Аз жаргалын 10 нууц

2Та аз жаргалыг хайн хорвоог туулдаг. Гэтэл тэр нь гар сунгах төдийхөн зайд л байж байдаг шүү дээ хэмээн Гораций хэлжээ.

Нэг дэхь нууц: “Хандлагын хүч”
Миний аз жаргал амьдралд хандах хандлага дээр тогтоно. Миний оюун ухаан бэлэн байгаа тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна. Энэ мөчөөс эхлээд миний оюун ухаан аз жаргалыг мэдрэхэд бэлэн байх болно. Хэрвээ би сайн зүйлийг хүлээвэл голцуу л түүнээ амсах болно.

Аз жаргал гэдэг миний хэзээ ч хаана ч хийж болох сонголт. Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно.Би энэ мөчөөс эхлэн юм бүхнээс сайныг эрж хайж болно. Ямар ч хүнд бэрх , хямралтай үе тохиолдсон дараахи гурван асуултыг өөрөөсөө асуу:
1. Энэ нөхцөл байдалд гайхалтай зүйл юу байна вэ? Энэ нөхцөл байдалд гайхалтай юм юу байж болох байсан бэ?
2. Юу нь төгс биш байна вэ?
3. Энэ үйл явцаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ?

Жинхэнэ аз жаргалыг үүсгэх үр хөврөл нь талархал юм. Энэ мөчөөс эхлээд би талархаж болохуйц зүйлийг эрж хайна. Гадаад нөхцөл байдал биш , миний бодол санаа л намайг зовоож , эсвэл аз жаргалтай болгож байдаг. Бодол санаагаа удирдаснаараа би аз жаргалаа удирдана.

Хоёх дахь нууц: “Бие махбодын нууц”
Хөдөлгөөн мэдэрхүйд нөлөөлнө. Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж , бидний биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идвэхжүүлнэ. Боломжтой бол өдөр бүр хамгийн багадаа 30 минут биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй. Миний мэдрэхүй , бодол санаанд биеийн галбир , байрлал нөлөөлнө.Сэргэлэн цовоо байдал нь аз жаргалтай мэдрэхүйг бий болгоно.
Зангууны тусламжтайгаар хүссэн цагтаа аз жаргалын мэдрэмжийг ухамсартайгаар бий болгож болно. Хооллолт нь бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Кофе , цай , согтууруулах ундаа , чихэрлэг хүнсний зүйлс , хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо , үр тариа , шоштйг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Байгалийг гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал , дарамттай байдал хүргэнэ. Өдөрт нэг цагаас багагүй хугацааг гадаа агаарт өнгөрүүлэх хэрэгтэй.

Гурав дахь нууц: “Хором хормоор амьдрахын хүч ”
Аз жаргал нь жил , сар , долоо хоногт , тэр байтугай өдөрт ч байдаггүй , харин түүнийг хором бүрээс олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна. Дууртатгал нь онцгой гойд хормуудаас бүрдэх бөгөөд тийм хормуудыг аль болох олноор цуглуул.

Дөрөв дэх нууц: “Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлхийн хүч ”
Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүч байна гэж ярьцгаадаг. Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна тийм л хүмүүс . Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг. Хүн бүр өвөрмөц давтагдашгүй . Хэн нэгний хүч болж төрөх боломж нь гурван зуун мянган тэр бумаас ганц байсан учир хүн бүр ялагч юм. Бусад хүмүүс нь бидний толь , гэхдээ нөлөөтэй толинууд юм. Өөрийнхөө буруу төсөөлөл шүүмжлэлт бодлоосоо ангижран , өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлүүдийг хийх хэрэгтэй.
1. Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсоныг тэд нь шудрага эсэхийг тогтоох. Хэрвээ тэд нь үнэхээр ул үндэслэлтэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй.
2. Та ямар хүн болохыг , хэн байхыг хүсч байгаа тухайгаа нотолгоонуудыг өөртөө өдөр бүр хэлж байх.
3. Та хэн байхыг хүсч байна, үнэхээр яг л тийм юм шигээр биеэ авч явах
4. Таны юу өөрт тань таалагдаж байна вэ, өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуух

Тав дахь нууц: “Зорилгын хүч”
Зорилго нь бидний амьдралд учир утга агуулгыг бий болгодог. Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад биш, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна. Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм. Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож, жаргалтай сайн цагийг улам таатай болгоно. Дүүжин сандлын арга нь бүх амьдралынхаа болон богино хугацааны зорилгуудаа олж сонгоход тусална. Бүх зорилгоо жагсаан бичээд:
1. Өглөө сэрмэгцээ
2. Өдрийн турш үе үе
3. Орой унтахынхаа өмнө уншиж бай

Дүүжин сандлын аргыг жилд ядахдаа 2 удаа хэрэглэж, зорилгууд тань сонирхол татахаа болиогүй гэдэгт үнэмшиж байхаа бүү мартаарай.

Зургаа дахь нууц:“Хошигнолын хүч”
Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгоно. Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж , ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ. Ямар ч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно. Энэ явдалд муу зүйл юу байна вэ? гэж асуухын оронд “Үүнд инээдтэй зүйл юу байна вэ?” гэж асуу. Хямралыг давах хоёр алхамын томьёог хэргэл:
1. Аар саар зүйлд бүү санаа зов
2. Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана.

Долоо дахь нууц:“Өршөөн уучлахйн хүч”
Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын хаалгыг нээх түлхүүр юм. Танд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж таниас өөр хэн ч шаналахгүйг сана. Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдлууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил.

Найм дахь нууц: “Өглөгийн хүч”
Эд юмсыг олж авсанаар, эзэмшиснээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусдад өгөх, бусдад туслах чадварт оршино. Бид бусдад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө, өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг. Бусдад аз жаргалыг бэлгэлэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм.

Ес дэх нууц:“Харилцааны хүч”
Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно. Хэн ч эзгүй арал дээр амьдардаггүй. Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг. Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг арай хөнгөн болгодог. Бусадтай хуваалцсан баяр баясал 2 дахин үржиж, бусадтай хуваалцсан зовлон 2 дахин хөнгөрнө. Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр ханд.

Арав дахь нууц: “Итгэлийн хүч”
Итгэл нь жинхэнэ аз жаргалын суурь болдог. Итгэлгүйгээр аз жаргал удаан үргэжлэх аргагүй. Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.

Баян чинээлгийн арван нууц номноос


Аз жаргалын 10 нууц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex