Хэрвээ та халамжтай нөхөртэй бол

11018919_1462096000771635_3900329851552826199_nАжилсаг, томоотой сайн нөхрөө үнэлдэггүй, “дээр” нь гарч даварсаар байгаад аль ч үгүй хоцрох эмэггэйчүүд байдаг. Санаачилгыг гартаа авч болно. Гэхдээ жаахан ухаан, заль хэрэгтэйг бүү мартаарай.

Дуу цөөтэй, томоотой нөхөр.
Нөхөр чинь хоол, цай хийгээд л гүйгээд байхад та “баярлалаа” ч байхгүй илүү олон зүйл нэхдэг юм биш биз. Гэрийн санхүү, бас бусад асуудлыг та гартаа авахыг хүсч байна уу? Тэгж болно, гэвч хэт туйлширч, даврахгүй байхыг зөвлөе. Учир нь ямар ч томоотой эр хүн өөрийг нь “доош” нь хийгээд эхлэхээр удаан тэсвэрлэж чаддаггүй.
- Таны шийдвэр, санаачлага нөхрөөс чинь гарч байгаа мэт аашил.
- Түүнтэй зөвлөлдөж байгаа мэт дүр эсгэ. Эмэгтэй хүний итгэмтгий чанар эр хүнийг ямагт уяраадаг.
- Дуу цөөтэй нөхрөө заримдаа магтаж, сайн чанарыг нь үнэлж бай
- Ажлыг тулган хийлгэх бус, харин “чи минь л үүнийг хийж чадна” гэх зэргээр хэлээд үзээрэй.

Эхнэрээ “толгой дээрээ” гаргасан нөхөр. 
Иймэрхүү эрчүүд гол төлөв маш халамжтай нөхөр, эцэг байдаг. Та түүнийг сул дорой хөөрхийлөлттэй эр гэж бүү эндүүрээрэй. Yнэлж баршгүй олон сайхан чанартай:
- Гэр бүл бол түүний хувьд их ариун, нандин зүйл
- Тэр таныг яаж ч уурлаж байсан хариу дүрэлзэхгүй, тэсээд л өнгөрнө
- Маш гэрсэг. Цонхны цаана юу болж байгаа нь түүнд хамаагүй. Гэр бүлийн намуухан амьдралыг хамгаас илүү эрхэмлэнэ.
- Ийм нөхрийг ганцааранг нь амралтанд явуулахад айх зүйлгүй. Хөөрхөн хүүхэн тааралдсан ч сонирхож, эргүүлэхгүй. Хурдхан шиг харихыг л яарна.

Ийм сайн нөхөртэй эмэггэйчүүд юун дээр алддаг вэ? 
- Байгаадаа сэтгэл хангалуун байж сураагүй
- Сайн нөхрөө “гэнэн, тэнэг”-ээр төсөөлдөг
- Томоотой байдлыг нь ашиглан зугаа, цэнгэл эргүүлж, даврах дуртай. Учир нь оройтож иреэн ч нөхөр нь уурладаггүй. Тэр эхнэртээ бүрэн итгэдэг.
- Нөхрөө юу ч мэдэхгүй, “жаахан” хүүхэд шиг хүлээн авдаг. Гэвч эр хүн эмэгтэйчүүдийн бүх үйлдлийг мэдэж авдаг.
- Даварсаар байгаад сайн нөхрөө алдах нь бий. Та нөхрөө номхочилон хөрш айлынхаа залуутай унтсан байдаг. Нөхөр чинь таны бүх маяг, этгээд ааш занг тэсвэрлэж чадна. Гагцхүү үнэнч бус зан чанарыг чинь хэзээ ч уучлахгүй. Тэр бүрмөсөн салж явна. Таны нулимс, амлалт, уучлалт түүнийг зогсоож чадахгүй. Судалгаанаас үзэхэд ихэнх томоотой эрчүүд нэг салбал ёстой салсан шиг салдаг байна. Тэдний зан чанарын нэгэн өвөрмөц онцлог. Хэрэв эмэгтэй хүн ийм нөхөрт ухаалаг, хүндэтгэлтэй хандаж чадвал түүнээс илүү хариуцлагатай, хичээнгүй сайн нөхөр олдохгүй.


Хэрвээ та халамжтай нөхөртэй бол
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.