THE WEEKND шинэ дуугаа найз охин СЕЛЕНАД зориулсан уу?

the-weeknd-selena-gomez-making-out-photos-split-102942-2036425409

Дуучин  The Weeknd болон Селена Гомез хоёрыг үерхэж байгаа нь нийтэд ил болсон. Учир нь тэд хэдхэн хоногийн Санта Моника дахь нэгэн зоогийн газраас хамтдаа тэврэлдээд гарч буй нь папарацийн дуранд өртсөн юм.

Гэнэтийн мэдээнд цочирдсон фэнүүдийн нэг хэсэг очиж очиж “The Weeknd” үү гэж байхад зарим нэг нь яг таарсан хос хэмээн ихэд ам сайтай байгаа гэнэ. Тэдний харилцаа чухам хэдийнээс эхэлсэн нь тодорхой бус байгаа ч 2015 оны Виктория Секретийн шоунд тэд хамтдаа тайзан дээр гарсан бөгөөд эндээс эхтэй гэх таамаглалыг төрүүлээд байгаа аж.

Дуучин The Weeknd-ийн дөнгөж өчигдөр цацаж эхэлсэн  “Party Monster” буюу “Үдэшлэгийн  мангас” хэмээх дуунд Селена гэх үг олонтаа гардаг байна. Тэгэхээр энэ нь түүний шинэхэн найз охинд зориулагдсан эсвэл домогт дуучин Селена Куинтаниллагийн талаар өгүүлж байгааг тааварлахад хэцүү байгаа юм. (Гэхдээ дийлэнх магадлал Селена Гомез шүү дээ cheeky)

Ягаан загалмайгаар сүүлийн үед хэлэх гэсэн санаагаа илэрхийлж, клиптээ ягаан өнгийг илүүтэй ашиглах болсон The Weeknd өмнө нь Белла Хадидтай үерхэж байсан билээ. Белла Хадид саяхны Виктория Секретийн шоуны тайзнаа түүний дэргэдүүр алхахдаа ч нэгэнт салсан хос учир урамгүйхэн байсныг бүгд анзаарсан. Харин Белла шинэхэн хосын талаарх мэдээллийг мэдсэн даруйдаа Селенагийн инстаграм хуудсыг дагахаа больсон гэнэ.

“Зурган дээрх түүний нүдний харцыг нь л харчих л даа. Селена зөвхөн Жастиныг харамсуулах гэж ийм үйлдэл хийж байгаа юм” хэмээн тайлбар хэлэх фэнүүд ч байгаа юм. Харин тэдний харилцаа үнэн үү, худал уу гэдгийг цаг хугацаа л бидэнд харуулах нь дээ.

Эх сурвалж: usmagazine

YOLO.mn


THE WEEKND шинэ дуугаа найз охин СЕЛЕНАД зориулсан уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.