Сайхан байх нууц биш нууц

tumblr_mhyzsfzcP91s3jo7bo1_500Бүсгүй хүн гэдэг ертөнцийн бүхий л зүйлсийг өнгөлөг, гэгээлэг, гайхалтай хайр хүргэм болгож байдаг агуу хүмүүс. Гэвч ажил, ар гэр гэж гүйсээр байгаад өөрийн гоо сайхандаа анхаарах цаг зав хомсхон байдгаас бие сэтгэлийн дарамтыг хааяа мэдэрдэг. Гэтэл бид хань үр хүүхэд, найз нөхөд эргэн тойрныхондоо сайхан харагдаж, хайрлуулах хэрэгтэй шүү дээ. Бид үргэлж сайхан, эрч хүчээр дүүрэн, гэгээлэг харагдах өстой. Таныг сайхан харагдахад бага боловч тус нэмэр болох үүднээс Энэтхэгийн сайхан бүсгүйчүүдийн хэрэглэдэг энгийн аргуудыг сонирхуулья.

Өглөөний хоолоо сайн ид. Бүсгүй та өглөө юу ч иддэг байж болно. Хамгийн гол нь тайван сууж байгаад хангалттай идэх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд өглөөний цай уухад жин нэмэгдэх магадлалтай гэж ташаа боддог. Эрдэмтдийн судалснаар таргалалтын 75 хувь нь үдээс хойш хоол идсэнээс болдог байна. Иймд та өглөө санаа зоволтгүй тайван хооллоорой. Жимс жимсгэнэ, витамин өдөрт тогтмол хэрэглэж сур. Бүсгүй та цүнхэндээ өдөр тутам хэрэглэх зүйлсээ хийхдээ өөртөө зориулж амин дэм, үдийн цайнаар идэх ганц ширхэг алим хийхээ мартуузай. Нэг ширхэг алим, амин дэмийн бэлдмэл ч юм уу өдөрт заавал нэмэлт тэжээл өгөх зүйлийг хэрэглэхийг хичээгээрэй.

Үс сайхан бол зүс сайхан. Энэч үнэн үг шүү. Бүсгүйчүүдийн хамгийн их анхаарч байх зүйл бол үсний эрүүл байдал, засалт юм. Та үснийхээ эрүүл байдалд анхаарал хандуулж, өөртөө тохирсон засалтаар засуул. Ихэнх эмэгтэйчүүд сэтгэл сэргээх ганц алхам үсний засалт гэдэг. Үнэхээр үс тань эрүүл, өнгөлөг, тэгээд сайхан засалттай бол сэтгэл үргэлж өөдрөг байдаг. Бүсгүй та үсэндээ нэг анхаарал хандуулаад үзээрэй. Үнэхээр таны сэтгэл сэргээд ирнэ гэдэгт найдаж байна. Мөн долоо хоногт хоёр удаа хуйхандаа иллэг хийх хэрэгтэй.

Аэробикоор хичээллэ. Эмэгтэйчүүд биеийн жингээ барих, сэтгэл санаагаа өөдрөг байлгах нэг арга бол аэробикоор хичээллэх юм. Та үүнд 20 минут зарцуулахад л хангалттай. Аль нэг аэробикийн клубт хичээллэх, бүр боломжгүй бол гэрийн нөхцөлд хийж болох хөгжимт дасгал сонго. Энэтхэг бүсгүйчүүдийн уламжлалт дуу бүжиг нь бүсгүйн нууцлаг мэдрэмжийг хөглөн илүү төгөлдөр болгож байдаг юм.

Хэзээ ч сэтгэл санаагаар бүү уна. Ажил төрөл бүтэхгүй муу байх, биеийн галбир муухай харагдах, хүмүүстэй үл ойлголцох зэрэг сэтгэлээр унах зүйл олон гардаг. Та тэр болгонд сэтгэлээр унаж, хэцүү байна гээд байвал бүх зүйл болохгүй, бүтэхгүй мэт санагдана. Ер нь сэтгэлээр унана гэдэг сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг. Иймд бүсгүй та сэтгэлээр уналгүй, өөдрөг байхыг хичээгээрэй.

Өөрийн хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун бай. Аливаад үргэлж өөрийгөө урмаар тэтгэж, цаашид эрч хүчтэй байна гэж зоригжуулж бай. Сэтгэл гэдэг өөрөө агуу хүч учраас таны бие махбодь сэтгэлийг тань дагаад сайхан хөнгөрч, аз жаргалыг та мэдэрч, өөртөө итгэлтэй алхах болно. Өөрийгөө тайвшруулж тайван байхыг хичээ. Тайван байна гэдэг стресст өртөхгүй, таргалахгүй байна гэсэн үг. Таргалалтад бухимдал бас нөлөөлдгийг та мэдэх үү.

Хүн жин нэмэх тусам бухимдалтай болдог. Энэ утгаараа тайван байна гэдэг илүүдэл жин нэмэхгүй байх шилдэг арга. Мөн өөрийгөө стрессээс хамгаалснаар нүүрнийхээ сайхан арьс, гялалзсан үсээ хадгалж чадна. Та нэг газар суугаад хойшоо гэдийн нүдээ анин гүнзгий амьсгаа авч гаргах дасгалыг боломжтой үедээ хаана ч гэсэн 10 удаа хийж байгаарай. Энэтхэг зөвлөгөөнүүд ихэвчлэн тухайн хүнийхээ сэтгэл санаа руу чиглэсэн, бясалгалын хэлбэртэй байдаг болохоор үнэхээр үр дүнтэй байдаг юм шүү.


Сайхан байх нууц биш нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.