Daily Mail-д мэээлснээр ФИФА Ираны Хөлбөмбөгийн холбоог мэдээлэл нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж өндөр торгууль оногдуулж магадгүй гэнэ. Тус улсын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдын генийн шинжилгээгээр дөрвөн тоглогч нь эмэгтэй биш гэсэн дүгнэлт гарчээ.
Харин Ираны ХБХ эдгээр тамирчид нь хүйс шилжүүлэн суулгах мэс ажил хийлгэсэн, эмчилгээ нь бүрэн дуусаагүй гэсэн тайлбар өгчээ. Ийнхүү эмэгтэйчүүдийн шигшээ багт нь 100 хувь эмэгтэй болоогүй эрэгтэйчүүд тоглож байгаа нь илчлэгджээ. Иран нь хэдийгээр лалын шажинтай, хатуу ёс журамтай, ижил хүйстэнтэйгээ явалдах зэргийг чанд хориглодог ч хүйсээ солиулахыг хуулиараа зөвшөөрдөг гэнэ.
NUUTS.mn