Монгол эмэгтэйчүүдийг бэрээ болгох хятад санаархал эрчээ авав

Одоогоос яг гурван жилийн өмнө Хятадын northnews.cn сайтад монгол эмэгтэйчүүд хятад эрчүүдтэй маш олноороо ханилан сууж байгаа талаар томоохон нийтлэл гарч байв.

Энэхүү нийтлэлийг Шүрмаа, Цэцгээ, Туяа гэдэг гурван эмэгтэйгээр жишээлэн сурвалжилж бичсэн бөгөөд тэд бүгд Эрээн хотод амьдардаг аж. Шүрмааг 160 см өндөртэй, энэ эмэгтэй асар хүчтэй, өдөржин түрдэг тэргээр хайрга чулуу цуцахгүй зөөдөг бөгөөд түүнийг харсан эрчүүд ам ангайн, толгой сэгсрэн гайхдаг гэжээ. Барилга дээр мэргэжлийн бус хар бор ажил хийдэг Шүрмаагийн гэр хилээс холгүй. Дурангаар Замын-Үүдийн вокзалын цамхагийн шовгор орой харагдах аж.

Гэвч “Монголд очихгүй” гэж Шүрмаа хэлдэг гэнэ. “Монголд гурил гэхэд л хоёр дахин илүү үнэтэй” гэж сэтгүүлчид цухалдуу өчжээ. Харин Хятадад идээшин дасаж, сайн сайхан байгаа гэдгээ ярьсан байна.

Шүрмаа нөхрөөрөө маш их бахархдаг. Түүний нөхөр болох БНХАУ-ын иргэн Жан Гуйлин барилгын салбарын ажилчин бөгөөд сард 3000 юанийн цалин авдаг. Тэд 15 квадрат метр сууцанд суудаг. Тэрбээр Шүрмаагийн ар гэрт 2000 долларыг инж болгон өгчээ. Ер нь хятад эрчүүд монгол хүүхнүүдийн инж бага гэж олзуурхдаг аж. Бугат хотод инж 30 мянган доллар байдаг хэмээн Жан овогт сурвалжлагчдад өчжээ. Тэрбээр санхүүгийн бэрхшээлээс болж 38 насандаа л сая гэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдээс Эрээнд ирээд байсан Шүрмаатай танилцсан явдал аврал болсон гэх.

Монгол Улсаас ирсэн Цэцгээгийн амьдрал Шүрмаагийнхаас ялгаатай аж. Тэрбээр Эрээнд гоо сайхны бараа, бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулдаг байна. Монголоос үндэсний холбогдолтой бэлэг дурсгалын зүйлс авчирч борлуулах тул нааш цаашаа их явдаг аж. Гэр бүлийнхээ хамгийн гол үүргийг биелүүлдэг түүнийг нэг үгээр хэлбэл нөхрөө тэжээдэг эмэгтэйчүүдийн ангилалд оруулж болох гэнэ. Түүний нөхөр сэтгүүлчид зургаа авахуулахаас татгалзсан байна.

Өндөр гоолиг, үзэсгэлэн төгөлдөр гэгддэг Туяа бүсгүй нөхрөөсөө нэлээд өндөр. Тэрбээр 175 см бөгөөд сагсан бөмбөгөөр сонирхон хичээллэдэг байж. БНХАУ-д англи хэлний сургалтад хамрагдаж байхдаа хамт суралцаж байсан ирээдүйн нөхөртэйгээ танилцсан гэх. Одоо харин БНХАУ-д ажиллаж, амьдрахаар шийдсэн тул хятад хэлийг эрчимтэй судалж байгаа аж. Тэрбээр англи хэл судалсан гэх авч “Jjjeans” (jeans буюу жийнс) гэсэн бичигтэй цамц өөрөө өмсөж, “Ccidoie” (crocodile буюу матар) гэсэн бичигтэй цамцаар хүүгээ гоёжээ.

Энэ мэтээр өөр өөр түвшний гурван бүсгүйн амьдралын талаар өгүүлсэн нийтлэл өндөрлөсөн байна. Харин хятадад амьдардаг нэгний ярьж буйгаар хятадын бүх хэвлэл мэдээлэл, сайтуудаар “Ар Монголын бүсгүйчүүд мөнгө, байр, машин, эд хөрөнгө сонирхдоггүй. Тэдэнд хятад эрчүүдийн хувийн сайн сайхан чанарууд, тухайлбал хятад эрчүүдийн ажилч хичээнгүй зан л таалагддаг юм. Тиймээс хятад эрчүүд ээ, Монгол Улс руу яваарай, Монгол бүсгүйчүүдтэй танилцаарай гэж зөвлөе” гэх мэдээллийг өдөрт хэд хэдэн удаа цацах болжээ. Тэд тийнхүү хятад эрчүүдийг уриалаад зогсохгүй “Монгол бол эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү олон байдаг Азийн цорын ганц орон.  Монголд эмэгтэйчүүд гэр бүл болох нь амаргүй, өрх толгойлсон эмэгтэй хэвийн үзэгдэл. Тиймээс хэнд ч боломж нээлттэй” хэмээн хатгадаг гэх.

Гурван жилийн өмнөх нийтлэлийг дахин сөхөхийн учир гэвэл өнгөрөгч өдрөөс эхлэн хятадын бүх хэвлэл мэдээллээр монгол руу явж, монгол эхнэр авахыг уриалсан уриалга гарч эхэлжээ. Энэхүү уриалгад “Монгол эрчүүд архи дарсанд дэндүү толгойгоо мэдүүлсэн учраас эмэгтэйчүүд л амьдралаа авч явдаг” хэмээн өгүүлээд монгол хүүхнүүд хятад залуустай гэрлэх мөрөөдөлтэй байдаг гэж тодотгон бичжээ.

Тус хэвлэл мэдээллүүд нь Хятадын нам засгийн өгсөн бүх заавар, зөвлөгөөг үсэгчилэн биелүүлдэг гэнэ. Тэгэхээр нэг талаараа хятадын эрх баригчид Монголыг хятадчилах башир аргаа ийнхүү эхлүүлж байх шиг. Өмнө нь Монголыг дараагийн Крым болгох талаар Вэйбо сүлжээгээрээ хэлэлцүүлсэн бол одоо ийнхүү Монгол хүүхнүүдийг хятадын бэр болгохыг уриалах болов. Энэ манай улсын  гадаад бодлого ямар байгааг харуулаад байх шиг.

Тэд эхлээд манай алтан ургийн хаадыг өөрийн хаадын тоонд багтааж, олон нийтийн сүлжээгээр тараасан. Дараа нь Монголыг хятад авах ёстой гэж зүтгэсэн. Харин одоо хүүхнүүдийг хятад руу “бэр болгох”-оор санаархаж байна. Үүнд та бүгд ямар бодолтой байна вэ.

МАЛЧИН ХЯТАД МОНГОЛЫН ХҮРГЭН БОЛЖ БАЙНА ГЭВ


Дахин нэг баримт өгүүлье. Хэдхэн жилийн өмнө бичигч миний цахим хаягийг мэдэх эрхэм Монголд хятад иргэд мал маллаж, бас болоогүй мянгат малчин болсон тухай нийтэлсэн сонины зургийг явуулж байлаа. Энэхүү зургийг явуулахын сацуу тэрбээр “Та сэтгүүлч мөн л юм бол үүнийг олж, илрүүлж өгнө үү. Бид өөрсдөө хэдэн малаа маллаж яаж ядарч яваа билээ. Гэтэл очиж очиж хятад хүмүүс мянгат болж байдаг. Энэ үнэнд нийцэх явдал мөн үү” хэмээн зурвас үлдээсэн байв. Энэ зураг зөвхөн цахим хаяганд минь хаяглагдсан төдийгүй онлайн ертөнц, твиттэр, фэйсбүүкээр тарж, үндсэрхэг монголчуудын зүрхийг нэг хэсэгтээ л хөөрөгсөн.

Газар бүрт тарсан зургийн дор “Энэ одоо юу болоод байна аа. Өмхий хужаанууд эх оронд минь суурьшаад, буянт малыг минь маллаад байгаа хэрэг үү. Хамтаараа, бөөнөөрөө очоод хядаад хаячихая” хэмээж байв.

Сонинд бичсэнээр тухайн хятад мянгат малчин бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Сян Фин гэгч бөгөөд үнэхээр монголын малчин эсэхийг лавлахаар аймгийн мал үржлийн газрын дарга нартай холбогдлоо. Тэдний ярьж буйгаар аз болоход одоогоор ямар ч хятад хүн монголд мал маллаагүй гэнэ. Сэтгүүлчийн асуултад их гайхаж, шоконд орсноо ч өгүүлэв. Өмнөговь аймгийн хувьд алмаз илэрч хятадууд олноороо хил давж орж ирэх болсон тухай ярьж байна. Газрын баялагт шунаж, хил ойрыг ашиглаж ирэх хүмүүстэй хариуцлага тооцож, нутаг орноо харьжих аюулаас хамгаалахаар зүтгэж байхад тийм асуудал тохиолдвол бүр л хэцүүднэ дээ хэмээн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тамгын газрын ажилтан учирлаж байв.

Ямартай ч хятад малчид монголд байгаа гэсэн хариултыг ямар ч хүнээс олж сонссонгүй. Гагцхүү тийм аюул хаалганы цаана байгааг учир мэдэх хүмүүс ярьж байна.

Хятадтай хил залгаа Өмнөговь аймгийн хувьд алмаз олдож, гал дээр тос асгахтай адил зүйл болжээ. Хууль бусаар орж ирсэн хятадууд хүн хүч муутай хөдөөгийн нэг айлд хорогдоод ганц бие охид бүсгүйчүүдтэй гэрлэж, монгол айлд хүргэн болж байгаа гэнэ.

Ингэхээр өнөөдөр биш юм аа гэхэд тун удахгүй малчин хятадтай болох нь тодорхой … Хэрэв ийм байдалтай нүүр тулбал бид хэр бэлтгэлтэй байгаа билээ. Бодох л асуудал. Нэг л өдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль нэг нь хятад хүнд Монгол Улсын сайн малчин гэх цол тэмдгийг зүүгээд зогсож байх юм билүү. Муу ёр..

Хятад малчин монголд суурьшсан гэх мэдээлэл хэдийгээр худал байсан ч ийм зүйлийг огт төсөөлөөгүй бидэнд тун ойрхон аюул гэдгийг анхааруулсан гэдэгт найдья.

Хэрэв ийм зүйл тохиолдвол манай үндэсний аюулгүй байдлынхан үнэхээр арга хэмжээ авч чадах болов уу. “Өө цус нэгтэй Өвөрмонголчууд л байна шүү дээ” хэмээж хамгаалах уу. Энд нэг зүйлийг хэлэхэд Хятадууд монголыг хятадчилах бодлогоо хэзээ ч өөрсдийн гараар хийхгүй. Өчнөөн удаан харьяанд нь байж хятаджсан өвөрмонголчуудыг л явуулна. Тэд манай руу ирээд “Хаяж, орхисон мах цусны чинь тасархай байна” гээд уйлаад суучихвал  яах билээ. Өвөрмонгол нөхөдтэй олон хүн хэлдэг юм билээ “Боловсролын мөр хөөсөн, наашаа цаашаа их явдаг цөөн хэдэн өвөрмонголчууд л Ар монголоо гэсэн сэтгэлтэй байдгаас бүгд ийм бодолгүй. Тийм нэг нөхрийг өвөрмонголын захаас нь олоод “Монгол хүний амийг хороо” гэвэл ямар ч эргэлзээгүй хийх л болно” гэж. Бодох л бодол, санах л санаа…

Тэрбум гаруй хүнтэй улсын, зуун залуу манай улсад ирээд л энэхүү бодлогоо хэрэгжүүлээд эхэлвэл гуравхан сая хүнтэй манай улс хятад цусаар сэлбэгдэх нь цаг хугацааны асуудал болно.

Гадаадын иргэн харьяатын мэдээлэлд дурдсанаар Монгол Улсад аж төрж байгаа харийн иргэдийн олонх нь хятад гэнэ. Өдөр бүр төмөр замын вокзал дээр монгол хүүхнүүд рүү нүд унагаж, шүлсээ гойжуулах мянга мянган хужаа бууж байна. Тэрбум гаруй хүнтэй улсын, зуун залуу манай улсад ирээд л энэхүү бодлогоо хэрэгжүүлээд эхэлвэл гуравхан сая хүнтэй манай улс хятад цусаар сэлбэгдэх нь цаг хугацааны асуудал болно.

Санахтун, сэрэхтүн, болгоомжлохтун… Монгол цус хэзээ ч булингартах учиргүй.

О.Шинэтуяа

Эх сурвалж: Zindaa.mn


Монгол эмэгтэйчүүдийг бэрээ болгох хятад санаархал эрчээ авав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.