Жэюг бугим буюу амталж шарсан гахайн мах хийх арга

download (1)

Солонгос хоолонд дуртай л биздээ. Гэрийн аргаар дуртай бүхий л хоолоо хийж сураарай. Мөнгөнд мөн эрүүл мэндэд ч хэрэгтэй шүү дээ. Ингээд дараах танд жорыг хүргэе!

Доорх материалыг 2-3 хүний порцоор тооцож бэлтгэсэн.

Орц:

Гахайн мах 600 – 800гр
Улаан, ногоон халуун чинжүү тус бүр 1 ш
Бөөрөнхий цагаан сонгино 1 ш
Ногоон сонгино нэг жижиг багц
Нухаж бэлтгэсэн сармис 3 – 4 хумс
Алим ¼ ширхэг
Элсэн чихэр 2 х/х
Амтлагч: давс амталж үзээд хүссэн хэмжээгээр хийнэ
Хар перец ¼ х/х
Гучужан 5 х/х
Гучугару 1 х/х
Цуу 1 х/х
Гүнжидийн тос /чангирим/ ½ х/х
Цагаан архи 1 х/х

4d97227b42e3067c511a410f60b5f369

Хийх аргачлал

Гахайн махаа нимгэн хавтгай хэрчинэ. Хавтгай хэрчсэн махан дээрээ 1 х/х архиа нэмнэ. Энэ нь махыг зөөлрүүлж өгдөг. Мөн давс, перецээ нэмж өгнө. Эдгээр орцоо сайтар хольж 10 минут амраана. Бөөрөнхий болон ногоон сонгино, улаан ногоон чинжүүгээ урт нарийхан хэрчиж бэлтгэнэ. Урьдчилж бэлтгэсэн алимаа нухна.

Саванд махаа хийж дээрээс нь алимны нухаш, бөөрөнхий сонгино, цуу, гучужан, гучугару, сармис, элсэн чихэр, гүнжидийн тосоо нэмээд сайтар базаж, хольж өгнө.

Үүний дараа саваа таглаад хөргөгчинд 2-3 цаг хадгална. Ингэснээр маханд амт нь сайн шингэдэг.

Хөргөгчнөөс 2-3 цагийн дараа гаргаж сайтар халаасан хайруулын тавганд хуурна. Мах бүрэн болохын өмнө улаан, ногоон чинжүү, ногоон сонгиноо нэмээрэй. Мөн бага зэрэг ус хийнэ. Сайхан хооллоорой.


Жэюг бугим буюу амталж шарсан гахайн мах хийх арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex