Хүмүүсийн харилцаа хар цагаан энерги дагуулж байдаг

ilovegreeninsp_title-e28098good-girl-bad-girl_-photography-harper-smithСудалгаанаас үзэхэд дотны найз нөхөд бие биеэ хэт шүүмжлэх, доромжлох, дээрэлхэх, үл тоомсорлох зэргээс тэдний харилцаанд ан цав гардаг байна.

Шүүмжлэх. Зарим хүн хэн нэгнийхээ зан байдал, авир араншинг онцлон шүүмжилдэг. Жишээ нь “Чи ёстой амиа бодсон, бэртэгчин амьтан. Хэзээ ч бусдыг бодно гэж байхгүй”.

Доромжлох. Зарим улс хэн нэгийгээ төрх байдлаар нь доромжилдог. Тоглоом, шоглоомоор ч гэсэн найзынхаа бие галбир, өө согогийг бүү дайрч хэлээрэй.

Дээрэлхэх. Ухаантай хүн өөдөлж дэвжих тусам бусдыг илүү их хүндэлж харьцдаг. Гэтэл зарим нь өөрийн давуу байдлаараа далимдуулан нөгөөгөө үгүйсгэдэг. “Арчаагүй гэдэг нь”, “Хохь чинь, заяа чинь тэр” гэх мэт үгээр найз нөхрийнхөө сэтгэл рүү ус цацдаг.

Үл тоомсорлох. Хэн нэгнийг үл тоож, харилцахаас зайлсхийж, түүнийг ярихад өөр зүйл хийх. Эсвэл өөр өрөө рүү орох, телевиз үзэх, хөгжим сонсох зэрэг байдал гаргах нь туйлын бүдүүлэг зан авир юм. Найз нөхдийн харьцаа илэн далангүй, чин сэтгэлийнх байх нь зөв. Гэхдээ илэн далангүй, шударга байгаа нь тэр гэж хүнийг дайрч доромжилж хэрхэвч болохгүй. Хэрэв үнэхээр ямар нэгэн зүйл / найзын/ танд таалагдахгүй байгаа бол шүүмжлэхээс илүү бодитой туслахыг хичээ. Энэ нь үр дүнтэй. Хүний хоорондох харьцаа бол хар, цагаан энерги дагуулж явдаг их нарийн зүйл болохыг санаарай.


Хүмүүсийн харилцаа хар цагаан энерги дагуулж байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.