Р.Абрамовичийн охин Линдси Лоханы амрагийг уургаллаа

20 настай Анна Абрамович энэ хорвоогийн хамгийн атаархал хүргэм сүйт бүсгүйчүүдийн нэг юм. Хэдийгээр Бурхан түүнд гайхалтай нүүр царай, бие цогцос хайрлаагүй ч бүсгүйн 3,4 тэрбум доллараар хэмжигдэх эд хөрөнгө үүнийг нь ядах юмгүй нөхдөг билээ. Тиймээс баян хүүхний эргэн тойронд эрчүүд үргэлж эргэлдээстэй байдаг нь аргагүй биз ээ. Тун саяхан Анна бүсгүй хуульч Николай Лазаревтай сүй тавьсан байгаад түүнийгээ цуцласан юм. Гэвч бүсгүй орь ганцаар үлдсэнгүй. Өдгөө тэрээр Британийн телевизийн нэрт хөтлөгч Калум Бестын хамтаар цагийг тун зугаатай өнгөрүүлж байгаа аж. Тэр хоёр Италийн Сардини арал дээрх нэгэн тансаг зочид буудалд хамтдаа амарч байгаа юм.

ХХ зууны аугаа хөлбөмбөгчдийн нэг Ирландын нэрт тамирчин Жорж Бест агсны хүү Калум Бест Их Британид хүүхнүүдийн эрлэг гэдгээрээ алдартай нэгэн билээ. Тэрбээр телевизийн хөтлөгч хийхээс гадна томоохон цэнгээний газруудын байнгын зочин юм. Калум ааваасаа охидын зүрхийг шархлуулагч шалиг эрийн зуршлыг нь өвлөн авчээ. Гоёмсог бие хаа, нүүр царайныхаа ачаар Бест томоохон загвар зохион бүтээгчдийн хувцсыг өмсч толилуулдаг нэртэй загвар өмсөгч болоод улмаар телевизэд ажилд орсон байна. Түүний тавьсан урхинд нэртэй бүсгүйчүүд болон алдартай өв залгамжлагчид нэг бус удаа орсон билээ. Энэ залуу поп дуучин Сара Хардинг, домогт хөгжимчин Род Стюартын охин Кимберли Стюарт нартай хайрын бүжиг бүжиж байсан удаатай. Харин түүний шалиг явдлуудын дээд оргил нь жүжигчин Линдси Лохантай үүсгэсэн харьцаа юм. Бест Холливудын алдартантай киноных нь нээлтийн үеэр танилцсан бөгөөд дараа нь хос хоёр хамтдаа амрахаар Бахамын арлуудыг зорьсон билээ. Гэвч тэдний дотно харьцаа нэг жил орчим үргэлжлээд тасалдсан аж. Бест найз хүүхнээ хаяхдаа “Надад түүнтэй хамт байхад маш уйтгартай байсан” гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн удаатай. Бараг түүний зөв байх. Шуугиан таригч бүтэлгүй жүжигчин бүсгүйтэй орооцолдож, цаг заваа дэмий үрэхийн оронд дэндүү гоёмсог ирээдүйг амлах сүйт бүсгүйчүүдтэй учир ургуулах нь дээр байсан байж мэднэ.

“Чэлси” багийн эзний өв залгамжлагч охинтой Калум нэгэн үдэшлэг дээр танилцжээ. Төлөв даруу мэт харагддаг ч тэрбумтны охин Анна шоудахдаа гарамгай нэгэн билээ. Тэрээр үе үе Лондон хотын шөнийн клубуудэд зочилдог юм. Тэдгээрийн нэгэнд л Калум түүнийг овоо хараандаа оруулсан бололтой. Халуун зун болохыг хүлээгээд хос хоёр амрахаар Сардини арлыг зорьсон байна. Тэр хоёр таван одтой нэгэн зочид буудалд буусан бөгөөд тэнд ганц шөнийг өнгөрүүлэхэд 2-3 мянган евро төлөх хэрэгтэй болдог билээ.
www.wikimon.mnпродвижениерасскрутка сайтапредложения по продвижению сайтаformhack ключчехлы на айфон 5с купитькредит малому бизнесу на открытие бизнесаjogo de bingo turbo gratisfull body massage dubaicasino oyunlar?William hill android appкилиманджаро по маршруту ронгайфитнес бумденьги в долг без справок о доходахпутевки май хорватиюпрограмма сафари что этозаявление на получение кредита в сбербанке скачатьтуры в танзанию, занзибардам деньги в долг орскбейдж размернаборы посуды купить москваandroid разработкапозиция сайта в поисковикахinvitation sketchинтернет магазин полотенцесушитель для ваннойсколько стоит строительство домавирус простого герпеса у детейcar cover porsche 944


Р.Абрамовичийн охин Линдси Лоханы амрагийг уургаллаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.