Майкл Жексоны охин: Миний аавыг алсан

1201701261485445683Попын хаан Майкл Жексоны ганц охин, 18 настай Пэрис амьдралдаа анх удаа том ярилцлага өглөө. ”Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Пэрис хамаг сэтгэлээ харамгүй уудалжээ. Эцгээ өнгөрөхөд тэр ердөө 11-хэн настай байсан билээ. ”Бүгд л цаг хугацаа бүхнийг мартуулдаг гэдэг. Гэтэл тийм биш, зүгээр л бууж өгөн эвлэрэхээс өөр аргагүй. Би аавыгаа байнга зүүдэлдэг. Ер нь би үргэлж түүнийг дэргэд байгааг мэдэрдэг” гэж Пэрис ярилаа.

Түүнчлэн Пэрис амиа хорлох гэж оролдсон шалтгаанаа тайлбарлахдаа “Би тэгэхэд 15-тай байсан, сэтгэл гутралд автаад бас хар тамхинаас хамааралтай болсон үе. Тэгээд л би амиа хорлохыг оролдсон. Би өөрийгөө маш их үзэн яддаг байсан, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань шалдаа буусан. Бүх юмыг буруу хийгээд байна, ингэж амьдрах хэрэггүй  гэж би бодож байлаа. Тэгээд судсаа зүсч 20 ширхэг эм уусан” хэмээжээ.

“Хүчиндүүлсэн тухайгаа би өмнө нь огт ярьж байгаагүй. 14-тэйбайхад намайг танихгүй хүн хүчиндсэн. Надаас хамаагүй ахмад. Энэ талаар ярихыг хүсэхгүй байна, тэр бүхнийг даван туулахад их хэцүү байлаа” хэмээн Пэрис илэн далангүй өгүүлэв.

Пэрис “Ах бид хоёр аавтай байх их дуртай, ийм мөч тохиох болгонд ёстой магнай тэнийтлээ баярладаг байв. Бидэнд ямар ч найз нөхөд хэрэггүй, зөвхөн та бас Disney суваг байхад хангалттай гэж ах бид хоёр түүнд хэлдэг байсан. Аав маань их сайхан хоол хийдэг байсан шүү, түүний шарсан тахиа ёстой дэлхийн шилдэг нь. Мөн аав маань бататагаар амтат жигнэмэг хийхийг надад зааж өгсөн юм” хэмээн эцгээ дурслаа.

Ээжийнхээ талаар Пэрис “Би хар багаасаа эхгүй өссөн ч жаахан том болоод эрэгтэй хүнээс хүүхэд гардаггүйг ойлгосон. 10 настай л байсан байх даа, тэгээд ааваасаа ээжийн талаар асуухад Дебби гэж нэрийг нь хэлж өгсөн юм. Харин аавыг өнгөрсний дараа би интернэтээр ээжийгээ хайсаар олсон, тэгэхэд би 13 настай байсан” хэмээжээ.

Эцэг нь бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татаж байсан гэсэн цуу яриаг Пэрис эрс няцаав. “Аав шөнө миний дэргэд уйлдаг байлаа. Аавыгаа уйлахыг харна гэдэг ёстой аймаар, яагаад гэвэл даян дэлхий түүнийг хэзээ ч хийгээгүй хэргийнх нь төлөө үзэн ядаж байсан юм. Эцгийг минь яасныг хараад би нэг хэсэг энэ дэлхийг үзэн ядах болсон. Ийм харгис байж болно гэж үү хэмээн би шаналдаг байв (энэ үеэр охин нулимсаа барьж чадсангүй). Уучлаарай, сэтгэл их хөдлөөд. Ах бид хоёроос өөр хэн ч Майклыг үдэш бүр хэрхэн үлгэр уншиж өгдөгийг мэдэхгүй шүү дээ. Түүнийг ямар эцэг байсныг хэн ч мэдэхгүй. Хэрэв хүмүүс энэ тухай мэддэг байсан бол түүний тухай бодлоо эрс өөрчлөх байсан” гэж Пэрис ярилаа.

Дараа нь Пэрис эцгийнхээ үхлийн талаарх өөрийн таамаглалаа хуваалцав. “Аав маань нэг бус удаа өөрийг нь үзэн яддаг хүмүүс байдаг тухай ярьсан. Нэг удаа аав “Тэд намайг алахаар бэлдэж байна” гэж хэлсэн юм. Тиймээс миний эцгийг алсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Үүнд эргэлзэх юм байхгүй, бүх баримт л үүнийг баталдаг. Энэ бүхэн яг л дэлхийн Засгийн газар, нууц хуйвалдаан ч юмуу, эсвэл дэмий солиотой мэдэгдэл мэт сонсогдож байгаа байх. Гэхдээ Майклын жинхэнэ шүтэн бишрэгчид болон манай гэр бүлийнхэн үнэнийг мэднэ. Олон хүн түүний үхлийг хүсч байсан” гэж Пэрис мэдэгдлээ.


Майкл Жексоны охин: Миний аавыг алсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.