Норвегийн тосгонд хамгийн үзэсгэлэнтэй гал сөнөөгч бүсгүй ажилладаг

Өрнөдийн сэтгүүлчид Норвегийн Аскер тосгоны оршин суугч 30 настай бүсгүй Гунн Нартеныг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гал сөнөөгчөөр тодруулжээ. Загвар өмсөгч гэж эндүүрмээр энэ аврагч бүсгүй “Инстаргам”-д өөрийн гэрэл зургуудыг тавьж, 55 мянга гаруй хүн хандсаныг “Дейли стар” сонинд бичсэн байна.

Ээж маань миний сонголтыг сайшаагаагүй нь мэдээж гэж сайхан бүсгүй хэлжээ. “Чи юунд нь ийм мэргэжил сонгов доо? Эмэгтэй гал сөнөөгч байдаг гэдгийг би мэдэхгүй юм” хэмээн ээж хэлж байж билээ гэж Нартен дурдсан байна.

Намайг ямар мэргэжилтэйг сонсоод, олон эрчүүд гайхдаг гэж бүсгүй хэлжээ. “Тэд энэ мэргэжлийг үнэхээр аюултай гэж боддог. Зүгээр л бүх зүйлийг зөв хийх хэрэгтэй, тэгвэл юу ч тохиолдохгүй” гэж Гунн мэдэгдсэн байна.

Нартен зөвхөн гал унтраагаад зогсохгүй фитнесийн хувийн дасгалжуулагчаар ажилладаг гэнэ. Тэр өөрийн “Инстраграм”-д фитнесийн бэлтгэл сургуулилтын тухай байнга бичдэг байна.

Би тухайлбал, хэвшмэл санаа бодлыг эвдэж, мөрөөдлөө дагахад нь хүмүүсийг зоригжуулахын тулд Инстаграмд өөрийн блогийг үүсгэсэн юм гэж тэр хэлжээ.

С.Инда

bataar.mn


Норвегийн тосгонд хамгийн үзэсгэлэнтэй гал сөнөөгч бүсгүй ажилладаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.