Давстай ваннд 20 минут суухад биеэс бүх хорт бодис гадагшладаг

jncpvfk4gss6qa67h5odn1nrqВаннтай усны ашиг тусыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Тэгвэл нэг л зүйл нэмчих, таны бие эрхтэн хэрхэн сэргэхийг та мэдрэх болно. Тэр зүйлийг та захын эмийн сангаас л авна …

Англи давс – хэдэн зуун жилийн турш өөрийн анагаах увдисаараа гайхагдаад байгаа. Байгалийн сульфат натригаар баялаг тул биеэс хорыг гадагшлуулахад өндөр нөлөө үзүүлдэг байна. Магни бол үрэвслийг дарагч, мэдрэл болон булчингийн ачааллыг багасгана, цусны эргэлтийг дэмжинэ.

Сульфат – арьс, мэдрэл болон судасны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Биеэс хорт бодис гадагшлуулах, тархины эд эс сэргээх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих болно.

Булчин өвддөг, хөлийн мөөгөнцөртэй, мөн бэртэл гэмтэлтэй, архаг хууч өвчтэй хүмүүс энэ давстай усанд тогтмол орвол биеийн эрүүл мэндийн байдал бүхэлдээ сайжрахад нөлөөлнө.

Харин, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрх судасны өвчтэй, ил задгай шарх сорвитой бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөсний дараа л давстай усанд орохыг санал болгож байна.

Англи давстай усанд хэрхэн орох вэ: Давстай усанд ороход та 40 минут орчим зарцуулна, үүний 20 минут нь биеэс хорт бодисоо гадагшлуулахад, үлдсэн 20 минутыг бие эрхтэн өөрт шаардлагатай эрдэс бодисоо уснаас авахад зарцуулна.

Бүлээн устай ваннд доор заасан хэмжээгээр давсаа хийнэ (стандарт хэмжээтэй ванн):

-27-28 кг жинтэй хүүхэд: ½ стакан давс

-28-45 кг жинтэй хүүхэд: 1 стакан давс

-45-68 кг жинтэй хүүхэд, насанд хүрэгчид: 1+1/2 стакан давс

-68-90 кг жинтэй хүн: 2 стакан

-90 кг-аас дээш жинтэй бол дараагийн 50 кг тутамд ½ стакан давс нэмнэ.

Нэмэлт зөвлөгөө: Ваннтай усны антиоксидант шинжийг нэмэгдүүлэхийн тулд ½ стакан оливийн тос нэмж болно. Мөн цагаан гааны нунтаг, кайеийн нунтаг нэмснээр хөлсөөр илүү их хор гадагшлах болно. Энэ усанд орохдоо саван хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Уснаас гараад 1-2 цаг тайван амраарай.


Давстай ваннд 20 минут суухад биеэс бүх хорт бодис гадагшладаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.