Эрхэмсэг оршихуй энгийнээс

1436170400_saving-moneyГадуур хувцсаа дотуур хувцсаар чимэглээрэй
Ямар ч хэлбэр, загвартай байсан дотуур хувцас сонгоход учир бий. Тухайлбал, хөхний даруулга дээр аваад үзье л дээ. Хэтэрхий жижиг хөхтэй бүсгүйчүүдэд даруулганы аяганы хэмжээ бага, тойрог нь нарийн бол илүү зохимжтой байдаг. Мөн аяга нь ойрхон даруулга хөхийг том, бас хоорондын зай нь хол бол ойртуулж өгдөг сайн талтай. Дотор нь бэхэлсэн, эсвэл халаасалчихдаг өргөвч ч ийнхүү харагдуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Харин том хөхтэй эмэгтэйчүүд даруулга сонгож авахдаа юуны түрүүнд аяганы хэмжээг онцгойлон үзэх шаардлагатай. Европ стандартаар аяга нь A,B,C,D гэсэн хэмжээстэй байдаг. Хамгийн том нь D гэсэн үг.
Хэрвээ аяганы хэмжээг багадуулвал хөх болон суга хавийн өөхлөг хэсэг даруулганаас давах бөгөөд багадсан хувцас өмссөн мэт сэтгэгдэл бусдад төрүүлж мэднэ. Мөн нарийн тойрогтой даруулга махлаг бүсгүйчүүдэд тохиромжгүй. Нурууг хоёр хэсэг болгон хуваачихдаг гэм бий. Тэгэхлээр аль болох өргөн тойрогтойг сонгох нь зүйтэй.

Том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд анхаарах бас нэг зүйл бол хатуулгатай, өргөвч бүхий даруулгаас татгалзаж болно. Улам л том харагдуулахын нэмэр. Хэрвээ хөх унжсан, хоорондын зай хол бол даруулганы аяганы суга талын хэсгийг сайтар ширж, хатуу болгосон шахагчтайг сонгох хэрэгтэй. Мөн хажуу талдаа савх шургуулсан бол суганы хэсгийн сул арьсыг барьж тогтоодог байна.
Манай бүсгүйчүүдийн зарим нь даруулга сонгохдоо тойргийн хэмжээг нэг их ойшоодоггүй нь хувцасных нь цаанаас л мэдэгддэг. Хэт томдуулсан бол аяга нь хөхөнд сайн сууж өгдөггүй. Бас араас нь харахад тойрог нь далан дээр нь ирсэн харагддаг. Зүй нь тойргийн доод хэсэг хөхний тойргийн доод хэсэгтэй нэг түвшинд байх учиртай.

Дотоож
Бүсгүйчүүдийн хамгийн их анхаарал тавих зүйлүүдийн нэг. Хаана, ямар хувцсан дор өмсөхөө маш сайн тооцоолох хэрэгтэй. Тухайлбал, нам суудалтай өмд, ташаан тогтсон банзалтай өндөр суудалтай дотоож яав ч зохицохгүй. Ер нь суудал өндөртэй, ташааны хэсэг нь өргөн дотоож харвинтай бүсгүйчүүдэд илүү тохирдог юм. Хэрвээ өгзөг, гуя чанга биш бол өгзөг өргөгчтэй богино өмд мэт загвартай дотоож сонгож авах нь зүйтэй.
Харин гэрэлтсэн нимгэн даашинзны цаана нарийн нимгэн дотоож их аятайхан харагддаг юм. Гэвч энэ нь зөвхөн гоолиг хүүхнүүдэд хамаатай.
Загвар зохион бүтээгчид сүүлийн үед дотоож болон хөхний даруулгаа гадна хувцсаа тодотгох чимэг болгон сонгохыг зөвлөх болсон. Жишээ нь таны энгэр ил гарсан цамцны цаанаас хатгамалтай эсвэл шигтгээтэй хөхний даруулга цухуйж харагдах учиртай бөгөөд энэ нь нэг цогц юм шиг сэтгэгдэл төрүүлэх юм. Үүнтэй адил, богино суудалтай өмдний цаанаас нимгэн оосортой гоёмсог стринг болон танга тун санаандгүй цухуйж үзэгдэх ёстой.

Корсет.
Европын дундад зууны язгууртан эмэгтэйчүүд бэлхүүсээ нарийсгаж, хөхөө бумбагар мэт харагдуулдаг ид шидтэй хэмээн энэ хувцсыг ихэд таашаадаг байв. Гэвч заавал ч үгүй бусдын тусламж хэрэгтэй болдог нь жаахан тиймэрхүү. Харин орчин үед ингэх шаардлагагүй болсон. Хатуулгатай боловч уян хатан эдээр хийсэн корсет биеийн сул хэсгийг тал бүрээс нь барьж өгөхөөс гадна, хамгийн гол нь агаар нэвтрүүлдэг тул чийг татах зэрэг биед элдэв зовиур үүсгэдэггүй давуу талтай.


Эрхэмсэг оршихуй энгийнээс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Kimberli Sens Огноо: 5 June 2020 Reply

I just want to say I am newbie to blogs and really enjoyed this blog. Likely I’m likely to bookmark your blog . You amazingly have awesome article content. Thank you for sharing your website page.

http://www.firsttimeiwhtsb.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.