Бүсгүйчүүд яагаад ахимаг насны эрчүүдийг сонирхдог вэ?

Дэлхийн номер нэг “Плэйбой” Хью Хефнерд яагаад одоо болтол шаргал үст сайхан бүсгүйчүүд дурлацгаадаг вэ? Аавтайгаа, бүр эсвэл өвөөтэйгөө чацуу эрд сэтгэл алдрах явдалд зарим хүмүүс эвгүйцдэг ч, зарим нь үүнийг хүлээн зөвшөөрдөг.

 

Ямартай ч нэгэнтээ бүсгүйчүүдээс “Таны хүндэлж явдаг Монголын олны танил эр хэн бэ?” гэж асуухад нилээдгүй хувь нь Ерөнхий сайд асан С.Баярыг нэрлэж байсан юм. Тэгэхээр өөрөөсөө олон насаар ах эрд татагдах нь залуу бүсгүйчүүдийн хувьд түгээмэл тархаж байгаа “моод” гэж хэлж болно. Та ийм бүсгүйчүүдийн нэг бол:
1. Таны хувьд санхүүгийн найдвартай байдал их чухал
Мэдээж насаар ахмад эрчүүд, үеийн залуусаас санхүүгийн байдлын хувьд хэдийнэ хөлөө олсон байдаг. Ажил хэргийн салбарт өөрийгөө илүү удаан боловсруулж, туршлага хуримтлуулж чадсантай нь энэ холбоотой. Юунд ч санаа зоволгүй, тааваараа амьдралыг мөрөөддөггүй бүсгүй ховор байх. Тэгвэл тэдний зарим нь энэ хүслээ биелүүлэхийн тулд насаар ахмад эрсийг сонгодог байна.
2. Та хайр халамжинд бөмбөрөх дуртай
Олон насаар ахмад эрчүүд бүсгүйчүүдэд илүү нөмөр нөөлөгтэй, түшигтэй сэтгэгдэл төрүүлдэг. Ялангуяа аавдаа их эрхэлж өссөн, танхил бүсгүйчүүд үеийнхээ залуусын хатуу гарт ороод зовох вий гэхээс айдаг. Тэдэнд зөөлөн дулаан харцтай, амьдралын ухаантай, халамжтай, алган дээрээ бөмбөрүүлж чадах эрэгтэй хүн илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг байна. Өөрөөр хэлвэл бид аавынхаа зан чанарыг эр хүнээс хайдаг гэсэн үг юм.
3. Та жинхэнэ эр хүнд татагддаг
“Ноён нуруу” хэмээх зүйлийг эр хүн нас ахих тусмаа олж авдаг. Тиймээс тэд амьдралын мөн чанарыг таниагүй байгаа залуусаас илүү ухаалаг ярьж, зөв сонголтыг хийснээрээ бүсгүйчүүдийг гайхшруулдаг байна. Мөн тэд эмэгтэй хүнийг хэрхэн өөрийн болгохоо ч бас туршлагагүй, гэнэн “хөвгүүд”-ээс илүү мэддэг гэдгийг дурдах хэрэгтэй болов уу? Ерөнхийдөө хүнтэй хэдхэн үг солиод л түүнтэй яаж харьцахаа дотроо боловсруулдаг хүмүүс бол нас ахимаг эрчүүд.
4. Хүүхэдтэй болох нь таны хувьд тийм ч чухал биш
Ахимаг насны эрчүүд ихэвчлэн өөрсдөө хүүхэдтэй болоод, түүнийгээ нас биед хүргэчихсэн байдаг. Энэ нь хүүхэд гаргаж, хүмүүжүүлэх нэг бодлын хэцүү ажлаас залуу бүсгүйчүүдийг чөлөөлж, сэтгэлийг нь амрааж байдаг юм. Тиймээс хэрэв таны хувьд хүүхэд чухал бол сексийн чадавхийн хувьд бага зэрэг уруудсан ахимаг насны эртэй дотносох нь тийм ч зөв сонголт болохгүй.
5. Боловсон байдлыг та үнэлдэг
Ресторанд орохдоо танд хаалгаа онгойлгож өгөхгүй байгаа боловсон бус залууг хараад таны дургүй хүрдэг бол өөрөөсөө хэд хэдэн насаар ах эртэй болзоо үзээрэй. Учир нь бидний өмнөх үеийнхэн их соёлч боловсон, эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэхээ мэддэг байсан. Та өөрөөсөө ахимаг насны эрийг сонирхдог уу?

сайтdeeoраскруткавзломать майл ру онлайнаквалоо ценымикрозаймы на киви кошелек онлайн быстроcasino online sbobetprostitution in dubaicasinooyunlariwilliam hill mobile loginзанзибар москва сколько лететьйога кузьминкикредит для малого бизнесакратер нгоронгороаруша городотдых в танзании цены 2015килиманджаро поездка восхождениелучший пл¤жный отдых в маеуслуги продвижение бренда банкаувольнение с работы украинаналоговая социальная льгота 2015 украинаработа юристомпродвижение в регионахбатареи для отопления какие лучшесиб панели ценапродвижение сайтов в яндексе в яндексеканадские каркасные дома отзывы


Бүсгүйчүүд яагаад ахимаг насны эрчүүдийг сонирхдог вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.