Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт хилийн чанадыг зорилоо.
Түүний гэр бүлийнхэн АНУ-д амьдрах бөгөөд гэр бүлээрээ тус улсад суралцахаар өнгөрсөн өдөр /2017.01.18/ эх орноосоо мордов. Түүний нөхөр М.Очирпүрэв “Бид гуравын хувьд шинэ амьдрал эхэлж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэднийг гэр бүл, найз нөхөд нь болоод УДЭТ-ын жүжигчид нисэх буудлаас үдэж өгсөн байна.
Г.Тэгшсүрэн