Ч.Дэлгэрцэцэг: Багшийгаа Монголд урьж тоглуулах нь миний мөрөөдөл байсан

Тусгаар тогтнолын ордонд бямба гаригт тоглолтоо хийх гэж буй хийлч СТА Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

 -Таны энэ удаагийн тоглолтын онцлог юу байх бол. Хийл хөгжмийн сонгодог үдшийг тань хүлээсэн хүн олон байна?
-Тоглолтын маань нэр “Эгэл бус эрхэмсэг Чайковскийн үдэш”. Тэгэхээр нэрнээсээ эхлээд л тоглолтын онцлог харагдаж байгаа болов уу. Чайковскийн гурван ангийг тоглохоор төлөвлөсөн. Өмнө нь гурван ангиараа Монголд тоглогдож байгаагүй юм билээ. Америкт сурч байхад минь надад багшилж байсан Дилана Женсоныг тоглолтдоо оролцуулах гэж байна.  Бас зуны дэлгэр цагт хийж буй нь ч онцлог.

-Яагаад П.И.Чайковскийн гурван ангийг сонгох болов. Тоглолтдоо Монголын сонгодгуудаас тоглох уу?
-Багштайгаа ярьж байгаад П.И.Чайковскийг сонгосон хэрэг. Мэдээж, Монголын сонгодгоос тоглолгүй яахав. Хөгжмийн зохиолч Чулууны хөгжмөөс мөн “Хэнтийн өндөр ууланд”-ыг ч тоглоно.
-Багштайгаа анх хэрхэн холбогдож байсан тань манай уншигчдад сонин байж магадгүй. Алдартай хөгжимчин болох нь сайн багшаас хамаардаг гэдэг?
-Миний Америкт сурах болсон шалтгаан энэ хүнтэй холбоотой. Манай багш хоёр настайгаасаа хийл хөгжим тоглож сурсан юм билээ. Бидний бэлтгэж, бэлтгэж хорьтойдоо тоглодог хөгжмийг долоон настайдаа тоглож байсан маш онцгой хүн байгаа юм. Тийм ч учраас Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд багш руугаа захиа бичсэн. “Би Монголд амьдардаг. Таны шавь болох хүсэлтэй байна” гээд өөрийнхөө тоглолтын бичлэгүүдээ явуулсан. Анх миний захиа багшид маань их содон санагдсан гэсэн. Монгол гэхээр сонирхоод над руу зөвшөөрсөн хариу ирүүлсэн гэдэг. Ингэж л багшийнхаа шавь нь болж Америкт гурван жил сурах болсон доо.
-Энэ удаагийн тоглолтдоо яагаад багшийгаа оролцуулахаар болсон юм бэ?
-Миний багш бол дэлхийн хүн. Багшийгаа Монголд урьж тоглуулах нь миний мөрөөдөл байсан. Гэхдээ багштайгаа долоон жил огт холбоогүй байж байгаад и-мэйл явуулсан чинь зөвшөөрсөн шүү.

-Тэгэхээр та багштайгаа их дотно байжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Намайг Америкт сурч байхад тэмдэглэлт баяр болгоноор гэртээ урьдаг байсан юм. Одоо Монголд нэг охинтойгоо ирсэн л дээ. Охин нь тэр үед дөрвөн настай байсан болохоор гэрт нь очиж харж өгдөг байлаа.

-Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид сурч буй авьяастай хүүхэд олон бий. Тэднээс гадаад руу яваад сурах чадвартай нь цөөн. Магадгүй танд тэдэнд туслах юмсан гэсэн бодол байдаг л байх?
-Мэдээж, байлгүй яахав. Би тоглолтууддаа үргэлж өсч яваа хүүхдүүдийг оролцуулдаг. Тэдний мөрөөдөлд гэрэл гэгээ нэмэх гэж л тэр шүү дээ. Тэр ч утгаараа би багштайгаа өчигдөр /уржигдар/ Хөгжим бүжгийн коллеж дээр очиж мастер класс хийсэн. Багш маань “Монголын хүүхдүүд даруухан мөртлөө дотроос нь дулаан зүйл мэдрэгдээд байна” гээд дуу алдсан.

Дилана Женсон: Авьяас гэж юу юм бэ. Би мэдэхгүй

Монголд хөл тавиад удаагүй байгаа “Grand Valley State University”-гийн хүндэт профессор, Дилана Женсонтой ярилцлаа. Тэрээр дэлхийн алдартай хийлчдийн нэг бөгөөд хилчдийн олимпын анхны аварга юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө шавиасаа Монголд тоглох урилга аваад хамгийн түрүүнд ямар сэтгэгдэл төрж байв. Энэ талаар яриагаа эхлүүлбэл ямар вэ?
-Баярлалаа. Дээгийгийн тавьсан саналд эхлээд ерөөсөө итгээгүй. Наашаа ирэх, буцах зардлаас эхлээд энэ бүхэн тоглоом биш шүү дээ. Гэхдээ Дээгий ид шидийг бүтээгч учраас намайг өнөөдөр Монголд ирүүлчихээд байна. Хайртай шавийнхаа эх оронд нь ирэх мэдээж, сайхан хэрэг. Монголд ирнэ гэдэг нь миний хувьд сар руу нисэхтэй л адил санагдсан. Сэтгэл маань тэгж их догдолсон гэсэн үг л дээ.

-Манай улсын талаар ямар төсөөлөл танд байсан бэ?
-Монголыг Азийн орон гэж мэддэг байсан ч ирснийхээ дараа тэс өөр орон гэдгийг нь мэдэрсэн. Ирээд гурав хонохдоо өглөө бүр Зайсан толгой дээр гарч үзлээ. Их сайхан юм билээ. Өчигдөр /уржигдар/ Хөгжим бүжгийн коллеж дээр очоод сурагчдад мастер класс орсон. 12 цагийн зөрүүтэй бөмбөрцөгийн хоёр талд амьдарч байгаа хүмүүс шүү дээ, бид чинь.
Эхлээд тус коллежийн хүүхдүүдийг хараад их гайхсан. Тэднийг ямар их хүсэл мөрөөдөлтэй сурч байгааг харахад надад үнэхээр өөр ертөнцөд ирсэн юм шиг мэдрэмж төрүүлсэн. Бас Монголын хөгжмийн зохиол уянгалаг зөөлөн болохыг мэдэрлээ. Дээгийгийн тоглож өгсөн Ж.Чулууны хөгжмийг сонсоод миний зүрх уйлсан гээд боддоо. Миний хувьд танай сайхан оронд охинтойгоо хамт ирсэн. Охин маань одоо 11 настай хэрнээ хоёр метр гаруй өндөртэй, хар арьстай. Охиноо дагуулаад гудамжаар явахад хүмүүс маш гайхсан харцаар хараад байсан. Тэгэхээр нь би урдаас нь “Сайн уу” гээд л гараараа даллаад байлаа.

-Хөөх ямар өндөр юм бэ. Зургийг нь авч болох болов уу?
-Тэр зураг авахуулах маш дургүй. Наашаа ирэхээсээ өмнө салхин цэцэгтчихсэн юм. Үлдээх гэсэн боловч Дээгий зөвшөөрөөгүй. Тэгээд л шинэ газар үзүүлэхээр дагуулаад ирсэн хэрэг.

-Нээрээ та хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрөв. Хоёр хүү, хоёр охин.

-Симфони найрал хөгжмийн “хатан хаан” гэж нэрлэгддэг хийл хөгжимд анх дурлаж байсан түүхээсээ сонирхуулж ярихгүй юу?
-Би ядуу айлд төрсөн. Гэсэн ч аав, ээж хоёр маань урлагт хайртай хүмүүс байсан. Ээж маань намайг хоёр настай байхад хийл хөгжим зааж өгсөн. Таван настайдаа маш баян айлд очиж хийл тоглосон чинь надад сайхан хоол өгөөд “Мундаг хийлч болоорой” гээд гарт минь 50 ам.доллар атгуулж билээ.
Тэр үеэс эхлээд л хийл хөгжимд дурласан даа.

-Багаасаа л өөрийнхөө хоолоо олж идэх мэргэжил байна гэж  ухамсарлажээ?
-Тэгэлгүй яахав. Угаасаа ширээн дээр дүүрэн сайхан хоол байх юм бол толгой ажиллахаа больчихдог биз дээ. /инээв/

-Хийл хөгжмийн чанараас хийлчийн карьер хамаардаг гэх юм билээ. Өөрийнхөө хийлийн талаар ярьвал?
-Үнэн шүү. Хийл бол миний дуу хоолой. Анх нэрд гарч байхад маань нэг хүн надад маш үнэтэй хийлээ зээлүүлж байсан л даа. Нөхөрт гарах болсон чинь хийлээ буцаагаад авчихсан. 20-иод жил өөрийн гэсэн хийлгүй явж байгаад саяхан Нью-Йоркт амьдардаг хийл хөгжим хийдэг мастераар өөрийнхөө хүсч байсан хийлийг хийлгээд их аз жаргалтай болсон.

-Хийлээ зээлүүлж байсан хүний талаар сонирхож болох болов уу?
-Тэр хүн хоёр жилийн өмнө нас барсан болохоор яриад хэрэггүй байх.

-Тэгвэл таны одоо барьж байгаа хийлийн үнийг сонирхож болох уу?
-Өмнө нь барьж байсан хийл маань 4.5 сая ам.долларын үнэтэй байсан. Одоогийнх нь тэрийг яаж гүйцэх вэ. Гэхдээ л бас үнэтэйд тооцогддог.

-Таны гэр бүлээс урлагийн хүн бий юү?
-Манай гэр бүлийнхэн бүгд урлагийнхан. Миний нөхөр алдартай удирдаач Давид Локингтон. Эгч маань Монголын хүүхдүүдийн сайн мэдэх “Ширек” киноны найруулагч Вики Женсон гэж хүн бий. Би Зайсан толгой дээр гарчихаад бууж байсан чинь Ширекийн зураг хананд наасан байсныг хараад дэлхий ямар жижиг юм бэ гэж бодсон шүү. Бас Монголын хүүхдүүд “Ширек”-ийг мэддэг юм байна гэдгийг ойлгосон. Миний  эрэгтэй дүү Иван Жексон гээд бас мундаг яруу найрагч бий. Том охин маань бас яруу найрагч.

-Багш хүний хувьд шавь нарынхаа авьяасыг хардаг уу, хичээл зүтгэлийг хардаг уу?
-Хичээл зүтгэл. Авьяас гэж юу юм бэ. Би мэдэхгүй.

-Дээгий таны хувьд ямар шавь тань байсан бэ?
-Маш их хүсэл мөрөөдөл тээж над дээр очсон. Би Дээгийг “порлон”-той зүйрлэмээр  байна л даа. Хавийн усыг шингээгээд авчихдаг шүү дээ. Дээгий бол яг л тийм. Зүгээр сонсоод өнгөрөөсэй гэсэн юмыг хүртэл аль хэдийнэ тусгаад авчихсан байдаг.
Тэгээд ч би тэр хол газраас ийм их мөрөөдөл тээж ирсэн гэдгийг нь бодохоор өөрийнхөө мэддэг бүх зүйлийг л заахыг хичээдэг байсан.

-Та ямар сургууль төгссөн бэ. Их сонин байна л даа?
-10 настайгаасаа сургуулиасаа гарчихсан юм. Багаасаа карьераа эхлүүлсэн болохоор сургуульд сурах зав гарсангүй.

-Дэлхийн олон орноор явж тоглолтоо хийж байсан байх. Дэлхий хэнийг илүү сонсдог юм бэ. П.И.Чайковский, И.С.Бах гээд л…?
-Дэлхийн олонхи орноор явсан. Хамгийн сүүлд Испанид тоглосон. Би хаана ч тоглосон үзэгчдийг бодож хөгжмөө сонгодоггүй. Тэгвэл тэднийг үл хүндэлсэн, дорд үзэж байгаа хэрэг шүү дээ.
Тийм учраас хамгийн дээд зэргийн хөгжмүүдийг л сонгодог. Үзэгч ойлгох болов уу яах бол гэдэг нь миний асуудал биш. Би тэдэнд урлагийг өгч байна. Хэрхэн хүлээж авах нь тэдний асуудал. Яг тэрийг илүү сонсох байх гэсэн юм байдаггүй.

 

ASSA.MNaracerраскрутка сайтараскруткавзлом паролей wifi для андроидайфон 4 цена спббанк михайловский кредит наличными отзывыfree online casino baccaratcall girls in dubairocks casinoGlamlifeпешие походы в горырадиаторы royal thermoмикрозаймы 24 часаобразец заявки на получение займапутешествие по африке гора килиманджарократера нгоронгороденьги в долг от частного лица калугангоро нгоропродвижение в социальных сетях одессавыбрать тур на кипрзапись в посольство польши в харьковеуслуги адвокатакаталог радиаторов отопленияroyal радиаторыванна полотенцесушитель2 степень ожогакаркасные дома по канадской технологии цены


Ч.Дэлгэрцэцэг: Багшийгаа Монголд урьж тоглуулах нь миний мөрөөдөл байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.