А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ

a3efcb63a0a3ff5ea616c961761508e3“Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн амжилттай оролцсон А.Баярцэцэг Стивен Сигалын гэр бүлийн урилгыг хүлээн авч зочилжээ. Тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Багш гэж хэн бэ гэж бодогдлоо. Багш хүн чамд аливааг яаж хийхийг зааж өгөхгүй байж болох ч алийн хэдийнэ чадах чансаатай дотоод “би”-г чинь сэртэл нь сэгсэрчих урам зориг, итгэл найдварын галыг асаадаг хүн юм шиг санагдлаа. Энд байх өдрүүдийн богиныг мартаж эрхэм багш нар мэт ах эгч нараасаа залуу хүмүүс зөв хүн байж, зөв зүйл хийж, зөв амьдарч, зөв нөхдөөр хүрээлүүлж зорилго мөрөөдөлдөө хүрэх тухай сургааль мэдлэгийг нь сонсож суух юутай сайхан. Гэртээ халуун дотноор хүлээж авч байгаа Стивен Сигалд баярлалаа. Тэмцээнээс эхлээд л танилцсан цагаас хойш төрсөн дүүдээ тусалж байгаа юм шиг л сэтгэл гаргаж дэмждэг эрхэм эгч Батсүхийн Эрдэнэтуяа даа маш их баярлалаа. Бас ийм сайхан хүмүүстэй анх холбож өгсөн хайрт найз Х.Бадамгэрэлдээ баярлалаа. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдгийг чамаасаа мэдэрч байна” хэмээн бичжээ.’

8a55f0e5d872f613216c5bedc1ba0c82


А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.