Эмэгтэйчүүд хүүхэд гаргасны дараа эргэн турж чадахгүй үдэх нь элбэг. Нэрт загвар өмсөгч Синди харин хүүхэд гаргаад тун удалгүй хуучин хэвэндээ орсон гэдэг. Энэ алдарт од танд өөрийн хийж байсан дасгалыг зааж байна.
- Юуны өмнө толинд байн байн харж харамсаж гашуудах хэрэггүй. Бүсэлхий үгүй болж хацар томрох юу юм бэ? Чи чинь энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай бүсгүй шүү дээ. Танай гэрт инээмсэглэл орших тусам хүүхэд эрүүл бойжино.
- Танай хүүхэд хичнээн уйланхай, өвчин ороомтгой байсан ч өөрийгөө мартаж огт болохгүй. Үргэлж цэмцгэр сайхан харагдах ёстой.
- Төрсний дараа дасгал хиймээргүй өдөр олон байдаг. Хүсэхгүй бол хүчээр хийх хэрэггүй. Газраас юм авах бол суух биш тонгойж ав. Шалаа модгүй угаа. Ер нь их хөдлөх тусам илүү сайн.
- Нөхөр эгч дүү нарынхаа хэн нэгний тусламжтай аль болох массаж хийлгээрэй.
- Синди хүүхэд гаргасны дараа 10 кг таргалсан ч сарын дараа хэвэндээ оржээ. Гэхдээ Синди өлсөж огт болохгүй гэдгийг үргэлж сануулдаг. Мэдээж өөх тос ихтэй болоод амттан бага хэрэглэхийг зөвлөдөг. Хамгийн сайн хоол нь жимс ногоо гэжээ.
Хүүхдээ унтвал хараад инээмсэглээд хэвтэх хэрэгтэй. Энэ нь хөлсөө гоожуулснаас илүү турахад тустай.