Реалити шоуны од, Ким Кардашианы дүү, “Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр гээд олон гуншин бүхий тэрээр үүнийг цуурхал гэсэн байна.
Кендалл Женнерийг 11-р сард 70 сая дагагчтай инстаграм хаягаа устгасныг гоо сайхны хагалгаа хийлгэсэнтэй холбоотой байсан хэмээх цуу ярианд өчигдөр хариу барив.
Тэрээр “Үнэхээр ядаргаатай юм аа. Би яагаад нүүрэндээ мэс засалд хүргэхийг хүсэх ёстой гэж? Шал утгагүй юм. Галзуу санагдаж болох ч хүмүүс заримдаа намайг алга болоосой гэж боддог юм болов уу гэж хүртэл боддог. Хүмүүс бодит амьдралтай, мэдрэхүйтэй, өөрсөд шиг хүмүүсийн амьдралыг ярьж байгаагаа заримдаа мартчихаад байх юм” хэмээн гомдоллосон байна.
Крис болон Кэйтлин Женнер нарын том охин Кендалл охин дүү Кайлигаар нүүрээ будуулсан нь ийм шум дэгдэхэд хүрчээ. Онцгой тохиолдол л биш бол би уруул хүрээлэгч, уруулын будаг хэрэглэдэггүй гэсэн байна.
Уруулын хувьд тийм байдаг байжээ гэж бодоход шанаа, хамрыг нь нэг анзаараарай.
Дүү Кайли Женнер, Кендалл Женнер нарын 2010 онд авахуулсан зураг
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn