Хүүхдийг худлаа ярихаас сэргийлэх аргууд

sweet-girl-child-smile-hd-wallpaper1Худал ярихдаа үнэнийг нууж, эсрэгээр нь хэлдэг. Худал ярих нь маш муухай зуршил юм. Хүүхдэд багаас нь үнэнийг сурган, худал ярихын хор хөнөөлийг ойлгуулах ёстой. Хүүхэддээ хичнээн их хайртайгаа дэвэргэлгүйгээр ойлгуул. Худлаа ярих нь хүний итгэлийг хөсөрдүүлдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхэддээ итгэж түүнийг амжилтанд хүрэхэд нь туслах ёстой.

Урнаар сэтгэх, худлаа ярих хоёрын ялгааг гаргаарай. Таныг үнэхээр хуурах гэж байна уу, эсвэл өөрөө ургуулан бодож мөрөөдөж байна уу гэдгийг нь ялгаж салгахыг хичээгээрэй.

Хүүхэддээ үнэнийг хэлж чаддаг байх зориг хайрлах хэрэгтэй. Хүүхдээ танд үнэнээ хүлээснийг нь үнэлж шагнах хэрэгтэй. Хүүхдийн хувьд хамгийн сайхан бэлгийн нэг нь эцэг эхээсээ магтаалын үг сонсох байдаг. “Үнэнээ хүлээсэн явдал чинь надад маш их таалагдлаа. Бүхнийг үнэнээр нь хэлсэнд чинь баярлалаа.” гээрэй.

Үнэнч байдлыг харуулах үлгэр жишээ байгаарай. Учир нь та хүүхэддээ худлаа хэлбэл эсвэл түүний хажууд өөр хүнд худлаа яривал хүүхэд үнэний үнэ цэнийг ойлгоход төвөг учирна.

Үнэн хэлсэн үгүйг нь шалгах. Хүүхдээсээ гэрийн даалгавраа хийсэн үү гэж асуухын оронд гэрийн даалгаварыг чинь харъя гэж хэл. Ингэвэл хүүхдэд худлаа ярих боломж олгохгүй.

Амьдрал дээр болсон явдлуудаас жишээ татаж ярь. Үнэн хэрхэн ялан дийлдгийг, мөн худал ярьсан хүн заавал түүнийхээ хариуг хэзээ нэгэн цагт төлдгийг. яриарай.

Хүүхэд тань худлаа ярьж байвал уурлаж хашхирахын оронд тайван хүлээж аваарай. Учир нь худлаа ярихад нь та уурлаж хашхирвал айсандаа болж дараа нь дахиад худлаа ярьж болно гэсэн үг.

Худал хэлсэн хүүхэд ямар нэгэн байдлаар заавал үүнийхээ хариуг авах ёстой. Энэ нь ямар нэг ажил байж болно. Ингэснээр худлаа хэлсэндээ сэтгэл нь эвгүйрхсэн ч ажил хийсэндээ өөдрөг болно.

Үнэн ярьж дадуулах хэрэгтэй. Та цонх хагалсан хүүхдээ “За одоо үнэн хэлээрэй. Бөмбөгөө гэр лүү шидтэл цонхыг оносон уу? гэж асуу. ” Тэгээд ч та цонх худалдаж авахдаа төлөөсийн нэг хэсэг гэж хүүхдээрээ гэртээ бага зэргийн ажил хийлгэх хэрэгтэй.

Худлаа ярьсан хүүхэддээ шууд худалч нэр зүүх хэрэггүй. Энэ хүүхэд өөрийгөө яг тийм гэж бодоход хүргэнэ. Хариултыг нь мэдэж байгаа асуулт бүү асуу. Хүүхэд баригдахгүй гэж бодсон үедээ худлаа ярьдаг.

Худал ярьсан хүүхдийг таныг доромжилж байна гэж битгий бодоорой. Таныг доромжилсондоо биш, танаас эмээсэндээ худлаа ярьдаг юм шүү. Худал ярьснаас болж хүний үнэ цэнэ багасан, итгэлцэл үгүй болж, будлиан үүсч, анд нөхдийг салган, дайсаганалцахын үрийг тарьдаг. Худлаа ярьсан зүйл эрт орой хэзээ нэгэн цагт ил гардаг тул тухайн хүнд итгэх итгэл алдарч, үл хүндэтгэх байдал бий болж, бусдын хайрыг татдаггүй нэгэн болж хувирдаг.

Таваас дээш насны хүүхдийн хувьд худал ярихыг зан ааш эвдэрсний шинж гэж үздэг. Үүний дээрээс хумсаа мэрэх, орондоо шээх, ээрэх, анивчих, зөрүүдлэх, залхуурах, түрэмгийлэх, аймхай, бүрэг зэрэг зүйлс нэмэгдэж байгаа бол илүү муу юм.
Хүүхэд худлаа ярихыг эцэг эх гэр бүлээсээ сурдаг. Зарим үед шууд биш ч гэсэн нөхцөл байдлаас болоод бид үүнийг хүүхэддээ зааж өгдөг. Хүүхэд хаалгаа тайлахаар явахад аав ээж нь “Намайг байхгүй гэж хэлээрэй” гэдэг нь шууд бус худлаа ярихад сургаж байгаа хэрэг юм. Мөн хүүхдээ сургуульд орох үед нь хэрхэн бусдаас хуулж, багшийгаа яаж хуурдаг байсан тухайгаа бахархан ярих үедээ түүнд хуулах болон хялбар аргаар дүн авах аргыг зааж өгдөг.
Та бидний “хоргүй худал” гэж байдаг. Хэнд ч гэм хор хүргэдэггүй яриаг ингэж нэрлэдэг гэнэ. Хэн нэгэнд худал ярина гэдэг тэр хүнээ хуурч мэхэлж байгаа хэрэг биш гэж үү? Хуурч мэхлэхэд хортой хоргүйн ялгаа байдаг хэрэг үү?
Хүүхэд худлаа ярих үед насыг нь анхаарах хэрэгтэй. Хэрэв таван наснаас өмнө худлаа ярьж байгаа бол хүнийг хуурах зорилготой биш юм. Хайр халамж бага амсдаг, байнга анхаардаггүй хүүхэд бусдын анхаарлыг өөр дээрээ татахын тулд өөрөө зохиож ярих нь элбэг. Ийм хүүхдүүд шийтгүүлэх эрсдэл байсан ч хамаагүй худлаа хэлдэг. Сахилгагүйтэн, худлаа ярьдаг хүүхдүүд эцэг эхийгээ уурлуулахын тулд тэгдэг хэрэг биш. Ихэнхдээ анхаарал татахын тулд худлаа ярьдаг. Харин сахилгагүй хүүхдэд хайр халамж дутвал түрэмгий зан чанартай болж өсөх магадлалтай. Хүүхэд бусдын итгэлийг хүлээхийн тулд худлаа ярьдаг. Энэ нь цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүдийн дунд нийтлэг үзэгддэг. Хэрэв тухайн хүүхэд хичээлдээ тааруу, сургууль дээр нь ч, гэрт нь ч залхуу хойргоор нь дуудуулдаг, муулуулдаг бол өөрийгөө үл хүндэтгэх сэтгэл бий болдог байна. Тэгээд өөрийгөө хэнд ч хэрэггүй, тэнэг мулгуу, юу ч хийж чаддаггүй хүн гэж тооцдог.
Ямар ч хүүхэд өөрөө хүсээд залхуу хойрго, муу хүн болдоггүй, харин ийм болгодог шалтгаан байдаг. Жишээ нь хэт хөдөлгөөнтэй (hyperactive), анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүүхэд хэчнээн хүсээд ч анхаарлаа ямар нэг зүйл дээр удаан, тогтвортой төвлөрүүлж чаддаггүй. Анхаарал нь байнга с арниж байдаг тул хичээл дээр зааж байгаа зүйлийг тогтоодоггүй, ширээн дээрээ ч тогтвортой суудаггүй. Багш болон бусад хүүхдүүдэд таагүй байдал үүсгэнэ. Гэрийн даалгавраа шаардлагатай хэмжээнд хийхгүй. Залхуу, амжилтгүй байдал нь энэ хүүхдийн буруу биш бөгөөд энэ байдлыг нь харин эмчлэх хэрэгтэй юм. Ийм хүүхэд энэ байдлаа нуух, итгэл хүлээхийн тулд худлаа ярьдаг.

Хүүхэд ч бас бусдад таалагдан, сайшаагдахыг хүсдэг. Хүүхэд эхлээд эцэг эхдээ таалагдахыг хүсдэг бөгөөд хайрлуулж, гэр бүлдээ нэр хүндтэй, сайн зан чанарыг нь сайшаадаг байхыг хүсдэг бөгөөд хэрэв оюун ухааны хомсдолгүй бол амжилтанд хүрч чаддаг. Хичээлдээ тааруу, найз нөхөдтэйгөө эв түнжингүй, зан ааш нь эвдэрсэн, хааяа худлаа ярьдаг хүүхдийн эхлээд ар гэрийг нь дараа нь тархинд нь нөлөөлсөн өвчин тусч байсан эсэх, төрөхдөө хэвийн төрсөн эсэхийг нь хүртэл судлах хэрэгтэй.

Хүүхэд бас шийтгэлээс зайлахын тулд худлаа ярьдаг. Урьд нь хийсэн хэргээ үнэнээр нь хүлээснээсээ болоод шийтгүүлсэн хүүхэд шийтгэлээс зугтаахын тулд худлаа ярих нь ч бий. Шийтгэх гэдэг нь зодож занчихыг хэлдэггүй. Зодох нь шийтгэлийн хамгийн муу хэлбэр бөгөөд сайн үр дагаваргүй юм. Хүүхдийг байнга буруутган, өөрийгөө хамгаалах боломж олгодоггүй, бусадтай харьцуулах нь шийтгэлтэй адил байдаг. Хэрэв хүүхэд тань шалгалтандаа муу дүн авчихаад ороод ирэхэд та “Ахиад л муу дүн авчихаж, чи хэзээ үүнийгээ засах юм бэ? Хэзээ хичээлээ давтаж эхлэх юм бэ?” гэсээр угтвал дараагийн удаа үүнийгээ танд хэлэхгүй.

Худлаа ярьдаг хүүхэд өөрийгөө хүндлэхээ больж, өөрөөсөө ичдэг. Өөртөө итгэх итгэл нь алдарна. Томчууд үүнийг нь анзаардаггүй. Өөрийгөө нэр хүндгүй, юу ч чаддаггүй гэж голдог. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ биеийн хөгжилд нь санаа тавьдаг шигээ оюун санааг нь ч анхаардаг байх ёстой. Санаа сэтгэлээр унасан хүүхдийг хэчнээн тордоод ч өвчтэй, сул дорой нэгэн болж хувирдаг. Ирээдүйдээ өндөр албан тушаалтай болж, хөрөнгө мөнгө ихтэй болсон ч энэ нь хангалтгүй мэт санагдан, сэтгэл санаа нь хоосордог байна.


Хүүхдийг худлаа ярихаас сэргийлэх аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex