Salvatore Ferragamo фирмийн 2012/13 оны намар өвлийн хувцсыг загвар өмсөгч Кейт Мосс сурталчилсан байна.
Кейт Моссын энэ сурталчилгаа нь Италийн Salvatore Ferragamo фирмтэй хамтарч байгаа хамгийн анхны ажил бөгөөд дизайнерүүд түүний насыг харгалзахгүй сонгосон аж. Кейтийг оросын хуучны язгууртан шиг хувиргасан учир нь намар өвлийн загвар нь Оросын хаант засгийн үеийн хэв маягийг санагдуулахаар загвартай гэнэ.
Сурталчилгааны зургийг Берлин хотод байдаг Оросын элчингийн байранд авсан аж.
М.ДАВАА