Нөхөртэй болсон ч би аз жаргалтай байж чадахгүй байна

даарах_cropped_mediumСайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.Би 33 настай эгэл жирийн эмэгтэй .Төрийн албанд 10 дахь жилдээ ажиллаж байна.

Их сургуулиа төгсөөд ажиллах, ажлын хажуугааар сурсаар байгаад нэг мэдэхнээ 30 гарчихсан. Энэ хооронд хүнтэй үерхэж байсангүй. Сарын өмнө манай ажлын найз маань нэгэн залуутай танилцуулсан юм. Тэр 1-р ангийн нэг хүүтэй . Би ч хүүхдэд хайртай болохоор хүлээн зөвшөөрсөн. Урдах эхнэр нь дагавар нэг хүүхэдтэй гэсэн.Найз залууг байхгүйд хүнтэй байж багаад гардуулсан гэсэн. Тэгээд салсан гэсэн. Гэтэл хүүхэдтэйгээ танилцуул гэхээр 1 жилийн дараа, юу гэх бол гэж хэлэх юм. Бас дээр нь facebook дээр хуучин эхнэртэйгээ авaхуулсан зураг байна лээ. Өнөөдөр тэрийг хараад сэтгэл хэцүү л байна. Тэр залууд би дасчихсан.Тэр хэнэггүй өдөрт 1-2 удаа л залгана юм.Би яах ёстой вэ ? Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй болохоор үнэхээр хэцүү байна.

Манай аав ээж хүртэл хүнд хүн илүүдэхгүй хүүхэд хөөрхөн гэж их л дэмжиж байгаа. Гэтэл тэрний байж байгааг утсан дээр нь хүртэл гэр бүлийн зураг байн лээ. Хүүхэдтэй болохоосоо өмнө больдог ч юм уу гэж бодох юм.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Нөхөртэй болсон ч би аз жаргалтай байж чадахгүй байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.