Пүүжээ шинэ киногоор үзэгчидтэй уулзана

7162

Топ модель, МУСТА Д.Пүрэвсүрэн буюу Пүүжээ шинэ киногоор үзэгчидтэй уулзах гэнэ шүү. Тодруулбал, “Улаан дөрвөлжин”, “Орхидос” киног бүтээсэн “Hamba film studio”-ийн “Монгол контент” ХХК-тай хамтран гаргасан шинэ уран бүтээл  ирэх сарын 3-наас үзэгчдэд хүрэх аж. Пүүжээ энэхүү кинонд тоглосон байна. Тэрбээр “Кино маань зунаас яригдаж эхэлсэн. Хоёрдугаар сарын 3-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Уран бүтээлч хүний хувьд шинэ уран бүтээлд орж, дахин шинэ хамт олонтой болно гэдэг үнэхээр гайхалтай сайхан байдаг.  Миний хувьд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ ах болон найруулагч Б.Ганболд ахтай хамтарч ажиллаж байгаагүй учир тэдэнтэй ажиллах болсондоо туйлын баяртай байсан. Мөн мэдээж зохиолоо уншаад, өмнө нь тоглож байсан дүрүүдээсээ арай өөр дүрд тоглохыг хүссэн” хэмээн ярьжээ.

7161 7160
Эх сурвалж http://www.info.mn


Пүүжээ шинэ киногоор үзэгчидтэй уулзана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.