Хүү юу, охин уу?

tumblr_lih7ary4r91qfcqxso1_500_large_largeТөрөх хүүхдийн хүйсийг зохицуулах боломжийг эмч, оточ, эрдэмтэд эрт дээр үеэс судалж иржээ. Энэ удаа бид уншигч та бүхэндээ төрөх хүүхдийн хүйсийг “захиалахад” дэлхий дахинаа түгээмэл хэрэглэдэг зарим аргаас сонирхуулж байна.

Төрөх хүүхдийн хүйсийг зохицуулж болно 
Хэрэв өндгөн эс гадагшлахаас хоёроос 24 цагийн өмнө хурьцал үйлдвэл наян хувьд гол төлөв хүү, өндгөн эс гадагшлахаас 36-48 цагийн өмнө хурьцвал наян хувьд нь охин төрдөг.
Эмэгтэйн өндгөн эс гадагшлах мөчийг тодорхойлохын тулд хүүхнүүд өглөө бүр сэрээд босолгүйгээр шулуун гэдэснийхээ халууныг 5 минут хэмжих хэрэгтэй. Ийнхүү гурван сарын турш үргэлжлүүлэн шалгаарай. Биеийн юмны эхний хагаст биеийн халуун 36.5-36.8 Цельсийн градус байдаг. Харин сүүлчийн хагаст 0.4-0.6 хэмээр нэмэгддэг. Ингэж биеийн халуун нэмэгдэх нь өндгөн эс гадагшлах буюу овуляцийн дохио юм. Сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйчүүд гол төлөв 12 дахь хоногт өндгөн эс гадагшилдаг боловч хүн бүрт адилгүй.
Аливаа хүний цус дөрвөн жилд нэг удаа шинэчлэгддэг. Эхнэр нөхрийн хэний нь цус “залуу” үед хүүхэд олсноос хамааран хүү, охин төрдөг байж болох талтай гэнэ. Тухайлбал нөхөр 31 настай, эхнэр 29 настай гэвэл 31: 4=7 ногдоод үлдэгдэл гурав гарна. Нөхрийн цус 7 удаа шинэчлэгдээд одоо гурван настай гэсэн үг.
Харин эхнэрийн хувьд 29:4=7 ногдоод үлдэгдэл нэг гарна. Эхнэрийн цус 7 удаа шинэчлэгдээд одоо нэг нас хүрч байна. Иймд энэ насанд хүүхэд олдвол эхнэрийн цус залуу учир охин тогтож болох талтай. Эхнэр, нөхрийн нас нь чацуу эсвэл дөрвөн насны зөрүүтэй бол дээрх хамаарал гарахгүй.

Туршаад үз 
“анагаах ухааны дөрвөн үндэс” судрын “Тогтох ёсны бүлэгт” төрөх хүүхдийн хүйс зохицуулах аргын талаар дурдсан нь бий.
Сударт өгүүлснээр, сарын хир төгсвөөс хурьцах сэтгэл үүснэ. Умайн үүд нээгдэж 12 хоног хүртэлх анхны гурав хоног болон 11 дэх өдөрт хөвгүүн үл тогтоно. Охин тогтох боловч тэр үед эр эмийн харьцаа үйлдэхийг цээрлэх хэрэгтэй хэмээжээ.
Нэгээс 9 дэх өдөрт хөвгүүн тогтмуй. Хоёроос 8 дахь өдөрт охин тогтмой. Наран шингэвэл лянхуагийн цоморлиг хумих мэтээр 12 дугаар өдрийг өнгөрвөл умайд дусал үл тогтмой хэмээн бичжээ.
Биений юмны мөчлөгийн эхний 5 хоногийг сарын хир ирэх үе гэж үзээд анхны гурав хоног буюу 6,7,8 дахь хоногт охин олдох боловч эр эмийн харьцаа хийхийг цээрлэнэ гэж ойлгож болох нь. Түүнчлэн, нэг дэх хоног гэдэг нь сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйн 9 дүгээр хоногтой, гурав дахь хоног гэдэг нь 11 дугаар хоногтой, тав дахь хоног гэсэн нь 13 дугаар хоногтой, 7 дахь хоног гэдэг нь 15 дугаар хоногтой, 9 дэх хоног гэдэг нь 17 дугаар хоногтой тохирч энэ хоногуудад хурьцвал хөвгүүн тогтоно.
Хоёр дахь хоног гэсэн нь 10 дугаар хоногтой, дөрөв дэх хоног гэдэг нь 12 дугаар хоногтой, 6 дахь хоног гэсэн нь 14 дүгээр хоногтой, 8 дахь хоног гэсэн нь 16 дугаар хоногтой тохирч охин тогтоно гэсэн утгатай бололтой.
Үүнээс үзэхэд өндгөн эсийн гадагшлалт сарын 28 хоногийн мөчлөгтэй эмэгтэйд гол төлөв 12 дахь хоногт таардаг бөгөөд 11 дэх хоногт хурьцвал хүү тогтоно. 10 дахь хоногт хурьцвал охин тогтоно гэсэн санаа нь өндгөн эс гадагшлахаас 2-24 цагийн өмнө хурьцвал хүү тогтоно гэсэн аргатай тохирч байна.

Хятад отчийн нууц 
астирт тэмдэглэн ирснийг үзвэл төрөх үрсийн хүйсийг зохицуулахын тулд хятад оточ нар эртнээс нааш олон аргыг судалсаар иржээ. Энэ нь хятадын эртний зарим хаадын найман зуугаас наян мянгыг хүртэл олон хатан, татвар эмс дараалан охид цувуулж, хаан ширээ залгах тайж төрүүлэх нууц увдисыг нээсэн ачтай буянтай оточ байх аваас төр улсын талыг ч бэлэглэхээс буцахгүй байсантай холбоотой. Ийм учир шалтгааны улмаас хятадын зарим төр улс мөхөж нөгөөгөөр солигдож байсан гашуун сургамж ч буй. Олон мянган бүсгүйчүүд төрүүлсэн үрийн хүйс нь, эр нөхөр болон харгис хэрцгий хадмуудын таалалд нийцэхгүйн улмаас насан туршдаа дарлал гутамшгийн дээдийг үзэж, хөөгдөж туугдан зовж шаналж байсан нь олонтоо. Энэ учир шалтгааны улмаас доорхи нэлээд боловсронгүй арга үүсэн бий болсон түүхтэй.

Хөвгүүн төрүүлэхийг хүсвэл: 
1. Эр бэлгийн эс нь дотроо эр талын, эм талын бэлгийн эс гэж хуваагдах бөгөөд харьцангүй гавшгай эр талын бэлгийн эс нь түрүүлж өндгөн эсэд хүрэх магадлал их байдаг. Тиймээс өндгөн эс гадагшлах хугацааг аль болох дөхүүлж байж учран золговоос эр үрийн эс эмийнхээс түрүүлж өндгөн эстэй учрах боломж нөхцөл их.
2. Эмэгтэйн бэлгийн дур ханах үзэгдэл бэлгийн харьцааны үед тэр болгон байнга тохиодоггүй боловч үргэлж давтагддаг бол эрэгтэй хүүхэд төрүүлэхэд бас чиг ихээхэн тустай юм. Учир нь бэлгийн ханамж оргилдоо хүрснээр шүлтлэг дааврын ялгарлыг нэмэгдүүлж эр бэлгийн эсийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.
Хэрэв таны эхнэр байнга бэлгийн ханамжийн оргил үетэй учирдаг бол та түүнд тусалж өөрөөсөө өмнө амжиж таашаал хүртээхийг хичээх хэрэгтэй.
3. Бэлгийн ажлын байрлалын хувьд эмэгтэй доош харсан байдалтай байвал эрэгтэй нь үрийн шингэнийг шууд савны амсар хүртэл цацаж чадна. Учир нь энэ хэсэгт шүлтлэг даавар хамгийн их хэмжээгээр ялгарсан байдгийг орчин үеийн анагаах ухаан нотолжээ.
4. Эрэгтэй нь дур ханах үедээ эрхтнийг аль болохоор гүн оруулахыг хичээвээс савны амсар хүртэл үрийн шингэнийг цацахад дөхөмтэй байх болно.
5. Сарын тэмдэг үзэгдэхээс өндгөн эс ялгартал дур хүслийг тэвчиж үрийн эсийн тоог нэмэгдүүлэн эр талын бэлгийн эсийг идэвхжүүлэх хэрэгтэй.

Охин төрүүлэхийг хүсвэл: 
1. Өндгөн эс ялгарахаас гурав хоногийн өмнө бэлгийн харьцааг зогсоох хэрэгтэй.
2. Хэрэв бүсгүй байнга бэлгийн ханамж амархан авдаг бол түүнийг аль болохоор хожуу байлгахыг хичээх хэрэгтэй.
3. Өөд өөдөөсөө харсан байрлалыг сонгосон байх нь чухал. Ингэснээр умайн хөндийн хүчиллэг орчин нь эр талын бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж эм талын бэлгийн эсийн ялах магадлалыг ихэсгэдэг байна.
4. Эрэгтэй дур тавих үедээ эрхтэнээ бага зэрэг сугалсан байдалтай байвал зүгээр. Ингэснээр үрийн хорхой дээрх замыг туулж байж сая савны хүзүүний шүлтлэг орчинд хүрэх болно.
5. Өндгөн эс гадагшлах хоёр гурав хоногийн хугацаанд бэлгийн ажлыг зогсоохоос бус бусад үед хориглох хэрэггүй. Учир нь эр бэлгийн эсийн тоо цөөн байх үед охин үр төрөх боломж нөхцөл илүүтэй байдаг байна.


Хүү юу, охин уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.