Ухаалаг болно!
Секс хүний амьдралын салшгүй хэсэг болохын хувьд бараг хоолтой ижил түвшинд тавигддаг гэдгийг эрдэмтдийн онолоос та мэднэ. Харин оюун ухаанд яахаараа шууд холбоотой байдаг юм бол гэж бодож магадгүй. Өөрийнхөө олон жилийн судалгааны ажлын дараа Хамбург хотын Эмнэлгийн хүрээлэнгийн мэргэжилтэн, доктор Вернер Хабермел “Сайн секс хүний оюуны чадавхийг дээшлүүлж секстэй огт хамаагүй ямар ч асуудал бэрхшээлийг шийдэх бололцоо олгоно” гэж үзэж байна.
Учир нь бэлгийн харьцааны үеэр тархины ажиллах идэвх дээшилж, үүний үр дүнд хүмүүс “ухаантай” болдог ажээ. Түүнчлэн сексийн үед ялгардаг эндорфин, серотонин нь биеийг тайвшруулж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг ажээ.
Ханиад томуунаас сэргийлнэ!
АНУ-ын Пенсильваны Вилксийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар долоо хоногт тогтмол 2-оос дээш удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүст үүнээс цөөн удаа секс хийдэг хүмүүсээс 30 хувь илүү “иммуноглобулин А” ялгардаг байна. Иммуноглобулин нь хүний биеийн дархлааг сайжруулж, ханиад томуунаас сэргийлэх чадвартай юм.
Шүд эрүүл байна!
Секс хийх нь хүний шүдний эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэвэл үнэмшмээргүй сонсогдож байгаа биз? Энэ үнэн гэнэ ээ. Эр хүний үрийн плазмад шүдийг гэмтэхээс сэргийлдэг цинк, кальци болон бусад эрдсүүд байдаг аж. Мэдээж хүүхдийнхээ шүдний эрүүл мэндийн талаар ярьж байхдаа энэ аргыг заах нь юу юм. Харин нэгэнт бэлгийн амьдралд орсон хүмүүс шүдний оог кг-аар нь идэж байхын оронд үүнийг санахад илүүдэхгүй гэж эрдэмтэд зөвлөж байна.
Хямралд өртөхгүй!
Америкийн сэтгэл судлаач Гордон Гэллэп 2002 онд 2930 эмэгтэйг хамруулсан нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Судалгааны дүнд байнга бэлгэвч хэрэглэж хурьцал хийдэг эмэгтэйчүүд сэтгэл санааны хямралд орохдоо бэлгэвчгүй секс хийдэг хүүхнүүдээс илүү байсан гэнэ. Үүний нэг тайлбар нь эр хүний үрийн шингэнд агуулагдах простогландин хэмээх гормон эмэгтэй хүний бэлгийн замын эрхтнүүдээр дамжин шимэгдэж биенд орох бөгөөд эмэгтэй хүний гормоны зохицуулалтанд сайнаар нөлөөлдөгтэй холбоотой аж. Тиймээс простогландин биенд нь орж чадахгүй байгаа эмэгтэйчүүдийн гормоны зохицол, тэнцвэр алдагдаж хямралд өртөх магадлалтай гэнэ.
Давсагны үйл ажиллагаа сайжирна!
Доктор Кегель бэлгийн замын эрхтнүүдийн булчинг чангаруулах дасгал боловсруулж олныг шуугиулж байсан билээ. Үүний заримыг нь бид бие засах үедээ өөрөө ч анзааралгүй хийдэг гэнэ. Тэхээр сексийн үед тэр чангаруулж сайжруулсан булчингууд маань л ажиллаж байгаа шүү дээ. Энэ нь эргээд шээсний замын эрхтнүүддээ сайнаар нөлөөлж, түүн дотор давсагны үйл ажиллагааг сайжруулдаг юм байна.
Түрүү булчирхайн үйл ажиллагаа сайжирна!
Монгол оронд түрүү булчирхайн үрэвсэл, өвчлөл их нэмэгдэн, зөвхөн ахимаг насныхан биш залуус өртөж 10 эрэгтэй тутмын 8-9 нь ямар нэг байдлаар түрүү булчирхайн өөрчлөлт, өвчтэй болсонд мэргэжлийн эмч нар санаа зовнидог. Энэ нь суугаа ажил их байдаг, янз бүрийн хямрал гээд олон шалтгаанаас хамаардаг ч манай оронд эрчүүд бэлгийн амьдралаа эрт зогсоодог нь их нөлөөлдөг байна. Тиймээс чадах, болох хэрээрээ сексийн идэвхтэй амьдралд байгаарай. Тэгээд ч түрүү булчирхайг эмчлэх явцад сексийн харьцаатай байх нь эмчлэх явцыг түргэсгэдэг болохыг секспаталогич нар сануулж байна. Сексийн ид шидээ гэж тоймгүй олон юм даа.