Эр хүний гормоны хэрэг. Дур тавилтын дараа организм болон мэдрэлийн систем амрахыг хүсдэг. Иймээс ч унтах хүсэл төрдөг. Мөн тэр их ядарсны шинж. Тэр чадсан бас сэтгэл хангалуун байна одоо харин тайвширч амрахыг хүсч байна гэдгийг ойлго. Мэдээж чи одоо аз жаргалаасаа холдохыг хүсэхгүй байгаа. Иймээс өөрийгөө зугаацуул. Чихэвчний хөгжим сонс. Хайртынхаа цамцыг өмсөж үзсэн ч болно.
Сексийн сэдвээр юу ярих вэ?
Хамгийн яриа охид хүртэл энэ талаар яриа үүсгэхээс ичдэг. Хэргийн учир нь биднийг бага байхаас минь л ээжүүд маань даруу төлөв байхыг сургаж ирсэн нь ичихэд хүргэдэг. Гэвч чи энэ сэдвээр ярилцаж чаддаг байх ёстой. Нэгэнт та хоёр сексийн харьцаанд орж харьцаагаа улам бэхжүүлж нээлттэй харьцаж байгаагаас хойш энэ тухай ярилцдаг байх ёстой. Юу чамд таалагдахгүй бас таалагддаг тухай, яавал аятайхан бас тааламжтай байх гээд зайлшгүй ярих ёстой зүйл их байна шүү дээ. Мөн хамгаалах хэрэгслүүдийн тухай алийг нь хэрэглэвэл зохих эсэхээ ярилцахаа ч мартаж болохгүй.
Дур тавилтаар хэр хэмжээний үрийн шингэн ялгардаг вэ?
Найз охидынхоо яриаг сонсоод чиний санаанд усан оргилуур л орох биз. Гэвч энэ эндүү бодол. Yнэн хэрэгтээ үрийн шингэн ердөө 3-5мл л гардаг. Энэ үйл явцыг эякуляция гэдэг. Энэ үгийг сана. Дур тавилт бол өөр зүйл. Дур тавилт бол хамгийн дээд мэдэрхүйн сайхан мэдрэмж бөгөөд дараа нь унтах хүсэл төрүүлэгч юм. Дур тавилт нь эякуляциягүй явагдаж болдог. Мэдээж ихэнх тохиолдолд энэ хоёр процесс нь зэрэг явагддаг. Яагаад хөвгүүдийн толгойд зөвхөн сексийн тухай бодол эргэлдэж байдаг юм? Яагаад гэвэл чи сайхан романтик хайрыг мөрөөддөг шиг л байхгүй юу. Yнэндээ нас биед хүрсэн том болсон хөвгүүдийн сонирхолыг секс яалт ч үгүй үргэлж татаж байдаг. Тэд 5-р ангиасаа л бусдыг элэглэн дооглож далдуур шоолж байсаар том болох тусам энэхүү тоглоом шоглоом нь бодит туршлага болж ирдэг. Тэд том болох хэрээр өөрсдийн бодлоо ажил хэрэг болгож амталж үзэхийг илүүд үзэж сексийн тухай бүгдийг мэдэж эзэмшиж авахыг хичээдэг.