Тамхичин ээжийн хэвлий дэх хүүхдийн өчил

Ээжээ, би таныгаа гэж зорьсоор ирээд хэвлийд чинь бүрэлдэж байгаа үр чинь байна. Харин  та намайг ирлээ гэж баярлахгүй бас хайрлахгүй байгаа юм уу?

Яагаад та намайг гашуун хөх утаагаар утаад байгаа юм бэ?

Ээжээ, тамхи таны биед болон надад ямар их хортой гэж бодно. Энэ хөх утаанд хүний биед муугаар нөлөөлөх 700 гаруй нэрийн хортой бодис байдаг гэсэн. Таныг тамхи татаж эхлэнгүүт  би амьсгалах агааргүй болж бачуурсандаа гэдсэн дотор чинь тонгочин хөдөлдгийг та анзаардаг уу?

Таныг тамхи татах болгонд би сэтэрхий уруултай болчих вий, тагнай минь цоорох вий, хүний орчлонд төрж чадахгүй үхчих вий гэж айдаг. Бас илүү хуруутай эсвэл хайрс шиг арьстай төрөх вий гэж түгшиж байна. Тийм айдас дунд амьдрах  ямар хэцүү гэж бодно.

Таныг тамхи татсаны дараагаар намайг хүчил төрөлч, тэжээлийн бодисоор хангаж байдаг эрхтэний судас агшдаг. Бүх хүчил төрөгч, тэжээлийг нь өгч байдаг эрхтэнийх нь судас агшихаар би хүчилтөрөгчийн дутагдалд ордог.

Та сайн ойлгохгүй бол шатаар, эсвэл өгсүүр газар гэнэт хурдан алхаад үзээрэй. Таны амьсгаа давчдаад, цээж багтарч, уухилаад үнэхээр хэцүү болно. Энэ бол хүчил төрөгчийн хэрэгцээ огцом багасаж,  хүний бие хямарч байгаагийн шинж юм. Тэгвэл би таныг тамхи татах болгонд ингэж бачуурдаг.

…Би хөгжил муутай, бага жинтэй ч гэсэн таныгаа баярлуулах гэж хүний хорвоод заавал амьд мэнд төрнөө. Гэхдээ ирээдүй маань үнэхээр бүрхэг байна. Би төрснийхөө дараа ойр ойрхон өвдөж, ой санамж минь муудаж, сургуульд орсон хойноо сурлага муутайгаараа дуудуулахаас ичиж байна. Яагаад гэвэл таны татсан тамхины хорт утаа намайг цаг ямагт хороосоор байх болно…

Ээжээ, та нададаа хайртай л бол  тамхи битгий татаач…

Screen Shot 2012-03-25 at 21.00.24

 

 

 

 

А. Андгэрэл /EMEGTEICHUUD/

продвижение сайтов москва рекламапродвижениепродвижениевзлом пароля wifi на андроидсумка для apple macbook air 13оформить кредитную карту онлайн альфа банкcasino onlinebest escort agencycasino oyunRainbow riches fruit machinesafari in tanzaniaдетские секции в марьинооформить кредит онлайн на картувосхождение на килиманджаро сложностьденьги в долг под расписку тольяттиоформить кредит с плохой кредитной историейвозьму деньги в долг читазаявление на получение кредита бланк скачатькак быстро раскрутить сайттайланд пхукет горящие путевкисоздание приложений iosпиар продвижениерадиаторы россияимидж компании в интернетеконвекторы ballu купитьдать объявления бесплатнодомокомплекты из sip панелей


Тамхичин ээжийн хэвлий дэх хүүхдийн өчил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.