Цагаан – хөнгөн сэрүүн мэдрэмжийг төрүүлнэ.
Шар – сэтгэл баяр баяслаар хөглөгдөж халуун дулаан, хөнгөн шингэн, цэлгэр уужим санагдана. Цусны лугшилтыг ихэсгэж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Гэхдээ догшин ширүүн хариу үйлдлийг өдөөж болзошгүй.
Улбар шар – сэргэлэн цовоо болгож, судасны лугшилтыг түргэсгэж улмаар халуу дүүгэх мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Улаан – хамгийн “дулаан” өнгөнүүдийг нэг, биеийн ерөнхий тамир /тонус/-ыг сайжруулах боловч удаан үйлчлэлийн үед ядрааж, зүрхний цохилтийг хурдасгана.
Хондон улаан – цовоо болгож, сэтгэлийн урам зригийг хөхүүлж, бүлээн дулаан мэдрэмжийг төрүүлнэ.
Хөхөлбөр ягаан – тамирдаж хүнд юманд даруулсан мэт мэдрэмжийг төрүүлэхийн сацуу хавчиг зайгүй, нүсэр мэт харагдуулна.
Хөх – тайвшруулах боловч уйтгар унигт автуулна. энэ өнгөөр будсан өрөө тасалгаа хүйтэн бөгөөд давчуу байх шиг санагдана.
Ногоон – сэрүү татах мэт болохын сацуу тайтгаруулна. нүдний дотоод дарадтыг бууруулж, ер нь харааг хурц болгож, цусны эргэлтийг хэвийн байдалд оруулдаг.
Цэнхэр – цэнхэр ханатай өрөө тасалгаанд ороход сэрүү татах мэт болдог, униар татсан цэнхэр өнгө нь алслагдсан мэт мэдрэмжийг төрүүлж тайвшруулна.
Хар – биеийн ерөнхий тамир / тонус /ыг доройтуулж, дарамтлан хүнд юм дээрээс дараад авах мэт санагдана. энэ өнгөөр будсан хавтгай гадаргуунууд хэт нүсэр мэт харагддаг.
Хүрэн – халуун бүлэээн уур амьсгал бүрдүүлж, сэтгэл санаааг тогтвортой, амирлангүй болгоно.
Саарал – хүйтэн өнгө, уйтгарлуулан дур хүслийн галыг бөхөөнө.
Хүрэн саарал – сэтгэл мэдрэлд сөргөөр нөлөөлж, айдас түгшүүр төрүүлнэ.
Цайвар хөх – “дааруулах” мөртөө тайтгаруулна гэдгийг санааарай.