Хөл арчилгаа

01-fashion-dinnerХүн бага наснаасаа эхлээд хөлөө арчилж занших хэрэгтэй. Хөл нь их ачаалалтай байдаг учраас амархан ядарч цуцахаас гадна түргэн бохирддог. Хөл эрүүл, ядрахгүй, цэвэр байх нь гутал, оймсоо тохируулж өмсөхөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу ноосон оймс, арьс ширэн бөгөөд хөлд яг таарсан гутал хамгийн чухал.

Зуны цагт аль болох хөл нүцгэн явах, нар салхинд ил байлгах нь ашигтай. Цусны эргэлтийг сайжруулахын тулд унтахдаа хөлөө яльгүй өндөрлөвөл зүгээр. Хөлийн дасгал хөдөлгөөнийг байнга хийж бай. Хөлөө лаврын навч, цай, таван салаа, хусны навч, хамба шарилж, царсны холтосны хандаар, эсвэл марганцын сулхан уусмалаар тогтмол угаавал хөлрөхгүй байх болно. Хөлийн хумсыг буруу авснаас юм уу, бариу гутал өмссөнөөс хумс нь хажуу тал руугаа шигдэж ургадаг.

Энэ нь мэс засал хийлгэхэд ч хүргэх аюултай тул хумсыг зөв авах нь маш чухал. Хөлийн хумсыг сайн цэвэрлэж зөөлрүүлсний дараа дугуйруулж биш харин тэгш авах хэрэгтэй. Хөлөрдөг хөлийг хүйтэн бүлээн усанд 1-2 мин-аас эхлээд 10 мин хүртэл хугацаагаар байнга дүрж байх нь маш тустай. Оймсоо өдөр бүр соль, өглөө бүр бүлээн усаар хөлөө угааж байхыг зөвлөе. Хөлийн эврийг цэвэрлэх зориулалтын шингэн бодис болон тусгай лент байдаг. Эврийг тойруулан эрүүл арьсаа хамгаалж эмнэлгийн лент наагаад, эвэр дээр нь зөөлрүүлөх лентээ наагаарай. Усанд орохдоо эвэр арилгах сойзоо үрж цэвэрлэж болно. Хөлийн үсийг арилгахад 5%-ийн устөрөгчийн хэт исэл ашиглана. Эмийн санд 3%-ийх байдаг. Үүнийг 5% болгохийн тулд 100 гр 3%-ийн устөрөгчийн хэт исэлд гидроперитийн 2-3 ширхэг таблетка уусгана.

Энэ уусмалаасаа 1-3 цайны халбагыг авч 3-5 дусал наштирын спирт юмуу жаахан саван холиод хөвөнд шингээж хөлийн үсийг 2-3 удаа арчаад хаттал нь байлгана. Энэ аргыг олон дахин давтан хийсний дараа үс цайрч, хугарч унана. Бүр арилах тал ч бий. Хөлийн эвэршсэн хэсэгт нимгэн хэрчсэн сонгино нааж, гялгар уут тавиад бинтээр боож хоноод өглөө нь бүлээн усаар угааж тальк цацаж байвал зөөлөн болохоос гадна хөлөрдөггүй.


Хөл арчилгаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.