Белла: Бүх эрчүүд тансаг будсан бүсгүйд нүд унагадаг

7425

Бүсгүй хүнд хэзээ ч мэдэрч байгаагүй дуу алдам гоо сайхныг бэлэглэгч стилист Бэлла хатагтайн нэр хүнд хэдийнээс түгэх болсон. Монголын сор болсон бүсгүйчүүд Бэлла хатагтайн гарыг нүүрэндээ хүргэж,  харц дээгүүр гунхахын тулд хэдэн цагаар ч  дугаарлан суухаас төвөгшөөдөггүй. Амьдралын завгүй хэмнэлд дасал болсон түүнтэй уншигч таныг уулзуулж байна.

Монголын загварын нэр хүндтэй шоунууд, олны танил оддын гоо сайхныг тодорхойлогч эрхэмсэг Бэллагийн ертөнцөөр аялая. Төгс төгөлдөрт тэмүүлэгч түүний будсан бүсгүй болгон сэтгэл татам онцгой харагддагийн нууц юу юм бол.

Бэлла make up урлагт өөрийн гэсэн хүчирхэг эзэрхийллийг дархлахын зэрэгцээ хагас мянган шавь бэлтгэжээ.

-Та үргэлж ийм завгүй ажилладаг уу. Өдөрт хичнээн цаг зогсоо ажилладаг вэ?

– Өглөөнөөс орой болтол зогсож ажилласаар сурчихсан гэх үү дээ. Миний хувьд байнгын ачаалалтай, завгүй ритм маань ажлын хэмнэл болчихсон болохоор жаахан сийрээд ирэхээр эвгүй санагдах үе бий. Мэргэжил маань зүгээр суух завдал ч олгодоггүй, хурдацтай хөгжиж байгаа урлаг. Тиймээс ажлаа дуусчихаад зогсолтгүй шинэ санаа хайж, зохиогоод бодоод сурчихаж. Би хоцрох маш дургүй. Оногдсон ажлаа тулсан түвшинд хийж гүйцэтгэх нь миний зарчим. Би удаан хойрго хөдөлж ядсан хүнд дургүй. Хамт алхаж байгаа хүнээсээ түрүүлээд алхчих дутагдал надад байдаг. Хоолоо ч яаруу идээд сурчихсан. Өдөржингөө зогсоо ажиллачихаад орой гэртээ очоод нэг цаг тайван сууж амардаг.

7426

– Таныг 10 гаруй эмэгтэйг будахад нэг ч давтагдсан будалт хийлгүй төрөл арилжсан мэт болгоод гаргахыг харсан. Тэд яагаад хагас өдөр таныг чилтэл хүлээж байж будуулахдаа баярлаж гардаг юм бол?

– Гаднаас харахад би нэг эмэгтэйн нүүрийг будаад зогсч байгаа боловч толгойдоо олон зүйлийг зэрэг зэрэг бодож байдаг. Тухайлбал, намайг тойроод хүлээгээд сууж байгаа тэр олон эмэгтэйчүүдийг нэг гүйлгэж хараад л тэрэнд тийм будалт, энэнд нь иймийг гээд төлөвлөчихдөг. Хорвоо дээрх бүх амьд биес гоо сайхан төгс төгөлдөрт зүрх сэтгэлээсээ татагддаг. Энэ бол байгалийн хууль. Make up бол гоо сайхны таашаалыг дээд зэргээр мэдрүүлэгч хувиргагч урлаг. Эмэгтэй хүн өөрөө тэр чигээрээ гоо ертөнц. Гэхдээ бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэдэг. Тиймээс бүх эмэгтэйчүүд дур булаам, энхрий ялдам үзэсгэлэн төгөлдөр харагдахыг хүсдэг. Миний гол зорилго бол ямар ч эмэгтэйг төрөлхийн мэт гоо үзэсгэлэнтэй харагдуулах. Тэр эмэгтэй ямар ч өгөгдөлтэй байсан байгалиасаа төрсөн мэт төгс харагдуулах нь миний давуу тал. Мэдээж энэнд уран бүтээлчийн хувьд нууц бий. Би үүний төлөө л өдөржин зогсоогоороо ажилладаг.

– Тэр нууц юу вэ? Таны гарт л нэг шид байна?

– Миний ажил бол сэтгэлээрээ хийдэг болохоос гараараа хийдэг ажил биш. Тэгэхээр будаж, будуулж байгаа 2 хүн харилцан итгэлцэж энерги таарах ёстой. Тухайн үйлчлүүлэгч үл итгэсэн, сонжсон байдалтай байвал би будаж чаддаггүй. Тиймээс намайг хүлээж байгаа эмэгтэйчүүдээс чин сэтгэл мэдрэгддэг. Олон цаг намайг тэвчээртэй хүлээж нүүрээ будуулаад баярлаад гарч байгаа хүнийг сэтгэлд нь хүртэл хувиргахын тулд маш олон талын мэдрэмж хэрэгтэй. Зөвхөн нүүрэн талаас нь бус дотоод сэтгэл, гадаа өнгө төрх, тухайн өдрийн сэтгэл зүй, нийгмийн байр суурь, арьсны өнгө гээд бүгдийг нь харгалзан үзэж, түүнд нь төгс нийцэл бүхий нүүр будалт хийхийг би зорьдог. Хаалгаар ороод ирэхээр нь үйлчлүүлэгчээ би хөлийн улнаас нь толгойн орой хүртэл нь уншиж чаддаг. Стилист хүн ажлынхаа шаардлагаар энэ бүхнийг хараад уншчихдаг болдог. Тэр хүнд тохирох будалтыг маш хурдан хугацаанд толгойдоо зурчихдаг. Хүн хүний зан ааш, сэтгэл зүйд тааруулж харьцана, ойлголцоно. Зарим эмэгтэйчүүд их яриасаг бол яриад, зарим нь бусдаас онцгойрох дуртай бол хувь ганц хүнд зориулсан будалтыг би гаргаж будаад үйлчилдэг. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ дотоод сэтгэл, нүдний харцыг мэдэрч, тунг нь тааруулж будна гэдэг маш чухал. Товчоор хэлбэл олон талын мэдлэгтэй, маш сайн сэтгэл зүйч байх шаардлагатай болдог. Хэт тод будах хүсэлтэй хүмүүс байдаг ч бас хэтрүүлж болохгүй. Би багаасаа зураг зурж өссөн дизайнер мэргэжилтэй болохоор өнгөний сонголт сайтай, философи судалдаг, ном их уншдаг маань ажил мэргэжлээ сайн хийх боломжийг нээж өгсөн. Зүгээр нэг нүүр будалтын курст сурснаар чадварлаг make up хийнэ гэвэл өрөөсгөл. Нуур будалт, хувиргалтын урлаг шинжлэх ухаан болтлоо хөгжиж байгаа. Энэ ажил бол миний төрөлх хобби. Би хүний мэдээ орсон цагаасаа эхлээд юм хайчилж, юм оёх сонирхолтой байсан. Сандал, юу л бол юу хийчихдэг. Бага байхад гоо сайхны хэрэгсэл олон сонголтгүй ч би дэлгүүр орох бүртээ тень харах дуртай байсан. Энэ сонирхол маань хэзээ ч буурч байгаагүй. Өөрийгөө тайвшруулах, бодох сэтгэх арга маань юм уу даа. Хүмүүс маш амархан уйддагийг би мэддэг. Тэр бүрт би шинийг эрж хайж олж чаддаг. Үйлчлүүлэгчид маань сэртэсхийж, тэмүүлж байх мэдрэмжинд би туйлын сэтгэл хангалуун байдаг.

– Та хурдтай ажилладаг хирнээ амгалан зантай. Яарч тэвдэж байгаа эмэгтэйчүүд тэвчээр сорино биз дээ?

– Яарч байгаа хүний нүүрийг будах гэж бодоол зогсоод байх боломжгүй. Асар богино хугацаанд “Би Анжелина Жоли шиг болмоор байна” гээд ороод ирдэг хүн бий. Хүсэлтийг нь шууд биелүүлэх ажилдаа орохоос зургийг нь бариад зогсоод байж болохгүй. Энэ бүхэнд бэлэн байхын тулд судалгаа хийж, бэлтгэлтэй хурдтай байх хэрэгтэй. 5 минутыг хэмнэхийн тулд ариун цэврийн өрөө рүү явах цагаа хүртэл хэмнэх тооцоо хийх болдог. 5 минут бол бүхэл бүтэн уруул нүд будаж дуусах хугацаа. Олон төрлийн будагаа бэлэн цэгцтэй байрлуулахаас эхлээд хувийн зохион байгуулалт их шаардана. Ажил хийх онгодоо төрүүлэхийн тулд би бүгдийг орчноосоо эхлээд сайтар бэлтгэдэг.

16425481_1653384758021958_538087983_n

– Царайлаг хирнээ будаг авдаггүй, эсвэл хувиралт сайтай төрх гэж байдаг байх?

– Хүний анатомийг судалж байж нүүр будаж сурна. Би будалтаа өөрөө зохиож,тааруулж л будна даа. Монгол хүний нүүрний арьсны өнгө, ясны бүтцээс шалтгаалаад бүлцэн нүд зэргийг европчууд тэр бүр будаж чаддаггүй.  Би бусдын будалтыг эвдэж өөрийнхөөрөө будахыг хичээдэг. Монголчууд Азийн бусад эмэгтэйчүүдээс онцлог төрхтэй.Онцлог нь Монгол хүүхнүүд гадны эмэгтэйчүүдээс илүү өндөр шаардлага тавьдаг хүмүүс.  Их гоё болох, чамин тансаг шинэ соргог зүйлд их дуртай. Тийм учраас ур чадвар шаардсан хүнд ажиллагааг их үнэлдэг. Будаггүй бүх хүнд таалагддаг царайг би будгаар гаргаж ирдэг. Хэн ч будаагүй царайг гаргадаг. Гудамжаар явахад будаагүй хүний хамар нүд нь надад онцгой үзэсгэлэнтэй харагддаг. Тэр төрхийг би шууд хүн дээр гаргаж буддаг. Дэлхий нийтээр хүсч мөрөөддөг оддын гоо үзэсгэлэнд дургүй хүн байдаггүй. Яг тэр эрэлт хэрэгцээг би мэдэрч, бүсгүйчүүдэд хүссэнийг нь бүрдүүлж өгч буддаг. Ази хүнийг шууд Европ болгочих ч юм уу. Энэ бол миний  монголдоо танигдах ялгарах чанар байсан. Харахад нүд хөмсөг сайтай биш ч будахаар их амилдаг хүн царайлаг төрхөөс илүү эрэлттэй байдаг. Нүүр будалт бол хүнийг хэн бэ гэдгийг харуулдаг зэвсэг болж өгдөг. Тухайн хүнтэй үг сольж харьцахгүйгээр нүүр будалтаараа сэтгэл зүйн дайралт хийж байдаг. Хүнд хүчирхэг сэтгэгдэл төрүүлж, айлгаж тэвдүүлэх, эсвэл хайр өхөөрдөл төрүүлэх мэтчилэн хүссэн үр дүндээ будалтаараа хүрч болно.

– Монгол бүсгүйчүүдийн нүүр будалтын сул тал юу вэ?

– Хамгийн дутагдалтай тал нь арьс арчилгаа. Арьс нь эрүүл хүнд ямар ч будалт хийсэн гоё харагддаг. Тиймээс охидууд маань арьс арчилгааны талаар мэдлэг муутай. Хүнд хоолтой, байгалийн эрс тэс уур амьсгалд амьдарч байгаа учраас тэдний буруу биш. Агаарын бохирдол, утаанаас үүдээд өглөө гараад цагийн дараа нүүрээ арчихад битүү бохирдол гарч байна. Мөн Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү ар гэрээ авч явах гэж хөдөлмөрлөдөг нь арьсаа арчлах цаг хомс.

– Та ямар үедээ “би” гэдгээ илүү мэдэрдэг вэ?

– Миний будсан нүүр будалтаас эмэгтэйчүүд өөрөөсөө амьдралдаа хэзээ ч мэдрээгүй гоо сайхны таашаалыг авдаг. Надаар будуулаад очсон хүн хүссэн үр дүндээ хүрсэн байгааг мэдрэх бол жаргал. Ажлын сонгон шалгаруулалтанд орсон бол тэнцдэг, болзоонд явсан бол аз жаргалтай харилцаа үүсдэг, үдшийн хүлээн авалтын гол дүр байж чадсан гэдэг нь миний чадварын шалгуур. Будсан будуулаагүй хоёрын ялгаа зөрөө асар их. Маш олон хүн ямар хөөрхөн юм бэ, яасан үзэсгэлэнтэй болоо вэ гэж дахин дахин шагшихаар манай үйлчлүүлэгчид надад сэтгэгдлээ их илэрхийлдэг. Үнэтэй ч гэсэн би таниар үйлчлүүлээд өөрийгөө мэдэрлээ, бүтэн жил би таны будалтаар нүүр номоо гоёлоо, миний амьдралд төсөөлөөгүй сайн сайхан үйл явдал тохиолоо, ажил маань бүтлээ гэдгээс илүү шагнал надад байхгүй. Өөр үнэлэмж надад хэрэггүй. Хүн өөрөө өөртөө итгэлтэй байвал амжилтанд хүрдэг.

– Таны байнгын үйлчлүүлэгчид Монголын нэр алдартай, хөрөнгөлөг бүсгүйчүүд. Гэвч бусдаас ялгаж харьцалгүй үйлчилдэг нь таны хүндэтгэл төрүүлэм чанарын нэг санагдсан?

– Миний байнгын үйлчлүүлэгч нэртэй одод, хөрөнгө чинээтэй хүний эхнэр ирлээ гээд жирийн үйлчлүүлэгчээ би хойш тавьж чаддаггүй. Яарч сандарсан зарим нь түрүүлээд авчихаасай гэсэн харцаар хардаг ч хэн цагаа баримталж ирсэн, тэр дарааллаар үйлчлэх нь хамгийн шударга. Энэ бол миний үйлчилгээний соёл, ажилдаа хандах чин сэтгэл. Ажлаа өөрийгөө хуурах нь миний араншин биш. Урлаг гэдэг талаас нь ажлаа харж, хайрлаж эзэмших нь чухал болохоос мөнгийг би зорилго болгож ажилладаггүй. Би энэ урлагаас өөрөө асар их таашаал авдаг.

– Хүний арьсан дээр ажиллах, зурах амаргүй. Та анх яагаад энэ урлагт дурлачихсан юм бэ?

– Би анх гоо сайхны энгийн салон ажиллуулдаг байсан. Эхний үед маш их бэрхшээл тулгарсан. Хамгийн наад зах нь ажилтнууд нь тогтворгүй, байнга солигдоно. Эндээс нэг зүйл ухаарсан нь би өөрөө эхлээд мундаг байж, байлдан дагуулж шилдэг нь байх хэрэгтэйг мэдсэн.Зүгээр нэг чадах биш бүр онцгой чадвартай байх ёстой. Ингэж л бэрхшээлээс гарах юм байна гэж өөртөө өндөр шаардлага зорилго тавьсан. Шинэ жил болоход би аргагүйн эрхэнд хүний нүүр будсанаас хойш 6 жил тасралтгүй ажиллаж байна.

– Санаанаас чинь гардаггүй, сургамж болсон ямар үйлчлүүлэгчтэй таарч байв?

– Туршлага дутаад дөнгөж эхэлж байхад бол байсан. Одоо мэдээж тэгж загнуулахгүй. Стилист хүний онцлог бол өөрөө удирдаж зааж явдаг. Би 6 жил энэ чиглэлээр ажиллахдаа амарсан маань цөөн. Гэр бүл, үр хүүхдүүддээ цаг гаргаж зохицуулах л болно.

– Загасчны морь усгүй гэгчээр та огт будаагүй байна. Шивээс, өө дарсан  зүйл ч алга?

– Өөрийгөө будах цагаар нэг хүнийг гоё болгох нь надад илүү санагддаг. Бурхан намайг завгүй гээд ийм царай заяасан байж магадгүй. /инээв/ Хүмүүс миний будаггүй царайнд дуртай. Гэхдээ ажлын шаардлагаар хичээлээ заахын тулд өөрийгөө будаж эхэлж байна. Би нүүрэндээ ямар нэг “засвар” хийгээгүй. Харин нас ахиад ирэхээр аргагүйн эрхэнд хийлгэх байх. Гэхдээ аль болох арчилгаа сайтай байвал тэгтлээ дордохгүй. Арьс арчилгааны талаар олон нийтэд хандсан зөвлөгөө өгч байгаа. Шинэ зүйл олж мэдэх тусмаа бусдад хүргэж түгээхийг яардаг.

– Монголын сайхан бүсгүйчүүдэд үйлчилж байгаагийн хувьд эмэгтэй хүнийг юу төгс харагдуулдаг гэж зөвлөх вэ?

– Энгийн, өөрийнхөөрөө байх. Өөрийгөө хүндэтгэх хүндэтгэл юм даа. Монголд ихэнх хүн нүүрэндээ багтай явдаг нь маш харамсалтай.Хүссэн санаснаа илэрхийлж чаддаггүй. Ганцхан амьдрах насандаа толины өмнө гэртээ байхдаа ямар байдаг тэрэн шигээ чөлөөтэй өөрөөрөө байх нь хамгийн сайхан гоёл. Хүнд таалагдах гэж хиймэл дүр эсгэж хэт хичээх хэрэггүй. Зарим хүмүүс бусдын өмссөн зүүсэн, будсан будалтыг тэр чигт нь дуурайж хуулахдаа юу ч боддоггүй. Өөртөө таалагдаж, өөрөөрөө хүссэнээрээ байх нь бүх амьдралын амар амгаланг авчирдаг. Энэ бол мөнгөнөөс илүү чухал. Мөнгөтэй баян байлаа гээд хүний амьдрал харагдаж байгаа шигээ байдаггүй. Би үүнийг олон хүнээс олж хардаг. Над дээр нийгмийн янз бүрийн давхаргын олон янзын эмэгтэйчүүд ирдэг. Аливаад огт сэтгэл хангалуун бус байдаг, үл итгэсэн байдлаар ханддаг, санаагаа төвөгтэйгээр хүндрүүлж илэрхийлдэг хүмүүсийг хичнээн гоё будья гээд ч болдоггүй. Цаанаасаа үйлс нь бүтдэггүй юм болов уу. Миний ажил бол сэтгэлээрээ хийдэг болохоос гараараа хийдэггүй.

– Таны будалтын хамгийн их цаг авдаг нь уруул. Тэгэхээр эмэгтэйчүүд уруулаа ч зөв будаж чаддаггүй гэсэн үг үү?

– Эмэгтэй хүн бүр уруулаа буддаг хирнээ хамгийн хэцүү нь уруул. Уруулын будалтаар make up artist хүний ур чадварыг үнэлдэг. Хичнээн яарсан ч гэсэн уруулан дээр би заавал цаг гаргаж ажилладаг. Төгс уруулын хэлбэртэй хүн бараг байдаггүй тул засвар их ордог. Анх ирж байгаа хүн манай нөхөр дургүйцэнэ гэх зэргээр итгэл муутай. Байнга үйлчлүүлдэг хүмүүс надад гоо сайхнаа даатгаад, юу ч шинэчилсэн хүлээж авдаг итгэлцэл нь урам өгдөг.

-Нөхрүүд гэснээс эхнэрээ гоёхыг хүлээж суугаа эрчүүд их харагдах юм?

– Бүх эрчүүд тансаг будсан бүсгүйд дуртай. Гялалзаж байгаа гоо сайханд нүд нь унадаг нь эр хүний буруу биш. Сайхны өмнө харц буруугүй. Гэхдээ амаараа бол аймаар будмал хүүхэн гэж худлаа ярьдаг. Эхнэрээ гоё будуулаад гарахад шинээр дахин дурладаг нөхрүүд бий. Гоо үзэсгэлэнтэй эхнэрээ хардаж харамлаад баярыг нь таран тартал үүдэнд нь сахиж сууж байгаад аваад харьсан хүмүүс байдаг. Эхнэрээрээ гоёх дуртай мэдрэмжтэй эрчүүд Бэлла дээр очьё гээд дагуулж ирээд том арга хэмжээн дээр гоёод сурчихсан. Тийм үйлчлүүлэгчиддээ зориулж тусгайлан будаг хайж олж бэлэн байхыг хичээдэг. Зарим эрчүүд эхнэрээ сахиж суугаад намайг будаж байхад хажуугаас заагаад байдаг. Эхнэртээ сюрприз барьж баярлуулах гэсэн юм, та манай эхнэрийг өөрчлөөд өгөөч гэж ханддаг халамжтай нөхрүүдэд би баярладаг. Эхнэр хүн гэртээ ч, гадаа ч, хог асгахдаа ч гоё байх үүрэгтэй.

– Та нүүр будаж зогсохдоо хэн ч халдашгүй, ихэмсэг, хүчирхэг сэтгэгдэл төрүүлдэг. Үйлчлүүлэгчид хэлдэг үү?

– Хэлдэг. Хүчирхэг гэсэн үнэлгээ их ирж байсан. Бас эсрэгээр нь их зантай, захирангуй, ааш муутай гэх нь ч бий./инээв/ Би хэзээ ч хүн загнадаггүй. Зарим хүнд будалт хийхээр яаж хэлвэл ойлгож хүлээж авах уу гэдгийг би мэднэ. Би чин сэтгэлээсээ бүгдэд ханддаг. Хэвлэл, телевизээр ярилцлага өгөхдөө ч шулуухан санаж бодсоноо хэлчихдэг. Миний гар, чадвар, толгой байхад би хаана ч хоосон хаягдсан ч босч ирэх чадал надад байгаа учраас нэр хүндтэй одод, хөрөнгөлөг хүмүүс надаар үйлчлүүлдэг гэж сурталчлах, дэлгэх дургүй. Тэртээ тэргүй намайг хүмүүс үнэн сэтгэлээсээ зорьж ирдэг. Хоёрын хооронд бялдуулчилж явахыг би үзэн яддаг. Хамгийн гол зарчим бол зөв явах. Миний ажил бол бизнес биш урлаг. Би энэ урлагтаа хайртай, түүнийг хөгжүүлж байгаадаа туйлын жаргалтай байдаг.

– Та дуудлагаар үйлчилгээ хийдэг үү?

– Үгүй. Маш их санал ирдэг. Гараад очих гэж цаг их алддаг учраас харамсалтай санагддаг. Дэмий алдсан цагтаа зураг зураад ч юм уу, хэрэгтэй ажил амжуулах учраас гэрийн ажил мэтэд бас цаг гаргадаггүй. Цаг бол алт. Хүмүүст хэрэгтэй зүйл хийе гэж өөрийгөө ард түмний хүн болсон юм шиг боддог. Тиймээс дуудлагаар дуудаж байхаар ирээд будуулвал үнэгүй ч гэсэн будаж өгнө. Одоо дөнгөж эхэлж байна. Надад төлөвлөж байгаа гайхалтай олон санаа бий. Надад асар их нөөц байгаа. Түүнийгээ тултал ашиглах ёстой учраас дэмий зүйлд цагаа үрэх хайран. Би өчигдөр гэхэд л дэлгүүрт явж байгаад цоо шинэ эскиз гаргасан. Номын дэлгүүр орж хэрэгтэй номууд авсан. Энэ жил 9 дүгээр сард дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа. Ирээдүйн цаашдын зорилт бол урт хугацааны уран бүтээлд хүч сорино. Нүүр будалт бол цагийн ажил. Үүнээс илүү хөрвөх чадвартай урлагийн төрөлд эрэл хайгуул хийнэ.

– Цаг гарган ярилцсанд баярлалаа. Дэлхийн аварга болоорой.

Ж.Анужин


Белла: Бүх эрчүүд тансаг будсан бүсгүйд нүд унагадаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex