Гэр бүлийн харьцааны төөрөгдөл ба бодит байдал

11220118_856080914477211_2200050304156940636_nТөгс гэр бүлийн тухай дэвэргэсэн яриа нилээд байдаг. Эхнэр нөхрийн харьцаа ямар байх тухай эцэг эх, сэтгэл зүйчид, зохиолчид, найруулагчид их ярих тухай. Үр дүнд нь бодит амьдралаас тасархай олон төөрөгдөл бий болдог.

Төөрөгдөл: Гэр бүлийн хосууд бол нэгдмэл цул бөгөөд гайхамшигт зохицлоор амьдралаа хөтөлж явдаг
Бодит байдал: 
Ийм хос гадна талдаа жигтэйхэн дассан, хоорондоо санаа нэг мэт харагдах ч цаана нь ноцтой зөрчил нуугдаж байх нь бий. Дэндсэн албадлагыг хэн ч удаан тэсвэрлэж чадахгүй. Yүний улмаас хэн нэг нь сэтгэл зүйн хувьд зайгаа барих болно. Ингэхэд нөгөө хосынх нь хувьд жинхэнэ эмгэнэл болох нь бий. Учир нь тэрээр хайр дурлалгүй байж чадахгүй. Иймэрхүү төөрөгдөл цул байж болно. Гэхдээ хүн гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж, хувьсаж, боловсорч байдаг шүү дээ. Yүнийг мартаад, дурлалын анхны тэр романтик, догдлом мөчийг яг хэвээр нь үргэлжлүүлэх гээд зүтгэх нь утгагүй.

Төөрөгдөл: Хосууд амьдралын чухал асуудал дээр ижил үзэл бодолтой байх ёстой. Хүмүүс хоорондох зөрчил, ялгаагаа арилгаагүй цагт аз жаргалтай байж чадахгүй
Бодит байдал:
 Хэрэв гэр бүлд зөрчил гарвал хэн нэг нь зөвшөөрөл авдаггүй биз дээ. Хүүхэд хүмүүжүүлэх, санхүүгээ барих, байр суурьтай хүмүүс энә бүхнээс үл шалтгаалан аз жаргалтай байж чаддаг. Яагаад гэвэл нэгд, тэд үзэл бодлын ялгаагаа эмгэнэл болгодоггүй. Хоёрт. Миний л зөв гэж зүтгэдэггүй. Гуравт, тэд өөрсдийн харилцаагаа үзэл бодлын ялгаанаас дээгүүрт тавьдагт байгаа юм. Yр дүнд нь цаг хугацааны явцад маргаантай асуудал зөөлөрч, тийм ч чухал биш гэдэг нь тодорхой болно.

Төөрөгдөл: Сонирхлоороо холбогдсон гэр бүл төгс төгөлдөр байж чадна, тухайлбал хамтын бизнес ч юм уу, хамтдаа бясалгалд суух
Бодит байдал:
 Гэр бүл ямар ч харилцаан дээр тогтнож болно. Жишээ нь хамтран амьдрах. Заавал нэг салбарт гэлтгүй хоёул ажил дээрээ “өсч” бие биеийнхээ амжилтанд баярлаж явах. Мөн уламжлалт гэр бүл байна. Ийм гэр бүлд эхнэр нөхрийн албан тушаал, ажил мэргэжил тийм чухал биш. Нөхөр нь гэр бүлээ тэжээдэг, эхнэр нь арын албыг зохицуулдаг. Аль ч гэр бүлд ялгаагүй эх­нэр нөхөр хамт амьдарч, унтаж, хооллож, хүүхдээ хүмүүжүүлж, амралтанд явж, эцэг эхээ эргэж байдаг. Өөрөөр хэлбэл амьдрал сонирхол дээр биш харилцаан дээр тогтдог юм. Аз жаргалтай байхын тулд заа­вал бясалгалд ч юм уу хамт суух албагүй.

Төөрөгдөл: Төгс харьцаатай гэр бүлд хүмүүс сэтгэл хөдлөлөө барих шаардлагагүй, санасан бодсоноо бүгдийг шууд хэлэх хэрэгтэй. Хэрэлддэг гэр бүл салах нь ховор байдаг. 
Бодит байдал: 
Yнэхээр толгойд орсон бүхнээ гарган, хэрүүл өдөж, тэр нь хангалттай нотолгоо болж чадахгүй байвал нударгаар үздэг гэр бүл байна л даа. Хэрэв ийм харилцаанд хоёул дассан бол одоо яая гэхэв. Гэвч ийм харьцааг тэсвэрлэж чаддаггүй нь олон болов уу. Ер нь гэр бүл салалтын судалгааг ажиглахад голчлон хэн нэг нь хэрэлдэх явцдаа “эмзэг”, хэлж болохгүй асуудлыг хөндсөнөөс болсон байдаг. Бодсоноо шууд хэлнэ гэж муйхарлахын оронд хүн уураа барьж, хайртай хүнийхээ сэтгэлийг өвтгөхийг хүсэхгүй байх нь гэр бүлд нь ч тэр, өөрт нь ч ялгаагүй илүү өгөөжтэй. Хэрүүл зөрчил гарч болно. Гэхдээ үүнийг далимдуулан хэн нэгнийгээ гутаах, “эмзэг” сэдвийг хөндөхгүй байх алтан дүрмийг баримтлаарай. Хэрэв танд арай дэндүүлсэн санагдвал уучлал гуйж сур.


Гэр бүлийн харьцааны төөрөгдөл ба бодит байдал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex