Өдөр бүр кофе уух ёстой 10 шалтгаан

1. Кофе зөнөх өвчнийг анагаадаг.

2012 онд “Өдрийн шинжлэх ухаан-Science daily” сэтгүүлд зөнөх өвчтөний үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тэмдэглэжээ.   Судалгаа хийсэн анагаах ухааны доктор Роналд Постума хэлэхдээ “Судалгааны дүнд кофейн уусан өндөр настанууд зөнөх өвчин тусах нь багассан гэнэ. Харин энэ удаагийн судалгаагаар зөнөх өвчтэй өвчтөн чанасан кофе ууснаар өвчний шинж тэмдэг сайжирж байгааг харуулжээ.

2. Кофе элгэнд сайн

Нэгэн судалгааны баг 22 жилийн турш 125 мянган хүн хамруулан кофе ба элэгний хамааралыг судлан 2006 онд судалгааны дүнг танилцуулжээ. Өдөрт нэг аяга кофе уувал элэгний хатуурал болох магадлалыг 20 хувиар бууруулдаг болохыг нотолжээ.   Элэгний хатуурал нь архи их ууснаар элэгний үйл ажиллагаа доройтож, хавдар үүсгэдэг өвчин юм. Судалгаа явуулсан доктор Артур Л.Клатски Гардиан сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Кофе уувал архинаас үүсэх элэгний хатуурлаас сэргийлэх боломжтой. Мөн кофе нь архины бус гаралтай элэг өөхлөх өвчин (NAFLD)-с сэргийлдэг” гэжээ.

Дьюкийн их сургууль болон Сингапур Улсын Их Сургуулийн хамтарсан судалгаагаар өдөрт 4 аяга кофе юмуу цай уувал архины бус гаралтай элэг өөхлөх өвчинөөс сэргийлнэ гэсэн үр дүнг танилцуулжээ.

3. Кофе хүмүүсийг аз жаргалтай болгодог

АНУ-ын Эрүүл мэндийн газрын судалгаагаар өдөрт 4 аяга кофе уудаг хүн уудаггүй хүнээс гуниглах өвчин тусах магадлал 10 хувиар бага байдгыг тогтоожээ. Энэ нь зөвхөн кофейны нөлөө биш. Кола ундаа нь кофейны найрлагтай боловч, кола уувал эсрэгээрээ уйтгарладаг гэнэ. Профессор Хунлэй Чен “Prevention.com”-д өгсөн ярилцлагадаа болж кофены исэлтээс сэргийлэх найрлага нь хүнийг аз жаргалтай болгодог гэжээ.

4. Кофе амиа хорлох эрсдэлийг бууруулдаг

Харвардын анагаах ухааны их сургуулийн судалгаагаар өдөрт 2-4 аяга кофе уувал амиа хорлох магадлалыг 50 хувиар бууруулах болно гэжээ. Учир нь кофе Серотонин, дофамин, нор-адреналин зэрэг мэдрэлийн дамжуулагч эсийг үүсгэж гуниглахыг болиулдаг гэнэ.

5. Кофе эмэгтэйчүүдийн арьсны хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг

Харвардын анагаах ухааны их сургуулийн 20 жилийн судалгаагаар өдөрт 3-аас дээш аяга кофе уудаг эмэгтэй уудаггүй эмэгтэйгээс арьсны хорт хавдраар өвдөх нь бага байдгыг тогтоожээ.

6. Кофе дасгал хийх чадварыг нэмдэг

Нью-Йорк таймс сонинд “Дасгал хийхийн өмнө нэг аяга кофе ууснаар дасгал хийх чадвар нэмэгдэх, ялангуяа холын зайд гүйх, дугуй унах зэрэг тэвчээр шаардсан дасгалын үед гайхалтай нөлөөтэй үзүүлдэг” гэжээ. Шалтгаан нь кофейн цусан дахь өөхний хэмжээг нэмэгдүүлж, булчингын өөхийг эхлээд зарцуулж, нүүрс усыг дараагийн энергийн эх үүсвэрт хадгалдаг байна.

7. Кофе чихрийн шижнээр өвдөх эрсдлийг бууруулдаг

АНУ-ын Химийн холбооны судалгаанаас үзвэл кофе чихрийн шижнээр өвдөх эрсдлийг бууруулдаг байна. Өдөр 4 аяга кофе уудаг хүний чихрийн шижнээр өвдөх эрсдэл 50 хувиар буурдаг.  Өдөрт 4 аягаас илүү уудаг бол аяга тутам 7 хувиар өвдөх эрсдэл буурч байсан гэнэ.

8. Кофе тархийг эрүүл байлгадаг

Майамийн их сургууль, Өмнөд Флоридагийн их сургуулийн судлаачид 65-аас дээш насны сайн дурынханы дунд зөнөх өвчин буюу Альцхаймерын өвчины өвчлөлтийг судалжээ. Цусан дахь кофейны хэмжээ ихтэй өндөр настанууд кофе уудаггүй настануудтай харьцуулахад Альцхаймерын өвчлөлт нь 2-4 жилээр хойшилдог гэсэн дүнг гаргажээ.

Мэдрэлийн өвчин судлаач эрдэмтэн Чуанха Као “Кофе уулаа гээд Альцхаймерын өвчинөөс сэргийлж чадахгүй. Гэхдээ кофе ууснаар өвчлөлтийг гарцаагүй багасгах, хойшлуулах боломжтой” гэжээ.

9. Кофе бодох чадварыг дээшлүүлдэг

Ихэнхдээ бид нойроо дийлэх гэж кофе уудаг. Кофе нь тархийг сэргээхээс гадна, төвлөрөх чадварыг дээшлүүлдэг байна.  CNN-ний мэдээнд кофе нь тархийг үр дүнтэй бодох боломж олгодог гэнэ. “Нью-Йорк таймс” сонины сэтгүүлч Майкл Лемоник “Нойр дутагдсан үедээ кофейн уувал тархи сэргэж төвлөрөлт, логик дүгнэлт хийх чадвар эрс сайжирч байгааг мэдэрдэг” гэжээ.

10. Кофе үнэртэхэд стресс бага авдаг

Сөүлийн их сургуулийн судлаачид нойрны дутагдалтай туршилтын хулганад кофений үнэр үнэртүүлжээ. Үүний үр дүнд кофе үнэртсэн хулганы тархины уурагт өөрчлөлт гарсан байна. Өвөрмөц зүйл нь кофений үнэр бүх стресст шууд нөлөөлөлгүй зөвхөн нойрны дутагдалаас үүссэн стресст нөлөөлсөн байна.

Үүнээс үзвэл шөнөжин суух ажилтай үедээ кофений үрэл дэргэдээ тавьбал үр дүнтэй байж магадгүй. Та туршаад үзээрэй.


Өдөр бүр кофе уух ёстой 10 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex