Төрөөгүй сайхан төрхийг худалдаж авч болно гээд хэтрүүлэх тохиолдолууд хаа сайгүй гарсаар билээ.
Тэгвэл гэр бүлээрээ хөх томруулах мэс засалд орсон бүсгүйчүүдийн тухай та сонсож байсан уу. 53 настай Маршал түүний охид болох 30 настай Эмма,27 настай Тэрри, 26 настай Тарра, 21 настай Риплэй нар бүгд 18 настайгаасаа л хөх томруулах мэс засалд 2-3 удаа орсон гэнэ. Тэд ийнхүү силиконон хөх хийлгэхийн тулд нийт 50,000 поунд зарцуулжээ.
Харин тэдний гэр бүлд гоо сайхны мас ажилбарын эсрэг Бритни Маршал гэх нэгэн өсвөр насны охин байдаг ба ээж эгч нарынхаа хийсэн үйлдэлд үргэлж харамсаж явдаг гэнэ.
Тэрбээр ярихдаа “Тэд намайг яг л өөрсөд шигээ дуураймал хэн нэгэн болгохыг хүссэн.
Би одоо ердөө л 15-хан настай, надад энэ талаар бодоход арай л эрт байна.
Одоо би хөхөө томруулах тухай бодохын оронд хичээлээ сайн давтаж хүссэн их сургуульдаа орох нь чухал. Надад ийм хиймэл төрх хэрэггүй, тэд үнэхээр инээдтэй харагддаг” гэжээ.
WORD.MN
WORD.MN