Хамтран амьдрах нь гэр бүлийн нэг хэлбэр мөн үү?

10563158_912059795503842_7042575329761061416_n“Хамтран амьдрах нь гэр бүлийн нэг хэлбэр мөн юм. Туршилтын хугацаа ч гэдэг. Харин залуус үүнд хэр бэлтгэлтэй байдаг вэ?

1. Юуны өмнө гэрээ байгуулах хэрэгтэй. Yл хөдлөх, /хөдлөх/ хөрөнгийн бүртгэл тус тусдаа байх нь зөв. Учир нь хожим нь хоёр тийшээ болох тохиолдолд нэг тал нь ямар ч эрхгүй хэрнээ эд хөрөнгийн маргаан дэгдээж, шүүх цагдаад хүрдэг асуудал практикт олон гардаг.

2. Хүүхэд гаргах /эс гаргах/ асуудлыг нарийн тодорхойлох нь чухал. Учир нь төлөвлөөгүй хүүхэд гарсан тохиолдолд эцэг нь хариуцлагаас зугтах “миний хүүхэд биш” гэх мэтийн хэрүүл маргаан дэгдэх зэрэг тааламжгүй үр дагавар гарах нь олонтаа байдаг.

3. Нэгэнт хамтран амьдрахаар шийдсэн бол гэр бүлийн уур амьсгал халуун, дулаан байх учиртай. Үл итгэлцэл, үндэслэлгүй хардалт, сэрдэлт нь та хоёрын дунд эвлэршгүй ангал үүсгэж болохыг бүү мартаарай.

4. Наиз нөхдөө авчрах, гэр орныхондоо туслах зэрэг амьдралын чухал асуудалд хоёул ярилцаж, тохирч байх нь маш зөв. Нэг тал нь дур зоргоороо авирлах, бие даан шийдвэр гаргах ёсгүй билээ. Учир нь жинхэнэ гэр бүлийн гишүүд бус тул ямар нэгэн зааг, хэмжээ хязгаар зайлшгүй байх учиртай. Мэдээж, цаг хугацааны явцад таарч тохирохоо мэдсэн хосууд уламжлалт гэр бүл болдог. Хэрэв тийм биш бол хоёул салж, өөр өөрсдийнхөө замаар явах нь тодорхой. Ийм тохиолдолд хэн нэгнийгээ дайрч доромжлох, хэрүүл шуугиан үүсгэлгүй соёлтой салахыг зөвлөе. Таарч тохироогүй ч гэсэн та хоёр хэсэг хугацаанд “тоонотой гэрт” толгой холбож байснаа санаарай.


Хамтран амьдрах нь гэр бүлийн нэг хэлбэр мөн үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.