Монголын загварын ертөнцийн шинэ дүр төрх 16 настай Д.Хулан

16 настай Д.Хулан Монголын загварын ертөцөд шинэ дүр төрх, хэв маягийг эвдэн гарч ирж буй нь цахим ертөнцийг шуугиулж байна. Тэрээр Өсвөрийн Зохион бүтээгчдийн арваннэгдүгээр ангид суралцдаг юм. Өнгөрсөн онд зуны анхны загваруудаа гялгар уутаар хийж “Тавтай морил” нэрээр нийтийн хүртээл болгож байжээ. Д.Хулан багаасаа загвар, гэрэл зурагт сонирхолтой байсан төдийгүй энэ удаа “Тав дахь хатан” нэртэй таван хувцаснаас бүрдсэн, өвөрмөц, шинжийг агуулсан бүтээлээ танилцуулаад буй.

Авьяаслаг, чадварлаг Д.Хулан охины хувьд өөрөө загваруудаа зохиохын зэрэгцээ, зураг авалтаа мөн өөрийн шийдлээр авхуулдаг онцлогтой. Тэрээр цаашдаа Загварын өлгий нутаг Италид дизайнер мэргэжлээр суралцаж, Монголын соёлыг дэлхийд таниулсан загвар зохион бүтээгч болохыг хүсдэг аж.

“Тав дахь хатан” цуглуулага

 

 

Анхны бүтээл “Тавтай морил” цуглуулага

times.mn


Монголын загварын ертөнцийн шинэ дүр төрх 16 настай Д.Хулан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.