Маш энгийн аргаар зөөлөн шоколадтай кекс хийж сурцгаая. Чимэглэлээ та өөрийн хүссэнээр хийж болно.
ОРЦ: 36 кекс
– 3 стакан шигшсэн гурил
– 1,5 стакан элчэн чихэр
– 3 х/х какао
– 2 ц/ сод
– чимх давс
– 2ш өндөг
– 1 стакан ус
– 1 стакан сүү
– 1 стакан есийн тос
– ваниль
– масло
ХИЙХ АРГА:
1. Шарах шүүгээг 180С хүртэл халаана. Кексний аягыг бэлдэнэ.
2. Гурил, элсэн чихэр, какао, сод, давсыг нийлүүлээд миксердэнэ.
3. Тусдаа аяганд өндөг дээр сүү, ус, масло, ваниль хийгээд нэг хэв болтол нь миксердэнэ. Дээрээс нь гурил, элсэн чихэртэй зуурмагаа нэмээд сайтар хутгана.
4. Хэвэндээ тал хүртэл нь зуурмагаа хийгээд 15-20 минут болгоно. Болсон бол амраана.
5. Кремээ бэлдэхдээ өөрийн гараар эсвэл бэлэн крем бэлдэж болно. Кремээр кексээ хүссэн хэвээрээ чимэглээрэй.