Дурлалд бүү ташуур

Write-it-DownЭмэгтэйчүүд их итгэмтгий. Хайр сэтгэлд сэтгэлийн хөөрлөөр хандах нь элбэг. Эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж сэтгэл алдардаг улс. Хэрэв эр хүн дундаж насны нэгэн бол нөхцөл байдлыг зарим тохиолдолд өөртөө ашигтай эргүүлж болох нь бий.

-Хэрэв та тэвчээртэй, ухаалаг хандаж, эхнэр нь уурлаж, хэрүүл тэмцэл хийж эхэлвэл
-Хайрттайгаа уулзах бүртээ дур булаам хувцаслах, оо энгэсэг тавьсан байх, романтик зоог барих, эротик иллэг хийж эрхлүүлэх
-Гол нь та юу ч шаардахгүй, гомдоллохгүй байх. Иймэрхүү хэлбэрээр, ямар ч асуудалгүй энхрий бүсгүйн дүр эсгэсээр хичнээн өдөр, cap жил болохыг төсөөлөөрэй. Учир нь хайрт чинь урьдын адил гэр бүлээсээ салах тухай бодолгүй л явна. Хэрэв эр хүн шинэ харьцаа үүсгэсний дараа, жилийн дотор эхнэрээсээ салаагүй бол ер нь салахгүйн дохио болохыг статистик тоо хэлдэг. Иймд нууц амрагууд аль болох түргэн өөрийн байгаагаа эхнэрт нь мэдрүүлж, уурласан эхнэр нөхрөө хөөж явуулна гэдэгт найддаг байна.

Хэрэв эхнэр нь ухаалаг, тэвчээртэй нэгэн бол энэ зүтгэл талаар болох нь тодорхой. Мөн ихэнх эрчүүд эхнэр /хичнээн муухай ааштай байсан ч/ хүүхэддээ уягдсан байдаг тул салах тухай бодолгүй явдаг. Тэд гэр бүлээс гадуур хааяа зугаалахаас хэтрэхгүй. Тиймээс өөрийн залуу нас, шилдэг он жилүүдийг хэзээ бүтэх нь мэдэгдэхгүй /бүтэхгүй байх өндөр магадлалтай/ зүйлд найдаж, хүлээх хэрэггүйг эхнэртэй эрд дурласан бүсгүйчүүдэд сануулъя. Тэгээд энд нэгэн бүсгүйн үнэн амьдралын түүхийг та бүхэндээ дэлгэе.

Түүний сэтгэлийг үүрд барьж, хүлж чадахгүй шүү дээ 
Хүүхнүүд нэг дурлавал, тэгээд түүнийхээ төлөө тэмцэж эхэлвэл бүр аюултай ч болж мэднэ. Гол нь өөртөө зовлон хураана.
Залуудаа би нэгэн царайлаг хархүүд хачин их дурлаж билээ. Эхнэр хүүхэд нь ч зорилгоо хэрэгжүүлэхэд минь надад саад болж чадаагүй юм. Түүний төлөө юу ч хийхээс буцахгүй болж, үйлдэлдээ хяналт тавих чадвараа алдаж, элдэв янзын муухай арга мэх зохиосоор эцэст нь санасандаа хүрч түүнийг эхнэр хүүхдээс нь салгаж чадав. Тэр надтай суусан л даа. Гэвч тэр хуучин эхнэрээ санагалзаж байдаг нь надад мэдрэгдэх болов. Эмэгтэй хүн чинь торгон мэдрэмжтэй шүү дээ. Түүнийгээ алдахгүй, гаргахгүйн тулд гэртээ архи хүртэл бэлдэж өгдөг байв. Уудаггүй хүнийг архи уулгаж сургалаа. Согтуу ч гэсэн гэртээ байх нь дээр гэж үзнэ.

Нэгэн удаа түүний цүнхнээс ганган дотуур хувцастай хүүхний зурагтай сэтгүүл гарч ирэв. Би өдөржин дэлгүүр, захаар явж байгаад төстэй дотуур хувцас олж авч байлаа. Зөвхөн түүнд таалагдахын тулд шүү дээ. За тэгээд орондоо сексийн идэвх, санаачилга гаргах гэж юухэв. Айхтар секслэг хүүхэндээ ч биш гол нь түүнийг өөр хүүхэн дээр очихоос сэрэмжилж байгаа хэрэг. Гэвч он жил өнгөрөхөд, нөхөр маань эхнэр дээрээ очсоор байгааг би мэдлээ. Хорт хавдартай, хүнд өвчтэй хүн болж жүжиглэсний үр дүнд нөхрөө тогтоож чадав. Хэсэг хугацаанд. Хэдэн cap өнгөрсний дараа тэр дахиад л эхнэр дээрээ очдог болох нь илрэв. Нөхрөө тогтоохын тулд муудаж сайдах, тэр бүү хэл амиа хорлох гэж хүртэл үзлээ. Угийн өрөвч зантай нөхөр хэсэг хугацаанд л тогтоно.

Нэгэн удаа намайг ажлаасаа оройтож ирэхэд хувцасны шкафны тэн хагас нь хоосон байв. Бүх зүйл ойлгомжтой. Тэр яваад өгчээ. Бүр үүрд. Хуучин эхнэрийнх нь рүү залгатал тэр өөрөө авч байна. Үг хэлэхийн завдалгүй “намайг хэзээ ч бүү хүлээ” гээд утсаа тавьчихав. Хоосон болсон шкафаа харахад дотор минь ч энэ шкаф шиг хоосон болсныг би мэдэрнэ. Үгүй би чинь юу хийчих нь энэ вэ. Тэдний амьдралыг баллаад зогсохгүй өөрийн амьдралаа ч ямар ч утгагүй болгосон байдаг. Өдөр тутам, цаг тутам түүнийг цагдаа шиг харгалзаж байсан байх юм. Түүнийг алдчих вий гэсэн айдсаар бүх амьдрал минь өнгөрч дээ. Түүнд надтай хамт байх нь таалагдахгүй байгааг би дэндүү хожим ухаарсан билээ.


Дурлалд бүү ташуур
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.