Хүн төрөлхтөн хэдэн тонн уруулын будаг идсэн тухай тооцоо, судалгаа байдаггүй. Эмэгтэйчүүд хоол идэхдээ, эрчүүд эмэгтэйчүүдтэй үнсэлцэхдээ уруулын будгийг нь хамт идэлцдэг. Эмэгтэй хүний хувьд уруулын будаг нь зөвхөн сайхан харагдах “зэвсэг” төдий. Харин эрчүүдийн 85% нь “түүний уруул ямар өнгөтэй байх нь чухал биш. Гол нь үнсэлцэхэд хими үнэртэхгүй байвал болох нь тэр” гэж үзэж байна.
Ингэхэд уруулын будгийн найрлагад юу ордог вэ?
Товчоор бол будагч, том, лавыг хольж хэлбэрт оруулдаг байна. Уруулын будгийн найрлагийн үндсийг ихэвчлэн нефтийн бүтээгдэхүүнээс /эрдэстэй тос, талстад парафин, бичл лав/ гаргадаг ажээ. Эдгээр бодис нь бөөр, элэг, тунгалаг зангилаанд хуримтлагддаг таагүй шинж чанартай болохыг эрдэмтэд тогтоожээ. Харин үнэтэй, орчин үеийн уруулын будгийн төрөл нь янз бүрийн витаминуудын комплекс агуулдаг байна. Хамгийн түгээмэл нь А витамин болно. Ихэнх уруулын будганд арьсны чийгшүүлэх түвшинг барьж байдаг бодис ордог. Энэ нь арьсын гандах сульбайхаас сэргийлдэг байна. Ургамлын төрлийн уруулын будаг нь тайвшруулах үйлчилгээтэй. Ийм уруулын будгыг идсэн ч ашигтай. Уруулын будагт ордог Е витамин нь орчин тойрны бохирдлоос хамгаалдаг. Мөн дархлаа сайжруулах, ханиаднаас сэргийлэхэд Е витаминтай уруулын будаг тустай. Тэжээллэг уруулын будаг нь тос лаваар баялаг, тослог найрлага ихтэй байдаг. Хэрэв таргалахыг хүсвэл энэ төрлийн уруулын будгийг сонгоорой. Хятадын чанар муутай уруулын будгийн найрлага тодорхойгүй тул арьстай харьцахдаа толбо үүсгэх нь бий. Ийм чанартай уруулийн будгаас шууд татгалзаарай.