Д.Оюунхоролыг эмэгтэй хүний хувьд өмөөрч байна

16425857_1383774015007384_3157763051448137900_n 16427638_397216800629506_4611631163628992403_n 16559351_721015051407580_1760557861_n

Д.Оюунхоролыг эмэгтэй хүний хувьд өмөөрч байна.

Олон нийтийн сүлжээг ашиглан бусдын нэр төрийг гутаах явдал газар авч байна. Ялангуяа эмэгтэйчүүдийг, Их хурлын гишүүн цөөхөн хэдэн эмэгтэйг яль шалихгүй зүйлээр гутаан доромжилж байгааг хараад дуугүй сууж чадахгүй нь. Тэр тусмаа Оюунхорол гэгч эмэгтэйг мэддэгийн хувьд өчигдрөөс хойш цахим сүлжээгээр тараагдаад байгаа зургийн эсрэг сайдыг өмөөрч байна.

Төрийн мөнгийг идэж, төрөл саднаа түнтийлгэж байгаа төрд шургалсан бизнесийн бүлэглэлийн үнэн төрхийг гаргадаггүй байж хүн гэр орондоо амарч байгаа зургийг тасдан тайрч олон нийтэд сөргөөр, согтуу байсан мэт харагдуулах гэж хичээж байгаа нь харамсалтай бөгөөд явуургүй юм.

Оюунхоролыг сайн мэддэгийн хувьд архи ууж согтуурхах нь бүү хэл, амсдаг ч үгүй хүн. Харин гитарыг бол үнэхээр сайн тоглодог, тоглохоороо дотроосоо эмоци гаргадаг, яг тэр зураг дээр байгаа шигээ. Бүүр залуугийн л гитар тоглодог байсан. Одоо ч гэртээ олон сайхан гитарын цуглуулгатайг баттай хэлж чадна. Хүмүүс “хатуу” юм хүртэн, наргиж сууж алжаалаа тайлдаг бол Оюунхорол нүдээ аниж ирээд л гитараа толгож, дуулдаг тийм л хүн. Ер нь бол гэр орондоо ууж идсэн байсан ч яадаг юм бэ, төрийн сайд, Их хурлын гишүүн ч бидний адил л хүн. Ямар төрийн ордонд, ажлын цагт тэгж сууж байгаа биш.

Манайхан туйлширна туйлширна гэхэд арай л дэндүү юм. Олон Их хуралд эрчүүдтэй ана мана “үзэлцэж” төрийн ажлыг зохистой явуулж байгаа цөөхөн гишүүдийн нэг шүү дээ. Хамгийн амьдралд ойр, бодитой, жинхэнэ ард иргэдэд чиглэсэн гол гол хууль, ажлыг санаачлан хийсэн гишүүн бол Оюунхорол. Түүнийг хараар будмаар байвал ядаж үнэн, бодитой, баримттай мэдээллээ гаргаад ирвэл бас хамаа алга.

Улсын хөрөнгийг ингэж иджээ, тэгж хулгайлжээ, хийсэн буруу ажил нь нийгэмд ингэж хор учруулж, ард иргэдийг тэгж хохироож байна гэсэн баримттай мэдээлэл гаргаж тавивал би, бид юу ч хэлэхгүй, харин ч шүүмжлэлтэй хандана. Тиймээс “хар”-аар будаж байгаа нь ч, түүнийг нь шүүрч авч өөрийн бодол, увайгүй үгээр дайрч байгаа хүмүүс нэгийг бодож, аливаад ухаантай, ул суурьтай хандаасай.

Юманд бас үнэн гэж байдаг шүү дээ.

Иргэн Д.Б

С. Батцэцэг

ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Д.Оюунхоролыг эмэгтэй хүний хувьд өмөөрч байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.