Монголд анх удаа акуа фитнессийн хичээлийг эхлүүлж байсан “Хар ирвэс” клубын фитнессийн багш Уянгыг танихгүй хүн бараг байхгүй бизээ.
Дунд сургуулийн сурагч байхдаа ч гимнастик, бүжиг, усан спортоо орхиогүй тэрбээр 2000 оноос хойш фитнессийн багшаар ажиллаж байгаа юм.
Тэрбээр саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Намайг хүмүүс порно од гээд байх юм. Миний усны хувцастай зурагт хуудас, рекламууд зарим хүмүүст тэгж дүгнэхэд хүргэсэн байж болох юм. Акуа фитнесс бол спорт. Хувцас нь ч зориулалтынх. Түүнээс эротик хувцас биш гэдгийг хүмүүс зөвөөр ойлгоосой.
Би жүжигчин, дуучин аль нь ч биш гэхдээ би өөрийгөө секси эмэгтэй гэж боддог. Тиймээс эротик кино ч юм уу, клипний санал ирвэл мэдээж бодож үзэлгүй яах вэ. Надад татгалзаад байх шалтгаан байхгүй” хэмээжээ.
Одоо тэрбээр фитнесс, нэвтрүүлэг, сурталчилгаа гээд санхүүгийн тал дээр бүрэн биеэ дааж чадсан учраас тун удахгүй өөрийн хүсэл сонирхолын дагуу бүжгийн клуб нээх бодолтой байгаа гэнэ лээ.
Д.Отгон www.secret.mn