Тахианы шөл

54e06d34a48669.39473605Орц: 4 хүний порц:
Тахианы мах – 500 г
Төмс – 500 г
Лууван – 2 ш
Гоньдны үндэс – 1 ш

Бөөрөнхий сонгино – 1 ш
Улаан буудайн гурил – 2 х. халбага
У ргамлын тос – 40 г
3%-ийн уксус 2 ц. халбага
Давс, нунтаг улаан перец – амт орохоор,
Цөцгий – 4 х. халбага.

Хийх арга: Тахианы махаа чанаж шөл гаргана. Лууван, сонгино, гоньдыг савхан хэлбэртэй хэрчээд 5-7 минут ургамлын тосондоо хуурч, дараа нь уксус нэмээд сайн ширгээнэ. Буцалж буй шөлөндөө том том хөшиглөсөн төмсөө хийгээд 7-10 минут чанана. Хуурсан ногооонуудаа хийж, перец, давс, гурил (урьдчилан хайруулын тавган дээр алтлаг өнгөтэй болтол хуурч, 3-4 хоолны халбага бүлээн шөлөнд хийж хутгасан байна ) зэргээ хийж буцалгана. Дахин 15-20 минут буцалгана. Шөлийг таваглахдаа таваг тус бүрийд цөцгий хийнэ.


Тахианы шөл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.