Охид, бүсгүйчүүд өөрийгөө төгс сайхан бус хэмээн гутарч, 90-60-90 харьцаатай болохыг мөрөөддөг

tumblr_mbm530RwCY1qfrtudo1_1280Охид, бүсгүйчүүд өөрийгөө төгс сайхан бус хэмээн гутарч, 90-60-90 харьцаатай болохыг мөрөөддөг.
Тэгвэл хүн бүр заавал ийм байх албагүй гэнэ. Та доорх доорх тооцооны дагуу биеийн харьцаагаа тогтоож, хэвийн эсэхээ мэдэж аваарай.

Хэрвээ бүсэлхийн тойрог өгзөгний тойргоос 25 сантиметрээр бага, өгзөгний тойрог цээжний тойрогтой ойролцоо, харин бүсэлхийн тойрог биеийн өндрөөс 100-г хассантай тэнцүү байвал та өөрийгөө зөв харьцаатай гэж үзэж болно. Жишээлбэл, 172 сантиметр өндөр эмэгтэйн бүсэлхий 72 см (172-100=72), өгзөгний тойрог 97 см (72 + 25=97), мөн цээжний тойрог 97 орчим сантиметр, өөрөөр хэлбэл 48 размерын хувцас өмсдөг бол та өөрийгөө төгс харьцаатай гэдэгт итгэлтэй байж болно.

Эмэгтэй хүний биеийг ерөнхийд нь хоёр хуваадаг.
Хэрвээ өгзөгний тойрог цээжний тойргоос бага, бүсэлхийн тойрог өгзөгний тойргоос 20 сантиметрээр бага бол та “алим” хэлбэрийн хүн юм. Хэрвээ цээжний тойрог өгзөгний тойргоос бага, бүсэлхийн тойрог өгзөгний тойргоос 30 сантиметрээр бага бол та “лийр” хэлбэрийн хүн. Эмэгтэй хүний дундаж өндөр 165-175 см байвал хэвийн гэж үздэг. Харин эмэгтэйн жин бүсэлхийн тойрогтойгоо ойролцоо байх ёстой. Тиймээс та нэг килограмм турлаа л гэхэд бүсэлхийгээрээ нэг сантиметр турна гэсэн үг юм.


Охид, бүсгүйчүүд өөрийгөө төгс сайхан бус хэмээн гутарч, 90-60-90 харьцаатай болохыг мөрөөддөг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.