Үглээ ээжтэй хүүхдүүд илүү амжилтанд хүрдэг

7543

Гэрийн даалгавраа хийж дуустал ээжээрээ үглүүлэх нь үргэлж таныг тавгүйтүүлж байдаг биз.  Гэвч эцэст нь түүнд талархах болно. Английн Эссэкс их сургуулиас авсан нэгэн судалгаагаар яншаа биш ээжтэй хүүхдүүдийг бодвол үргэлж үглэж байдаг ээжтэй хүүхдүүд илүү амжилтанд хүрч байгааг баталжээ.

2004-2010 оны 13-14 насны 15500 охиноос авсан судалгаанаас үзэхэд охиддоо илүү өндөр шалгуурыг тавьж, илүү хатуу байсан ээжүүдийн охид их сургуульд орох, өндөр цалинтай ажилд орох хандлага нь их байжээ.

Түүнчлэн өөрсдийнх нь хэрэгт их оролцдог ээжүүдийн охид өсвөр насан дээрээ жирэмслэх нь бага байсан аж. Гэхдээ бага яншай ээжтэй хүүхдүүдийн хувьд энэ нь бас тийм ч муу зүйл биш ээ. Наад зах нь гэрийн даалгавраа ээжээрээ хэлүүлэхгүй хийж сурах юм. Бүр хийхийг хүсэхгүй үед чинь л тэр хэлэх болно.


Үглээ ээжтэй хүүхдүүд илүү амжилтанд хүрдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.