Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ өнгөрсөн өдөр эхэлсэн.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр /Женко/ С.Баяртүвшинг ялсанаар УАШТ-ээс ээлжит түрүүгээ авсан. Харин “Сүлд” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нар хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Т.Эрхэмбаяр /Женко/- Г.Хэрлэн /Сүлд/ аваргын төлөө өрсөлдсөнөөс Г.Хэрлэн өрсөлдөгчөө цэвэр ялсан. Хүрэл медалийн болзолыг Д.Алтансүх /Хангарьд/, М.Ганболд /Женко/нар хүртлээ. Энэ жингийн шилдэгүүд болоx Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, жин өгсөн барилдсан Дэлхийн аварга Г.Болдбаатар нар үзэгчдийн суудалд шилжсэн билээ.
Эмэгтэйчүүдийн 63 кг П.Ганхайч Б.Мөнгөнчимэгийг ялсанаар УАШТ-ээс хоёрдахь алтан медалиа хүртлээ. Хүрэл медалийн болзолыг Баасанжаргал, М.Даваасүрэн нар хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Д.Сумъяа ОУХМ А.Цолмон-/Алдар/ нар аваргын алтан медалийн төлөө барилдсанаас Д.Сумъяа даралтаар цэвэр ялан УАШТ-д түрүүллээ. Жин өгсөн барилдсан А.Цолмон мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийн болзолыг Х.Мөнгөнтуяа /Жүдо академи/, Г.Отгонцэцэг хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын алтан медалийн төлөө Дэлхийн аварга М.Уранцэцэг/Хүч/ – Э.Базаррагчаа /Женко/ нар шалгаран үлдсэн ба М.Уранцэцэг хоёрдаь удаагаа улсын аварга боллоо.
Эхний өдрийн дүнг танилцуулья:
ЭРЭГТЭЙ:
60 кг:
- Алтан медаль:Ж.Амарболд /Сүлд/
- Мөнгөн медаль: Б.Мягмардорж
- Хүрэл медаль: ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин,
66 кг:
- Алтан медаль: Г.Хэрлэн /Сүлд/
- Мөнгөн медаль: Т.Эрхэмбаяр /Женко/
- Хүрэл медаль: Д.Алтансүх /Хангарьд/, М.Ганболд /Женко/
73 кг:
- Алтан медаль: Г.Одбаяр
- Мөнгөн медаль: С.Баяртүвшин
- Хүрэл медаль: Ц.Цогтбаатар, Д.Хадбаатар
ЭМЭГТЭЙ:
48 кг:
- Алтан медаль: М.Уранцэцэг /Хүч-1/
- Мөнгөн медаль: Э.Базаррагчаа /ХУД/
- Хүрэл медаль: Ж.Чанцалдулам /ОБЕГ/, Э.Уртнасан /Хилчин-2/
52 кг:
- Алтан медаль: Б.Бат-Эрдэнэ
- Мөнгөн медаль: Б.Хорлоодой /Хилчин/
- Хүрэл медаль: П.Сосорбарам, П.Буянхишиг
57 кг:
- Алтан медаль: Гавьяат тамирчин Д.Сумъяа /Алдар/
- Мөнгөн медаль: А.Цолмон /Алдар/
- Хүрэл медаль: Х.Мөнгөнтуяа /Жүдо академи/, Г.Отгонцэцэг
63 кг:
- Алтан медаль: Б.Ганхайч
- Мөнгөн медаль: Б.Мөнгөнчимэг
- Хүрэл медаль: М.Даваасүрэн, Баасанжаргал нар медалийн тавцанд зогслоо.
Г.Тэгшсүрэн
shuud.mn