Урд насандаа би чөтгөрийн гүнж байсан
Урт хумс минь час улаан байсан
Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад
Шанагаар хутган хутгаж сархад шиг залгилдаг байсан
Духан дээрээ би ганцхан ногоон нүдтэй ч
Дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан
Дуу минь яг л төмөр хуурайдах мэт хахирган ч
Олон чөтгөрүүдийнхээ дунд би ганц дуучин нь байлаа
Цав цагаахан пансан өмсгөл дундаас
Ганц ногоон нүд, час улаан хумс гэрэлтэж
Уйтгартай гунигтай ч бас бардамхан ашитай
Урьд насандаа би чөтгөрийн гүнж байлаа…”
Х.Тэргэл