Цистит

Girl with stomach ache sitting on bedЦистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. Эмэгтэйчүүдэд энэ өвчин илүү их тохиолддог нь 2 шалтгаантай:

1. Анотомийн бүтцийн онцлог – / Шээс ялгаруулах сүв богино ,үтрээ хошногоны амсартай ойр байрладаг./
2. Yйл ажиллагааны онцлог - Сарын тэмдэг ирдэг,төрөлт, жирэмслэлттэй холбоотой. Учир нь цус бол өвчин үүсгэгч бичил биетүүдийн үржин амьдрах таатай орчин нь болж өгдөг. Шээсний сүв үтрээний яг дээр байрладаг нь бэлгийн идэвхитэй харилцаатай байгаа эмэгтэйд цисмтит үүсэх шалтгаан нь болж өгдөг.

Учир нь бэлгийн харилцааны үед шээсний сүв дээш өргөгдөн хөөдөг учир гэдэсний эмгэг бичил биетэн халдахад тааламжтай болдог. Бүр «бал сарын цистит» гэсэн томьёо ч байдаг. Цистит ихэвчлэн даарсний дараа/ хүйтэн усанд орох, цас нойтон элс, чулуун дээр суух г.м/ хэт ядрах, хувийн ариун цэврийг муу сахих үед үүсдэг. Yндсэн шинж тэмдэг нь ойр ойрхон, бага багаар өвдөлттэй хорсож шээх, умдган дээгүүр өвдөх, шээсээ барьж чадахгүй болох зэрэг юм. Зарим үед шээсний өнгө үнэр өөрчлөгдөх ба цусны хольцтой байх тохиолдол ч бий. Хүнд хэлбэрийн үед бие махбодод хордлогын хариу урвалын шинж болох, халууралт, бөөлжилт, огих, огих, бие эрс сулрах, дагжих зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Мөн шинж тэмдэггүй тохиолддог ба ихэвчлэн жирэмсэн үед болон урьдчилан сэргийлэх үзлэгээр лаборторийн шинжилгээгээр оношлогддог.

Эмчилгээ:
1. Анхны шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэж оношоо бататгасны дараа тохирох антибиотикийг сонгох ёстой.
2. Шарсан мах, халуун ногоо, нөөшилсөн хүнс болон хийжүүлсэн ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүнсэндээ сүүн бүтээгдэхүүн тараг,иогурт болон жимс ногоо/тарвас,шинэ өргөст хэмх/ түлхүү хэрэглэх нь тустай.
3. Балжингарам /хамба шарилж/-ийн ханд бүхий /37-38хэмийн /халуун усны ууранд өдөрт 10минутаар 2 удаа суух нь өндөр үр дүнтэй.
4. Өдөрт 1.5 л –ээс багагүй шингэн уух. Тэхийн шээг « Нефромон », «Урофлюс» цай,аньсны хандыг өдөрт 3 удаа уух нь ашигтай.
5. Хэсэг газар халуун бүлээн жин тавих нь эерэг нөлөөтэй. Yүнд нэг жинг бүсэлхийн доогуур ,нөгөө жинг хоёр хөлийн хооронд тавих хэрэгтэй.
6. Yргэлж хуурай дулаан байх нь хорсож өвдөх, ойрхон шээхээс холдуулдаг ач холбогдолтой. Yүнд даарахаас сэргийлж дулаан хувцаслах буюу дулаан оронд хэвтэх нь эмчилгээнд чухал ач холбогдолтой.
7. Цочмог циститийн бүх шинж тэмдэг арилсан ч гэсэн бөөрний /урологи/ эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Энэ нь нэгдүгээрт уг өвчнийг дахин сэдрээх, өвчин өөрт нь байгаа тодруулах/ энэ өвчин нь бэлгийн замаар халдах нь элбэг. Хоёрдугаарт энэ өвчний цаана нь илүү аюултай өвчнүүд /давсагны халдвар/ сүрьеэ гэх мэт илэрэхгүй өнгөрсөн эсэхийг бататгаж шаардлагатай шинжилгээг хийлгэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх: 
Энэ өвчнөөр хэнч өвдөж болзошгүй учир доорхи дэглэмийг чанд сахих нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
1. Шээс хүрэх болтол давсагаа чинэрүүлэхгүй байх.Чинэсэн давсагны судас нь татагдаж нарийссанаас цусан хангамж дутагдаж халдвар халдах эрсдэлийг ихэсгэдэг. Мөн зогсонги байдалтай байгаа шээсэнд бактери бичил биетэн үржих тааламжтай орчин болж өгдөг.
2. Хувийн ариун цэвэр маш чухал. Ямар нэг үнэртэй хөөс, ангижруулагч тос зэргийг хэрэглэхгүйгээр өдөрт 2 удаа угаах .Дээрхи бодисуудын найрлага дахь химийн элемэнт нь бэлэг эрхтэн орчмын хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж бичил биетнүүд өсөн үржих болоцоог бүрдүүлдэг.Ариун цэврийн хувьд онгоцонд орохоос шүршүүрт орох нь дээр.
3. Өдөрт 6-8 аяга/стакан/ ус уух нь ач холбогдолтой.
4. Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн харьцааны өмнө болон хойно нь давсагаа суллах нь өвчлөх магадлалыг бууруулна.
5. Циститээр өвчлөх магадлалтай бол нийлэг эдээр хийсэн дотуур хувцаснаас татгалзаж цэвэр хөвөн даавуун материалаар хийсэн дотуур хувцас ,цагаан хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй.
6. Хэзээ ч бүү даар. Улирлын байдлаар бус даарагүй байхаар хувцаслах хэрэгтэй. Нойтон хүйтэн цас мөс ,хүйтэн чулуу,сандал тавцан дээр суух нь /бичил биет/ нянгуудын идэвхжих,бие махбодийн дархлаа сулрах нөхцөл болдог.
7. Хэт ядрахаас болгоомжил. Гүйцэд унтаж амрах,витамин хагалттай хэрэглэх,тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.


Цистит
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex