Атаархуу зан юунд хүргэх вэ?

tumblr_l0jk6nmkOI1qah2fqo1_500Өөрийгөө бүү чамла

Хэрэв та найзаа хараад “Энэ … ийм сайхан ажилтай, халамжтай сайн ханьтай, сайхан амьдарч байна. Гэтэл би. Яахаараа энэ надаас илүү байна гэж… Юугаараа…” хэмээн өөрийгөө чамлах бодол төр­дөг бол эртхэн арга хэмжээ аваарай. Ингэхгүй л бол та өөрийгөө бусадтай харьцуулахын дон тусч, улмаар энэ нь аз жаргалтай амьдрахад чинь саад болно шүү.

…Нараа дуу муутайхан манай гэрт орж ирэхдээ царай нь нэг л биш ээ. Тэгснээ ширээ чангахан цохиод авав. Битгий ширээ эвдэлчих гэж анхааруулбал, “Би амьдралгүй болчихоод байхад, чи ширээгээ хайрлаад” гэснээ “ингэхэд ямар гоё ширээ вэ. Манайхаас илүү юм гээч” гэлээ.Нараа хэдхэн өдрийн өмнө өөрийгөө аз жаргалтайд тооцон сайхан амьдарч байсан. Тэгснээ нэг л өдөр эргэн тойрноо ажиглан хараад гутарчээ. “Азаа ямар азтай юм бэ. Бүх зүйл нь бэлэн. өөрөө томоохон компанийн захирал. Байнгын л хүлээн авалт, зоог. Гадагшаа яваад, өндөр цалин аваад л…Гэтэл миний байж байгааг… Компьютерээ ширтэн суусаар” гэж гомдоллов. Би хариуд нь “Азаатай би саяхан дайралдсан. Хөөрхий амьтан, ажлаа ярихдаа зовж байна гэж байсан. Бараг л уйлах шахаж байв. Яг л сургуультай нохой шиг өдөржин л ажиллаж, тэгэхдээ хүн бүрийн сэтгэлд тохируулах гэж хичээнэ. Бүгдэд нь эелдэг хандана. Илүү дутуу үг хэлж болохгүй гээд л урам муутай байна лээ” гээд ч нэмэр болсонгүй.

Нараа өөрийнхөөрөө зүтгэн, бүтэлгүй амьдралаа ярина. Заяагийн ажил сайхан л гэнэ, Туяа сайхан биетэй л гэнэ, Цэцгээ үсээ яаж тийм сайхан болгосон бол л гэнэ, Оогий Версачегийн гуталтай, Туулын нууц амраг баян л гэнэ… Тэгснээ “Би яаж амьдарсан нь дээр вэ” гэж надаас асуув.
Би “Амьдраад яах юм бэ. Хэн ч чамайг санахгүй байхад. Зүгээр л үхсэн нь дээр” гэв. Гэтэл Нараа бодож байна аа. “Болдоо бүхэл бүтэн хаустай байхад, би ганц өрөө байранд амьдарч байдаг” гэхэд нь, “чиний ганц өрөө байр хотын төвд шүү дээ. Энэ янзаараа чи алдартай хүний хаягдсан авгай шиг л харагдаж байна” гэж өдөхөд, “яагаад” хэмээн гайхав. “Ямар ч өөдрөг бодолгүй, бүхнийг уруугаар хардаг хүний байгаа байдал ийм байдаг юм. Чамд хүмүүс чамайг өрөвдсөн харцаар харж байгаа мэт санагддаг уу. Би чамайг бүр өрөвдчихлөө. Яаралтай өөртөө арга хэмжээ авахгүй бол болохгүй нь дээ” гэж зөвлөлөө.

Ер нь хүн яагаад заавал өөрийгөө бусадтай жишдэг юм бол. Гэхдээ бүр өөрт нь ямар ч ашиггүй байхад шүү. Цагаахан өрсөлдөөн бол болж л байна. Өөртөө авах юмаа авч, бусдаас суралцахад буруу нь юу байхав. Гэтэл өөрийнхөө юм болгоныг урвуугаар харах нь юу нь сонин гэж. Үүнийг ойлгоход энгийн. Нэгэн сайхан өдөр “Амьдрал үргэлжилсээр… Гэтэл би муу овоохойгоо сахиад л” гэж бодож эхлэв үү. Эсвэл “Босч, нөгөө л нэг ажил руугаа явах хэрэгтэй болох нь. Харин энэ Доогий азтай юм, унтаад хоцрох нь” гэж бодов уу. Тэгвэл энэ бодлоо үүгээр цэглэ. Өөрийгөө цаг тухайд нь зогсоож чадахгүй бол, мөн арай л гэгээлэг зүйл бодож эхлэхгүй бол энэ бодол яг л вирус шиг дотрыг тань хэмлэж, амьдралыг тань сүйтгэх болно.

Миний нэг танил залуу нэгэнтээ өөрийгөө яагаад Билл Гейтс шиг баяжиж чадсангүй вэ гэж бодож л дээ. Эхэн үедээ зүгээр л энэ тухай бодох сонирхолтой санагдаж, найзууддаа ч хошигнож байв. Гэтэл хэсэг хугацааны дараа түүний тоглоом шоглоом болж, хорсолтой нь аргагүй хэлэх болсон нь найзуудаа айлгаж орхисон юм. Харц нь хүртэл өөрчлөгдөж, тайван биш, хоржинтой, эргэн тойронд нь байгаа хүмүүсийг сэжиглэнгүй харах болов. “Хүүе, энэ цагийг чи хаанаас авав”, “Ролекс уу, жинхэнэ үү” гэх мэтээр асууна. Найз нар нь бүр эдэлж хэрэглэж байгаа зүйлс, олигтой хувцсаа ч өмсч чадахаа больсон гэдэг. Яаж ийгээд түүнээс салахын түүс болно. Түүнийг гэнэт тэгж өөрчлөгдсөнд найзууд нь харамсдаг юм билээ. Сайн залуу байсан, хэрэв тэр залхуураагүйсэн бол хэнтэй ч зүйрлэшгүй сайн мэргэжилтэн болох байсан даа гэнэ. Энэ бол амьдралд байдаг л юм гэж бодож болохгүй. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар, эрэгтэйчүүд ч ийм өвчнөөр өвчилдөг. Гэхдээ энэ нь явсаар өөрт нь гай болдог гэнэ шүү.

Хэрэв та
-
 Танд хэлж буй сайхан үгэнд ч итгэдэггүй бол,
- Таны тухай таагүй үгийг ямагт бодож, алтан цагаа үрдэг бол,
- Хамт ажиллагсад, эсвэл найз нөхдийнхөө уулзалтад очих дургүй, ажил мэргэжлийн чиглэлийн хурал цуглаанд явахдаа нэг л өөртөө итгэлгүй, ер нь л бусдаас дор орох вий гэсэн айдастай байдаг бол, бусдын амжилтад хүрсэн тухай түүхийг сонсохдоо дургүй байдаг бол,
- Бүр ойр дотнынхоо найз нөхдийн хүрээнд байхдаа өөрийн бодол санааг буруу бол яана хэмээн эмзэглэж хэлэхээс түвэгшээж, эмээдэг бол,
- Толинд харахдаа зөвхөн дутагдлаа олж хардаг бол,
- Ажлынхаа тухай ярьж эхлэхдээ “би ердөө л…” гэдэг бол,
- Өөртөө итгэдэггүй учраас шийдвэр гаргах хэцүү байдаг бол та харьцуулахын дон туссан байна гэсэн үг.

Энэ муу зуршлаас яаж салах вэ?
Өөрийн мэдэлгүй эргэн тойрондоо байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулаад байвал яах вэ?. Яаж энэ муу зуршлаасаа салах вэ?. Сэтгэл санаа байнга л нэг тиймэрхүү байж, өглөө бүр уйтгартай эхэлж, амралтын өдрүүдэд хаачихаа ч мэдэхгүй алмайрч байна уу?. Хаа ч хэзээ ч өөрийгөө чамлах нь юунд хэрэгтэй гэж… Хойш бүү тавь. Одоохон арга хэмжээ ав. Тэгэхгүй бол та хэсэг хугацааны дараа хүнээ алдаж мэднэ.

Өөрийгөө магт
Хэрэв та өөрийгөө гомдоосон бүхнийг сэтгэлдээ уучилж чадаж байвал энэ бол дэвшил. Өөрийгөө ойлгож чадвал сайн байна. Өөрөөрөө бахарх. А.С.Пушкин “Борис Годунов”-оо дуусгаад өөрийгөө хэрхэн магтаж байсныг сана даа.

Оюун бодлоо дасгалжуул
Сөрөг бодлоо өөрчилж, эерэг болго. “Тэр эрч хүчтэй юм аа, гэтэл би цэнэг нь суусан батарей шиг” гэж бодохын оронд “би шавхагдашгүй эрч хүчтэй, одоо л хийхгүй бол” гэж бод. Оюун бодлоо бие шигээ дасгалжуулж чадвал амжилтад хүрч чадна.

Би ч чадна гэж бүү бод
Зорилгоо тодорхойл. Бусдын хичээл зүтгэлд бүү авт. Хэрэв найз тань загвар зохион бүтээгч бөгөөд өөрийнхөө ажлын тухай бахдан ярихыг сонсоод, би ч чадна гэж бодохын оронд өөрийнхөө чадалд тулгуурлан өөр зүйл хий. Тухайлбал, загварын арга хэмжээ зохион байгуулдаг ч юм уу. Учир нь, таны зохион байгуулах авьяас түүнийхээс илүү байж болох шүү дээ.

Өрсөлд
Хэрэв та дотроо хэн нэгэн хүн амжилтад хүрсэн байна гэж бодвол түүний төлөө баярлаж, өөрийгөө зоригжуул. Гэхдээ цэвэрхэн өрсөлдөөн байх хэрэгтэй шүү. Ингэвэл танд эрч хүч нэмнэ.

Дандаа сайн сайхныг анзаар
Танд байгаа бүхнийг өгснийх нь төлөө хувь заяандаа баярла. Таныг бодвол амжилтад хүрч чадаагүй хүнтэй өөрийгөө жишин бод. Ажил тань тийм ч муу биш байгаа биз.


Атаархуу зан юунд хүргэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex