Эмийг тодорхой цагт хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Бие организмын хэмнэлтэй хосолсон эм хор уршиг багатай.
Хавдрын төрлийн эм
Орой зургаан цагийн орчим хэрэглэвэл сайн. Учир нь энэ үед хавдрын эд эсүүд эмийн үйлчлэлд илүү мэдрэмжтэй байдаг.
Аспирин
7-8 цагийн хооронд бага тунгаар хэрэглэх нь тустай.
Өвчин намдаагч эм
15 цагийн хооронд хэрэглэх нь илүү үр дүнтэй. Энэ үед хэрэглэх тунг багасгаж болно. Шөнө хүчтэй өвддөг тул орой хэрэглэ.
Харшлын эсрэг эм
Үдэш орой хэрэглэнэ. Учир нь шөнө организмд харшлыг намдаагч кортизол хэмээх гормон тун бага хэмжээнд боловсордог.
Астма буюу багтраа өвчний эсрэг эм
Орой хэрэглэнэ. 4-6 цагийн хооронд багтраа өвчин хүндэрдэг.
Үе мөчний эм
Орой хэрэглэвэл өвчин намдааж, судасны хөшүүн байдлыг багасгадаг.
12 нугалаа гэдэс болон ходоодны шархлааны эсрэг эм
Унтахын өмнө их хэмжээгээр хэрэглэнэ. Учир нь шөнө ходоодны шүүс хүчтэй ялгардаг.