хажуугаараа зөрүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа биз?

Зөвхөн эр хүнээс л хайр халамж хүсэх биш эр хүнийг хайрлаад халамжлаад байвал тэд чинь бидэнтэй л адилхан амархан дасдаг юм шүү. Гаднаас нь харахад ханхар цээжтэй  том залуу ч дотроо ямар эмзэг ямар өхөөрдөм ямар зөөлөн байдаг гэж санана. Эр хүнийг эмэгтэй хүн л хүмүүжүүлдэг. Бага насанд ээж нь, том залуу болоход нь эхнэр нь. Тиймээс чи нөхрөө яаж хүмүүжүүлнэ яг тийм л байна. Хайр халамжаар дутаан, гаргасан амжилтыг нь ойшоохгүй, хэцүү үед нь тэврээд суухгүй байвал яаж чамайг хайрлах юм бэ, бүсгүй минь. Гэр бүлийг гаднаас нь харахад эр хүн л авч яваа юм шиг байдаг ч, яг үнэндээ эмэгтэй хүний яаж байхаас шалтгаалж эр хүн хувьсан өөрчлөгддөг.

Тиймээс хайртай ханьдаа, найз залуудаа, хайртай хүүдээ урмын үг харамгүй хайрлаж, хазайхад нь түшиж, унахад нь босгож, бартаатай замыг нь засч өгдөг эмэгтэй байцгаая.


Эр хүнийг хайрлаж суръя
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.