Уучлаарай би эмэгтэй хүний амьдралыг балалчихлаа…

Сайн байна уу? Надад нэг хэцүү юм тохиолдоод байна аа. Би түрүү жилийн зун монголоос гарсан юм одоо энэ зун буцаж очино. Гэтэл манай найз охин түрүүчийн 11 сард эхнэр 2 хүүхэдтэй залуугаас хүүхэдтэй болсон гэдгээ надад хэлсэн. Би гэдэг хүн сонсоод шоконд орж сэтгэлээр унасан. Гэхдээ тэр охины буруу бишээ надтай 2 жил гаран үерхсэн тэр хугацаанд намайг бүх л зүйлээрээ хайралж өөрийгөө зориулж байсан бас олон охидоос намайг харамлаж байнга л ууралдаг байсан. Бодоод байхад би бараг л хайрлаж халамжилдгүй байсан байна лээ бас дээр нь хүүхэдтэй болгоод авахуулж байсан энэ бүх хугацаанд надад гомдож цөхөрсөн байх. Тэгээд би гэдэг хүн орхиод гадагшаа гарсан гэхдээ би огт хайргүй бишээ хайртай нэг үгээр бол дасаж дуралсан гэх үү дээ!

 

Тэгээд тэрэнд маань дотны найз нөхөд гэж байхгүй их ганцаардсан байх тэгж гадуур дотуур гарч шоуддаг хүн бишээ би ч бас архи тамхи хэрэглэдэгүй харин энэ хугацаанд тэр залуу араас нь их эргүүлж байгаад өөртөө дасгаад жирэмсэн болгосон байх гэж бодож байна. Эмэгтэй хүн чин хайр халамж хаана байна тийшээ л явдаг шүү дээ намайг хаяад хуураад хүүхэдтэй боллоо гээд би тэрнийгээ үзэн ядаж харааж цүхээгүй бүгд л миний буруу байсан би хүн шиг хайрлаж хамгаалсан бол ийм байдалд тэр маань орохгүй шүү дээ.

 

Асуудал нь юу гэвэл тэр маань байр сав байхгүй ээж дүүтэйгээ хамт түрээсийн байранд амьдарч ганцаараа ажил хийж тэжээдэг гэх үү дээ тэгээд бас тэр залуу эхнэр 2 хүүхдээ хаяад ирэх болов уу?

 

Бас бүх найз нөхөд гэрийнхэн нь бүгд л муулах байхдаа тэрнийг маань найз залуугаа байхгүйд явалдаад хүүхэдтэй боллоо энээ тэрээ гээл хүмүүс л болсон хойно элдэвээр ярих байх. Ер нь бид 2-г бүгд мэднэ гэрийнхэн, найзууд, бас ажлыхан нь бид 2 нэг газар ажилдаг байсан маш олон хүн танина. Та нар намайг яаж ч хараасан болно би бүхэл бүтэн эмэгтэй хүний амьдралыг балалчихлаа одоо мэдээж ажлаасаа гарна орох оронгүй тэр залуу ч бас ирэх үгүй нь тодорхой биш. Тэр маань миний төлөө ямар их зүйлийг хийж өгсөн билээдээ би одоо яаж тэр хүнд туслах уу мэдээж буцаж нийлнэ гэж байхгүй байх яагаад гэвэл тэр маань цөхөрсөн миний төлөө асаж байсан гал нь унтарсан шүү дээ. Харин би яаж тусалж дэмжих үү би тэр хүний амьдралыг балалсан хүн шүү дээ. Тиймээс залуусдаа хандаж хэлэхэд чиний хажууд байгаа эмэгтэйгээ хойш тавилгүй олдож байгаа бүх л цаг хугацаандаа хайрлаж халамжилж хамгаалж байгаарай бүсгүй хүн гэдэг чин цөхөрдөг шүү эмэгтэй хүнийг сайн хайрлаж халамжилж байх ёстой гэдгийг ойлголоо ямар сайндаа дуу нь дээр хүртэл хайрлан хамгаалж энхрийлэхгүй юм бол халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү гэдэг биз дээ.

 

Тиймээс дэргэдээ байгаа эмэгтэйгээ сайн хайрлаарай тэгэхгүй бол нэг л өдөр над шиг байдалд орно шүү. Нөгөө хожимдсон ухаарал гэдэг нь болж байна даа. Уучлаарай би эмэгтэй хүний амьдралыг балалчихлаа. Үнэндээ олон охид надад сайн байдаг л даа одоо хүртэл гэхдээ одоо би нэг хэсэгтээ эмэгтэй хүнтэй уулзмааргүй байна аа айж байна. Би маш их өөрийгөө үзэн ядаж байна тэрэндээ яаж бодитой туслах уу одоо монголд очоод?раскрутка сайта коммерческое предложениераскрутка вашего сайтаaracer.mobiвзломать вай фай с телефонадля iphone 5где проще оформить кредитную картуcasino blackjackdubai escortturkce casinoGala slotsотдых в танзании в сезон дождейфитнес в марьино ценыкак погасить кредитную карту альфа банкавзять кредит онлайн на карту сбербанка срочнонациональный парк арушаозеро натрон natron на севере танзаниицена путЄвки на сафариденьги в долг на нссбейдж размероболонский суд канцелярияитальянские аксессуары для ваннойразработка и продвижение брендаадвокат в украинеотзывы о сео компанияхконвектор воздухажизненный цикл аскаридывосхождение на калиманжару


Уучлаарай би эмэгтэй хүний амьдралыг балалчихлаа…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.